| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0068/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цолмон |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 70
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Цолмон,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808044341215 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н овогт Н М, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 44-14 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найзыгаа зодлоо гэх шалтгаанаар хохирогч А.Алтаншагайг зодож эрүүл эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ:
2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө харих гээд явж байгаад Нямсүрэнтэй тааралдсан. Тэгээд гэрийнхээ хашаа руу орох гэж байтал Нямсүрэн орилоод ирэхээр нь яасан бэ гэхэд араас нь гурван хүн гүйж ирсэнээ нэг нь намайг цохиж авахаар нь би зодолдсон, тэгээд салсан. Би А.Алтаншагайтай зодолдсон, тэгээд салсан. Би Алтаншагайд учирсан гэмтлийг учруулсан. Хохирогчид хохирол төлөөгүй, учир нь надаас юу ч нэхээгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч А.Алтаншагай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой 00 цагийн орчимд найз Мөнх-Эрдэнийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 14 дүгээр гудамжинд явж байтал үл таних 1 бандитай тааралдаад хажуугаар нь зөрөхдөө Мөнх-Эрдэнэ тэр бандийг мөрлөчихсөн юм. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би салгаад боль гэж хэлтэл миний гарыг түлхээд гүйгээд явчихсан. Тэгсэн удалгүй араас Мөнхболд, Чинбат, Нямсүрэн нар гүйж гарч ирээд Мөнхболд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан. Би яаж байгаан бэ гэтэл тэвэрч аваад газар унагаагаад миний дээр гараад намайг зодсон...Чинбат, Нямсүрэн нар Мөнхболдыг надаас салгатал Мөнхболд намайг хараад “Шагай байсан юм уу” гээд уучлалт гуйсан, тэгээд тарцгаасан...Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ. /хх-7,8/,
Гэрч Б.Чинбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой Мөнхболд бид хоёр хамт Стар нэртэй зааланд тоглочихоод гэртээ харих гээд 00 үед цагийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 15-р гудамж руу орох гээд явж байтал гудамны үзүүрт хуурай дүү Нямсүрэнтэй тааралдаад уулзаад хашаа руу орох гэтэл Нямсүрэн орилоод гүйгээд ирсэн. Яасан бэ? гэтэл намайг хүмүүс зодоод байна гэхэд араас нь Алтаншагай, Мөнх-Эрдэнэ, бас нэг танихгүй хүнтэй хамт гүйгээд ирэхээр нь юу болсон бэ? гээд Мөнхболд асуутал шууд гараараа нүүр лүү нь цохиод тэр 2 зодолдоод эхэлсэн...Алтаншагайг Мөнхболд гараараа нүүр лүү нь хэдэн удааг нь мэдэхгүй байна цохьсон. Алтаншагай ч гэсэн Мөнхболдын нүүр лүү нь гараараа цохьсон...” гэжээ. /хх-12-13/,
Гэрч Ж.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой 00 цагийн орчимд ажлаасаа тараад 42-р сургуулийн ойролцоо явж байгаад Мөнхболд, Чинбат 2 ахтай тааралдаад хальт юу хийж яваан гэж мэндлээд салаад явж байтал урдаас 3 ах гарч ирээд нэг нь зөрөхдөө мөрлөсөн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ намайг зодох гээд дайрахаар нь би зугтаагаад Мөнхболд ахын гэрийнх ойролцоо очоод Мөнхөө ахаа гээд орилсон. Чинбат, Мөнхболд ах 2 гарч ирээд Мөнхболд ах Алтаншагай дээр очоод юу болсон бэ гээд Алтаншагай гараараа нүүр лүү нь цохиж аваад зодолдоод эхлэхээр нь би зугтаачихсан юм...” гэжээ. /хх-14-15/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №11526 дугаар дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хэсэгт 1x0 Зсм, 0,7x0,2см, 0,5х0,3см, зүүн дээд, доод зовхи, хацрын төвгөрийг хамарсан 5,0х3,0см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зүүн дээд, доод зовхинд тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай, хавдаж овойсон, зовхины завсар нарийссан биед ил харагдах гэмтэлгүй.
Дүгнэлт:
1. Алтаншагайн биед зүүн зовхи, хацрын төвгөрт зулгаралт, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмерийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-24 /,
Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 09 дүгээр сарын 21-ний орой 00 цагийн орчимд...гэрийнхээ гудам руу ортол Нямсүрэн араас гүйгээд гудам руу ороод ирсэн. Тэгсэн Нямсүрэнгийн араас 3 банди Нямсүрэнг хөөгөөд гараад ирсэн. Тэгэхээр нь би “яасан, юу болсон” гээд Нямсүрэнгээс асуутал “намайг 3 банди зодох гээд байна” гэхээр нь би тэр 3 банди дээр очтол Алтаншагай намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиж аваад бид 2 хоорондоо зодолдсон...гэмтлүүдийг би гараараа цохиж газар унагаж учруулсан миний буруу...” гэх мэдүүлэг /хх-36/ нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Мөнхболдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Мөнхболд нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найзыгаа зодлоо гэх шалтгаанаар хохирогч А.Алтаншагайг зодож түүний эрүүл мэндэд зүүн зовхи, хацрын төвгөрт зулгаралт, цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
-хохирогч А.Алтаншагайн “...Мөнхболд миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авсан...тэвэрч аваад газар унагаагаад миний дээр гараад намайг зодсон...” гэх, гэрч Б.Чинбатын ”...Мөнхболд асуутал шууд гараараа нүүр лүү цохиод тэр 2 зодолдоод эхэлсэн... Алтаншагай ч гэсэн Мөнхболдын нүүр лүү нь гараараа цохьсон...” гэх, гэрч Ж.Нямсүрэнгийн ”...Мөнхболд ах Алтаншагай дээр очоод юу болсон бэ гээд Алтаншагай гараараа нүүр лүү нь цохиж аваад зодолдоод эхлэхээр нь би зугтаачисан юм...” гэх, “...Алтаншагайн биед зүүн зовхи, хацрын төвгөрт зулгаралт, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн №11526 дугаар дүгнэлт, шүүгдэгч Н.Мөнхболдын яллагдагчаар өгсөн “...Алтаншагай намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиж аваад бид 2 хоорондоо зодолдсон...гэмтлүүдийг би гараараа цохиж газар унагаж учруулсан миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд Н.М нь хохирогч А.Алтаншагайг найзыгаа зодлоо гэх шалтгааны улмаас зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч А.Алтаншагай нь гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Н.Мөнхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал болон тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог эсэх нь тодорхойгүй зэргийг харгалзан шүүгдэгч Н.Мдээрхи зүйл, хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.