Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2016/00326/И |
Дугаар | 130/ШШ2016/00394 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2016/00394
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Д сумын **дугаар багт оршин суух, Ж овогт Уы Нын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А.А 1961 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч У.Н шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие У.Н нь 1961 оны 1-р сарын 07-ны өдөр А.А гэр бүл болсон. Улмаар бид хоёр 13 хүүхэдтэй болж 2016 оны 4-р сарын 09-ний өдрийг хүртэл хамтран амьдарсан бөгөөд 2016 оны 4-р сарын 09-ний өдөр А.А нас барсан болно. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгэлгүй гэрчилгээ бичиж өгсөн боловч уг гэрчилгээ алга болсон байна. Үүний улмаас бидний гэрлэлт улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гарахгүй байна. Иймд У.Н миний бие А 1961 оны 1-р сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Хүсэлт гаргагчийн гэр бүлийн баталгаа нь гээгдэж алга болсон. Энэ тухай нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Гэр бүл болсныг тогтоож өгөхийг хүсэж байна. Гэр бүлийн баталгаа авсан. Сүүлийн жилүүдэд хүсэлт гаргагчийн гэрлэлтийн баталгаа нь гээгдэж алга болсон байна. Хүүхдүүддээ гэрлэлтийн баталгааны дагуу төрсний гэрчилгээ авсан. Хүсэлт гаргагчийн хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход гэр бүлийн батлах нь хэрэгтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудыг тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У.Н нь А.А 1961 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 6-р сарын 20-ны өдрийн 178 дугаартай албан тоотод У.Н А.А нарын гэрлэлт 1962-1968 оны Д сумын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй байх ба тус газрын Иргэний баримтын архивд 1961 оны Д сумын гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр байхгүй байна. гэжээ. Хэдийгээр гэрлэгчдийн гэрлэлтийн талаарх мэдээлэл архиваас гарахгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан доорх бичмэл нотлох баримтуудаар У.Н, А.А нар нь 1961 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Баян-Өлгий аймгийн Д сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Уы Нт олгосон бө№521736 дугаартай Иргэний паспортын 10-р хуудас дахь Овог А, Нэр А, Төрсөн он 1941 он, Гэрчилгээний №14, гэрлэсэн он1961.01.07 өдөр гэх бичилт,
2 . Регистрийн дугаар бж44011609, 3 а. Овог Ж б. Эцэг /эх/-ийн нэр У, в. Нэр Н, .... 12 Эхнэр, нөхөр Нөхөр А А, регистрийн дугаар **********, гэрчилгээний дугаар 14 гэх У.Нын Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл,
1. Баян-Өлгий аймаг, 2. Д сум, 4. РД **********, 5. А, 6.А, .... 10. Гэр бүлийн байдал Гэрлэсэн, хэд дэх 1, он 1961.07.11, гэрчилгээний №14, гэх А.Аийн ХААТР-1 маягтын хуулбар,
1. Бүртгэсэн: Баян-Өлгий, 2. Д сум, 3. 2001.06.19, 4. БӨГ521735, 5. РД: **********, 6. Овог М 7. Эцэг, эхийн нэр А 8.Нэр А, ... 14. Гэр бүлийн байдал Гэрлэсэн, хэд дэх 1, гэрлэсэн он 1961, гэрчилгээний №14, 15. Эхнэр У Н гэх А.Аийн ХААТР-21 /Б/ маягтын хуулбар,
Баян-Өлгий аймгийн Д сумын 10-р багийн Засаг даргын 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн Тус багийн иргэн У.Н нь ам бүл 2 хүүхдийн хамт амьдардаг, Тус багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Аийн Б, Аийн Рыс, Аийн С, Аийн А нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд У.Н А.А нар гэрлэж А.Б, А.Рыс, А.С, А.А гэх хүүхдүүдтэй болсон нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Мөн А.А нь 2016 оны 4-р сарын 09-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээ болон Д сумын 10-р багийн Засаг даргын 113 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна.
Иймд У.Нын хүсэлтийг хангаж, У.Н, А.А нар нь 1961 оны 1-р сарын 07-ны өдөр гэр бүл болж, бүртгүүлсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Уы Н, Агийн А нар нь 1961 оны 1 дүгээр сарын 07-ны гэр бүл болж, бүртгүүлсэн болохыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч У.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН