Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00188/и/ |
Дугаар | 133/ШШ2016/00204 |
Огноо | 2016-06-08 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2016/00204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** банкны Говь-Алтай салбарын хүсэлттэй
***-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *** банкны Говь-Алтай салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн ***сумын Баянхайрхан багийн 7 дугаар байрны *** тоотод оршин суугч *** овогтой ***/РД:***/ нь манай банкны зээлдэгч бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, хугацаа хэтэрч байгаа. *** нь тухайн хаяг дээрээ байхгүй, орон сууцаа худалдан борлуулсан, Улаанбаатар хотод байгаа гэх боловч одоо амьдарч байгаа хаяг болон ажлын газраа хэлж өгөхгүй удаа дараа бидний ажилд хүндрэл учруулж байгаа учир энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны харилцагч *** овогтой *** нь 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11.450.000 төгрөгийн цалингийн зээл аваад 2015 оны 12 дугаар сарын 03-наас хойш эргэн төлөлт хийгдээгүй өдийг хүрсэн. Зээл авах үедээ харилцагч маань Марал-Алтай өрхийн эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор ажилладаг. Сарын үндсэн 800.000 төгрөгийн цалинтай байсан тул 11.450.000 төгрөгийн зээл авах шаардлагыг хангасан. 2015 оны 12 сараас хойш энд амьдрахгүй Улаанбаатар хотод шилжсэн бөгөөд утсаар нь хааяа холбогддог. Утсаар холбогдохоор хотод ажилд орсон гэдэг ч ажлын хаяг болон гэрийн хаягаа хэлдэггүй. Бид нар өөрт нь эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар тодорхой оршин суугаа хаягийг мэдэхгүй учраас эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх *** банкны Говь-Алтай салбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ “...Манай банкны харилцагч *** овогтой *** нь 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11.450.000 төгрөгийн цалингийн зээл аваад 2015 оны 12 дугаар сарын 03-наас хойш эргэн төлөлт хийгдээгүй өдийг хүрсэн..., ...шүүхэд нэхэмжлэл гаргахаар тодорхой оршин суугаа хаягийг мэдэхгүй учраас эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан…” гэх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч нь ***ийн байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн *** нь *** банктай 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №1200011619 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байна.
Иймд шүүх хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, уг ажиллагааг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
*** ***ын *** РД-***, /утас: ***/ нь Говь-Алтай аймгийн ***сумын *** тоотод оршин сууж байсан гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар *** банкны Говь-Алтай салбарын хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд *** *** ***ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** ***ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *** банкны Говь-Алтай салбарт мэдэгдэхийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН