Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 91

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Ундрах,  

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808025821449 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И овогт Л Н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 03 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, тусгай дунд боловсролтой, сувилахуй зүйн сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, групп-д байдаг,  ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхоны 53в байрны 118 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар дунд сургуулийн байранд 13 настай буюу бага насны хүүхэд Э.Ч охин Э зодсон гэх шалтгааны улмаас зодож түүний биед зүүн хацар, зүүн бугалга, нуруунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар 16-ны өдөр над руу нэг хүүхэд утсаар яриад намайг хурдан ир, танай хүүхдийг ангийнх нь эрэгтэй хүүхэд зодоод байна гэж хэлэхээр нь би охиныхоо сургууль дээр очиход охиныг нэг хүүхэд шалны модоор, нэг нь гараараа, бас нэг хүүхэд зодсон, гурван хүүхэд охиныг зодсон байхаар нь нэг хүүхдийг цүнхний нарийн сураар нуруу руу нь ороолгож зодсон. Хүүхэд зодсон нь миний буруу юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Өсвөр насны хохирогч Э.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12-р сургуулийн 7а ангид Төгөлдөр, Ялалт, Ган-Эрдэнэ бид нар ангиа цэвэрлэх гээд байж байхад Энххүслэнг “чи гараа, ангиа цэвэрлэе” гэж хэлэхэд гарахгүй гээд маргалдсан. Энххүслэн намайг хогийн шүүрний ишээр 2 удаа гар луу цохьсон, тэгэхээр нь би зөрүүлээд нуруу руу нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохьсон. Энх- Хүслэн уйлаад утсаараа ээж Нэргүйг дуудаад байсан. Тэгээд Энххүслэнгийн ээж Нэргүй ирээд намайг цүнхний оосроор нуруу руу 5-6 удаад ороолгож, гараараа зүүн хацар луу гараа атгаж байгаад 6 удаа цохиж, хацар луу алгадаж, хоолой боосон. Энххүслэн ирээд ээж Нэргүйг болиулаад аваад явсан. Манай ангийн хүүхэд Төгөлдөр, Ялалт 2 цуг байсан. Одоо миний зүүн хацар хавдаж хөхөрсөн, зүүн гарын бугалгад ором гарч хавдсан, нуруу хавдаж улайсан, бие хөндүүртэй, толгой өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэжээ. /хх-19-21/,

Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Чинболорын ээж, аавтай уулзаад сургуулийн камерын бичлэг шүүж үзэхэд Энххүслэн, Чинболор 2 хоорондоо маргалдаад байж байхад удаагүй манай эхнэр Нэргүй орж ирээд Чинболор гэх хүүхдийг толгой руу нь гараараа цохиод, цүнхний оосроор ороолгож байсан бичлэг байсан...гэжээ. /хх-23/,

Насанд хүрээгүй гэрч Э.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Тухайн өдрийн 18 цагийн үед хичээл тараад Уянгаа, Энххүслэн, Төгөлдөр, Чинболор бид нар цэвэрлэгээ хийхээр үлдсэн. Тухайн үед Чинболор, Энххүслэн хоёр тоглож байгаад нэг нэгнийгээ цохиод автал Энххүслэн уйлаад Уянгаагийн утсаар ээж рүүгээ залгаж, ээж Нэргүй гэх хүн ирээд Чинболорыг цүнхний оосроор зодож, ширээний дэргэд байсан сандал дээрээс унагааж зодоод байсан. Тэгээд удалгүй ангиас гараад явсан, манай анги камертай бүх бичлэг нь байгаа...гэжээ. /хх-26/,

Насанд хүрээгүй гэрч Ү.Төгөлдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед хичээл тарсан. Уянгаа, Ялалт, Чинболор, Энххүслэн, бид нар жижүүр хийж үлдсэн. Тэр үед Чинболор, Энххүслэн хоёр тоглож байгаад нэг нэгнийгээ цохиод автал Энххүслэн уйлаад утсаар ээжийгээ дуудсан чинь ээж нь ирээд Чинболорыг цүнхний оосроор зодож, сандал дээр сууж байхад нь унагааж зодсон, бид нар салгаж дийлэхгүй байсан. Би гараад утсаараа Чинболорын ээжийг нь дуудаад буцаад ороод иртэл Энххүслэн ээжтэйгээ явчихсан байсан...гэжээ. /хх-27/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 05 дугаар  сарын 22-ны өдрийн №6594 дугаар дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацарт Зх1,4см хөхөлбөр шаргал өнгийн шимэгдэж арилж буй цус хуралттай, зүүн бугалганы гадна дээд хэсэгт ЗхЗсм дугуй хэлбэртэй, 4х2см, 1,2х1см, ар нуруунд баруун зүүн даланд нийт 5 ширхэг 1,4x1,2см шаргал өнгийн шимэгдэж арилж буй цус хуралттай.

Дүгнэлт:

1. Э.Ч биед зүүн хацар, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-29/,

Шүүх эмнэлэгийн сэтгэц эмгэг судлалын №971 дүгнэлтэнд:

1. Л.Н нь “Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Л.Нэргүй нь “Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгийн улмаас Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хяналтанд байдаг тухай “4088” дугаартай амбулаторийн хяналтын карт байна. 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хяналтанд орсон тухай амбулаторийн хяналтын картанд бичигдсэн байна. Уг эмгэг нь тодорхой үе шатаар явагддаггүй болно.

2. Л.Н удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх эмнэлгийн бичиг баримт одоогоор үгүй байна.

3. Л. Н  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

...6. Л.Н нь уг гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Л.Н эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...гэжээ. /хх-33-37/,

Шүүгдэгч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал манай охин Энххүслэнгийн ангийн хүүхэд...утсаар над руу залгаад “та хурдан ирээрэй, танай хүүхдийг Чинболор шалны модоор зодоод байна” гэхээр нь би охины ангид яваад очтол охин Энххүслэн уйлчихсан, хувцасыг нь сөхөөд нурууг нь хартал арьс нь халцраад овойсон байхаар нь зодсон Чинболорт яаж байгаа юм гээд хэлтэл өөдөөс уурлаад маяглаад байхаар нь охиныхоо цүнхний оосорыг авч байгаад түүгээр Чинболорыг ороолгож зодсон...Дээрхи гэмтлийг би цүнхний оосороор цохиж, гараараа алгадаж байхдаа учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ. /хх-48-51/

Хастас хэргийн 53, 57, 66-68 дугаар талд авагдсан шүүгдэгч Л.Нэргүйн хувийн байдалтай холбоотой баримт, камерын бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-69/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Н нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар дунд сургуулийн байранд 13 настай буюу бага насны хүүхэд Э.Чинболорыг охин Энххүслэнг зодсон гэх шалтгааны улмаас зодож түүний биед зүүн хацар, зүүн бугалга, нуруунд цус хуралт бүхий бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол болох нь:

Өсвөр насна хохирогч Э.Ч-н өгсөн “...Энххүслэнгийн ээж Нэргүй ирээд намайг цүнхний оосроор нуруу руу 5-6 удаад ороолгож, гараараа зүүн хацар луу гараа атгаж байгаад 6 удаа цохиж, хацар луу алгадаж, хоолой боосон...” гэх /хх-19-21/,

Гэрч Г.С-н өгсөн”...Энххүслэн, Чинболор 2 хоорондоо маргалдаад байж байхад удаагүй манай эхнэр Нэргүй орж ирээд Чинболор гэх хүүхдийг толгой руу нь гараараа цохиод, цүнхний оосроор ороолгож байсан бичлэг байсан...” гэх /хх-23/,

Насанд хүрээгүй гэрч Э.Я-н өгсөн ”...Нэргүй гэх хүн ирээд Чинболорыг цүнхны оосроор зодож, ширээний дэргэд байсан сандал дээрээс унагааж зодоод байсан...” гэх /хх-26/,

Насанд хүрээгүй гэрч Ү.Т-н өгсөн “...Энххүслэн уйлаад утсаар ээжийгээ дуудсан чинь ээж нь ирээд Чинболорыг цүнхний оосроор зодож, сандал дээр сууж байхад нь унагааж зодсон, бид нар салгаж дийлэхгүй байсан...” гэх /хх-27/,

Шүүгдэгч Л.Н-н яллагдагчаар өгсөн “...Чинболорт яаж байгаа юм гээд хэлтэл өөдөөс уурлаад маяглаад байхаар нь охиныхоо цүнхний оосорыг авч байгаад түүгээр Чинболорыг ороолгож зодсон...” гэх мэдүүлгүүд,

“...Э.Ч-н биед зүүн хацар, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх №6594 тоот дүгнэлт,

Камерын бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-69/, бичлэг бүхий СД зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд бага насны хүүхэд хүүхэд зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Хууль зүйн хувьд Л.Н нь бага насны буюу 13 настай хохирогч Э.Чг цүнхний оосор болон гараараа зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдэд учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Л.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлэх шинжилгээ хийлгэх зэрэгт 129.150 төгрөгийг зарцуулсан талаар баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Л.Н-ээс 129.150 төгрөг гаргуулж хохирогч Б.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Т нарт олгох зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, хөдөлмөр чадвар алдалтын улмаас ажил эрхлэх боломжгүй зэргийг харгалзан шүүгдэгч Л.Нэргүйд дээрхи зүйл, хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.