Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2016/00199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн *** сумын Харзат багийн *** тоотод оршин суух ***-ийнхүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ***  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *** овогтой *** нь 1960 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1978 оны 01 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн хамтын хүч бригадад малчнаар ажиллаж байсан. 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажилласан. 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ахуйн үйлчилгээнээс чөлөөлж, удирдах газарт оёдолчноор ажиллуулсан. 1992 онд ажлаас чөлөөлсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992 оны ажилласан хугацааны тамга тэмдэг дарагдаагүй шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1978 оны 01 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сард Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн хамтын хүч бригадад малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие нь *** гэх айлаас ***д үрчлэгдэж ***ийн *** болсон болно гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1978 оны 01 дүгээр сараас 1982 оны 12 дугаар сард Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн хамтын хүч бригадад малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сард Баян-Уул сумын  Лениний  зам нэгдлийн хамтын хүч бригадад малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан  болох нь Говь-Алтай аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 357 дугаар архивын лавлагаанд “...Тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн хамтын хүч бригадад малчин байсан *** овогтой *** нь 1978 оны 1-12 сард 500 төгрөг, 1979 оны 1-6, 8-12 сард 1305 төгрөг, 1980 оны 1-12 сард 1825 төгрөг /Надалдорж овогтой Баасан/, 1981 оны 1-12 сард 1834 төгрөг /Надал овогтой Баасан/, 1982 оны 1-12 сард 2031 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн болон Говь-Алтай аймгийн Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай шагнах тухай тушаалд “...Н.Баасан оёдолчин 25 төгрөг...”  гэсэн, Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаартай цалингүй тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд “...***  оёдолчин 1988-1-25 1989-4-18 103...” гэсэн мөн тус газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаартай тушаалд “...***  оёдолчин...” гэсэн Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 155 дугаартай Амралт олгох тухай тушаалын IV хавсралтад “...***  оёдолчин 26 хоног” гэсэн байгаа зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсэг нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Архивын лавлагааны зарим хэсэг болон тушаалуудад ***/***/, *** гэх мэтээр бичигдсэн байгаа ба хүсэлт гаргагчийн “...Миний бие нь *** гэх айлаас ***нд үрчлэгдэж ***ийн *** болсон болно...” гэсэн тайлбар нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №129/000907 дугаартай Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаанд “...*** ***ын ***г Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын ОНӨ-ийн 48 дугаарт ***-ийн *** болгон өөрчилсөн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэсэн байгаагаар нотлогдож байх тул ажилласан байдлын талаарх архивын лавлагаа, тушаалыг нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

Иймд *** ***ийн ***г 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн хамтын хүч бригадад малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт *** ***ийн ***г 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн хамтын хүч бригадад малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарыг дуустал Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН