Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 71

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808048181434 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б  овгийн Л  Б , Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11-61 тоотод оршин суух хаягтай, урьд 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109в, 169в-д зааснаар 7 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, 1986 оны 7 сарын 15-ны өдөр 2 жил 6 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 8-24 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Даваасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун эгэмний далд хугарал, зүүн 3-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун зулайд шарх, баруун мөр, цээж, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ:

          Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 10 дугаар 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 8-24 тоотод танил дүү Баярчимэгийн гэрт нөхөр Баасансүрэнгийн хамт очсон. Бид хоёр очихдоо 0,5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи аваад очсон. Тэр өдөр Баярчимэгийн төрсөн өдөр байсан. Бид гурав авчирсан архиа хувааж ууж байсан Баярчимэг ходоод өвдөөд байна гээд их уухгүй байсан, Баасансүрэн бид хоёр тэр архийг хувааж ууж дуусаад Баасансүрэн чанга яриад байхаар нь би “айлд байж чимээгүй байгаач” гэж хэлсэн, тэрнээс болж бид хоёр маргалдсан. Би айлд маргалдаад яахав гэртээ харья гээд гарч байхад үүдний хэсэгт Баасансүрэн намайг араас түлхээд газар унагасан, тэгээд хажуугаар гарахдаа хөлөөрөө миний цээжний зүүн хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд гараад явсан...Миний биед баруун эгэмний далд хугарал, зүүн 3-р хавирганы зөрүүтэй хугарал, баруун зулайд шарх, баруун мөр, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан...Миний биед учирсан гэмтлийн Баасансүрэн түлхэж унагаад өшиглөхөд учирсан гэмтэл байгаа юм...” гэжээ. /хх-5-6/,

Гэрч М.Баярчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 10-р сарын 13-ны Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар  хороо баянгол 8-24 тоот гэртээ байж байхад гаднаас Даваасүрэн эгч нөхөр Баасансүрэнгийн хамт 22 цагийн үед орж ирсэн. Тэр 2 миний төрсөн өдөр гээд гаднаас 0,5 литрийн хэмжээтэй “Соёрхол" нэртэй архи авчирсан байсан. Бид 3 тэр архийг задлаад, миний ходоод өвдөөд байсан болохоор би архи уугаагүй, тэр 2 архиа хувааж уугаад 00 цагийн үед гэртээ харилаа гээд гарсан. Тэгээд удалгүй Даваасүрэн эгч гаднаас уйлаад ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад “Баасансүрэн намайг зодчихлоо” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-11/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12423 дугаар дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: Баруун зулайн ар хэсэгт босоо мэс заслын оёдол бүхий 2 см урт шархтай. Цээжний баруун дээд хэсэг баруун мөрийг хамарсан ташуу 18x4 см хөхөлбөр хүрэн ягаан, баруун мөрөнд 7x2 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн сарвууны ард 1,5x1 см хүрэн өнгийн зулгаралттай, орчны эдэд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун гар сойлттой. Цээжний зүүн урд дээд хэсэгт тэмтрэхэд эмзэглэл ихтэй.

 ДҮГНЭЛТ

1. М.Д биед баруун эгэмний далд хугарал, зүүн 3-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун зулайд шарх, баруун мөр, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-13-14/,

Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  5-р хороо Баянгол 8-24 тоотод танил дүү Баярчимэгийнд эхнэр Даваасүрэнгийн хамт очсон. Бид хоёр очихдоо 0,5 литрийн хэмжээтэй 1 шил архи авсан байсан, тэр архины ихэнхийг Даваасүрэн бид 2 уусан. Баярчимэг ходоод өвдөөд байна гээд архи бараг уугаагүй. Эхнэр Даваасүрэн согтоод намайг хэл амаар доромжлоод байсан. Би эхнэр Даваасүрэнгийн хамт гэртээ харих гэхэд Даваасүрэн явахгүй архи жоохон үлдсэн байсан тэрийг ууж дуусгана гээд бид 2 Баярчимэгийн гэрийн үүдний тамбарт маргалдаж байгаад миний нүүрийг маажаад хаалган дээр зогсоод гаргахгүй байсан. Би гараараа түлхэж унагаагаад цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд гараад явсан...” гэжээ. /хх-23-24/,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-24-26/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-45/, хохирогчийн хүсэлт /хх-54/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 8-24 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч М.Даваасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун эгэмний далд хугарал, зүүн 3-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун зулайд шарх, баруун мөр, цээж, зүүн сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  

-хохирогч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үүдний хэсэгт Баасансүрэн намайг араас түлхээд газар унагасан, тэгээд хажуугаар гарахдаа хөлөөрөө миний цээжний зүүн хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд гараад явсан...Миний биед учирсан гэмтлийн Баасансүрэн түлхэж унагаад өшиглөхөд учирсан гэмтэл байгаа юм...” гэх,

-гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд удалгүй Даваасүрэн эгч гаднаас уйлаад ороод ирсэн. Би юу болсон талаар нь асуухад “Баасансүрэн намайг зодчихлоо” гэж хэлж байсан...” гэх,

-шүүгдэгч Л.Б яллагдагчаар өгсөн “...Би гараараа түлхэж унагаагаад цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлгээр,

-“...М.Д биед баруун эгэмний далд хугарал, зүүн 3-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун зулайд шарх, баруун мөр, цээж, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №12423 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Даваасүрэн мэдүүлэгтээ “...Би Л.Баасансүрэнтэй хамт амьдраад 25 жил болж байна, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй” гэх мэдүүлгээр хохирогч М.Даваасүрэн, шүүгдэгч Л.Баасансүрэн нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч нар бөгөөд энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

 Хууль зүйн хувьд Л.Баасансүрэн нь эхнэр М.Даваасүрэнг өшиглөж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2  дахь  хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч Л.Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч М.Даваасүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Л.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр / жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаар дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баасансүрэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс Л.Баасансүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар,  ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч Л.Б г хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Л.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.