| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0041/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 47
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичиг Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт О Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1808047381398 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигин овогт Оюунгэрэлийн Билгүүн, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баянуулын 1-11 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: УП96110614,
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Харз” нэртэй зочид буудалд иргэн Ш.Мөнх-Эрдэнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эзэмшлийн гар утсыг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Билгүүн мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйлгүй, үйдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...2018 оны 10 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Драгон төвийн ойролцоо найз Болдоотой уулзсан. Болдоо өөрийнхөө найз гээд Билгүүн, Сайнаа гэх залууг дагуулж ирсэн юмаа. Манай найз Болдоо ажилдаа явлаа гэж хэлээд яваад өгсөн. Би Болдоогийн найз гэх Билгүүн, Сайнаа нартай үлдсэн. Бид гурав ярилцаж байгаад бааранд орж ганц хоёр пиво уух гээд Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи” нэртэй бааранд орсон. Бааранд Сайнаа, Билгүүн нартай хамт ороод тус бүр 4 ширхэг пиво уусан. Сайнаа, Билгүүн нар зочид буудалд ороод хоноё гээд байхаар нь би дагаж яваад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудалд ороод унтсан. Намайг зочид буудалд орох үед 05 цаг болж байсан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө сэрсэн чинь Билгүүнээ гэх залуу “rap утсаар чинь нэг яръя” гэж хэлэхээр нь би ширээн дээрээс Самсунг Эс-7 маркын гар утсаа аваад өгсөн. Билгүүн гэх залууг орж ирэх юм байх гэж бодоод хүлээгээд байсан чинь орж ирэхгүй миний гар утсыг аваад алга болчихсон...гэжээ. /хх12-13/,
Гэрч К.Сайнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хамт ажилладаг байсан Билгүүн бид хоёр ажлынхаа газрын хүмүүстэй уулзаад байж байсан чинь Болдоо, Мөнх-Эрдэнэ нар гар утсаар ярьж байгаад миний байгаа газар ирсэн. Мөнх-Эрдэнэ, Болдоо, Билгүүн бид дөрөв уулзаад Хархорин худалдааны төвийн ойролцоо байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд орсон...Би шөнийн 01 цагийн орчимд баарнаас Билгүүн, Мөнх-Эрдэнэ, Болдоо нараас түрүүлээд гараад явсан...Болдоо, Билгүүн, Мөнх-Эрдэнэ нарыг баарнаас гараад юу хийсэн талаар бол мэдэхгүй байна...” гэжээ. /хх-18-19/,
Гэрч О.Мянганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Тухайн өдөр би гэртээ унтаж байтал 09 цаг өнгөрч байхад манай зрт Билгүүнээ ганцаараа орж ирсэн. Тэгээд намайг сэрээгээд би гар утсаа ломбарданд тавих гэсэн чинь надад бичиг баримт байдаггүй ээ. Чи бичиг баримтаараа миний гар утсыг барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд би өөрийнхөө бичиг баримтаар Баянхошууны хуучин эцэс дээр байрлах 999 барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр тавьсан ба Билгүүн уг 200.000 төгрөгөө аваад явсан...Билгүүн надаас өөрөө авсан. 2018 оны 11 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна, 999 ломбарднаас над руу залгаад уг гар утасны хугацаа дууссан, авахгүй бол зарлаа шүү гэж надад хэлж байсан. Энэ талаар би Билгүүнд хэлэх гэтэл Билгүүнтэй холбогдож чадахгүй байсан...” гэжээ. /хх-22-23/,
Гэрч С.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Отгонбаатарын Мянганбаатар /РД:НВ97123118/ гэдэг эрэгтэй хүн манай барьцаалан зээлдүүлэх газарт орж ирээд 7 хоногийн хугацаатай Самсунг эс-7 загварын гар утсыг 200.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тухайн гар утасны хугацаа дуусаж манайх утсыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зарж өөрсдийн орлого болгож авсан. Уг гар утасны хугацаа дуусаад хүлээлгийн 7 хоног болсон боловч ирж аваагүй. Утасны хугацаа дууссан, зарагдах гэж байгаа талаар Мянганбаатар гэдэг хүнд утсаар нь мэдэгдсэн боловч ирж аваагүй юм...хулгайн гар утас гэдгийг мэдээгүй...” гэжээ. /хх-24-25/,
Шүүгдэгч О.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...Нэг сэрсэн чинь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харз нэртэй буудалд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө сэрсэн. Намайг сэрэхэд буудалд Сайнаа, Мөнх-Эрдэнэ 2 хамт байж байсан. Ингээд би босоод дэлгүүр орж 0,5 граммын нэг шил Чингис архи аваад буцаад буудалд орж ирээд 3-лаа хувааж уугаад 2018 оны 10 дпугаар сарын 05-ныхаа өдөр дахин уг буудалд 2 хоносон юм. Маргааш өглөө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө Мөнх-Эрдэнэд утсаар чинь яриад өгье гэж худлаа хэлээд түүний Самсунг эс-7 загварын гар утсыг нь авч гараад Баянхошууны эцсийн хажууд байрлах 999 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаанд тавиад архи авч уугаад дууссан юм. Утсаар чинь яриад өгье гэж худлаа хэлж авч гараад барьцаанд тавьсан. Мөнгө олж архи уух санаатай утсыг нь худлаа хэлж авсан. Намайг Мөнх-Эрдэнийн гар утсыг худлаа хэлж аваад барьцаанд тавьсан талаар мэдэх хүн байхгүй ээ. Би ганцаараа архи уугаад, хоол унд идээд дууссан юм...би хамаатны хүүхэд Мянганбаатараас гуйж байгаад Мянганбаатараар ломбарданд тавиулсан...” гэжээ. /хх-38-39/,
999 барьцаат зээлийн гэрээ /хх-09/, эд зүйлийн үнэлгээ /хх-27-28/, шүүгдэгч О.Билгүүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, О.Билгүүн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Билгүүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Билгүүнд нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Харз” нэртэй зочид буудалд иргэн Ш.Мөнх-Эрдэнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн Самсунг Эс-7 эдж маркын 440.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг шилжүүлэн авсан болох нь:
-хохирогч Ш.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б гэх залуу “rap утсаар чинь нэг яръя” гэж хэлэхээр нь би ширээн дээрээс Самсунг Эс-7 эдж маркын гар утсаа аваад өгсөн. Билгүүн гэх залууг орж ирэх юм байх гэж бодоод хүлээгээд байсан чинь орж ирэхгүй миний гар утсыг аваад алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-12-13/,
-гэрч О.Мянганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Чи бичиг баримтаараа миний гар утсыг барьцаанд тавиад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд би өөрийнхөө бичиг баримтаар Баянхошууны хуучин эцэс дээр байрлах 999 барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр тавьсан ба Билгүүн уг 200.000 төгрөгөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
-гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Отгонбаатарын Мянганбаатар /РД:НВ97123118/ гэдэг эрэгтэй хүн манай барьцаалан зээлдүүлэх газарт орж ирээд 7 хоногийн хугацаатай Самсунг Эс-7 загварын гар утсыг 200.000 төгрөгөнд барьцаанд тавьсан...” гэ х мэдүүлэг /хх-24-25/,
-шүүгдэгч О.Б яллагдагчаар өгсөн “...Мд утсаар чинь яриад өгье гэж худлаа хэлээд түүний Самсунг Эс-7 эдж загварын гар утсыг нь авч гараад Баянхошууны эцсийн хажууд байрлах 999 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаанд тавиад архи авч уугаад дууссан юм...” гэх мэдүүлэг /хх-38-39/, 999 барьцаат зээлийн гэрээ /хх-09/, эд зүйлийн үнэлгээ /хх-27-28/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч О.Б үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Ш.М, гэрч О.М, гэрч С.С, шүүгдэгч О.Б өөрийнх нь мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээний хуулбар, эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Иймд шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийг авч хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч О.Б хохирогч Ш.М учирсан 440.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.
Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог эсэх нь тодорхойгүй зэргийг харгалзан шүүгдэгч О.Билгүүнд дээрхи зүйл, хэсэгт заасан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч О.Билгүүнд 7 сар хорих ял онгдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх талаар дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар дүгнэлт гаргасан боловч шүүх шүүгдэгч О.Б хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.