Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 116

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичиг Э.Энх-Учрал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

Хохирогч Ц.Даваажав,

Шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч Б.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808001360059 дугаартай 3 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Т.Г Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-2,  ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо  Ар Согоотын 1-2 тоотод оршин суудаг, 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 173 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 2 дугаар сарын 9-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар 

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 8 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны гадна байрлуулсан иргэн С.Г эзэмшлийн Хонда Фит маркийн 59-85 ОРХ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4.041.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар байрны авто зогсоол дээрээс “Дорнын сайхан тал” ХХК-ийн нэр дээр байдаг 04-63 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 96 дугаар сургуулийн баруун талын зам дагуу байрлуулсан иргэн А.О 82-23 УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, хулгай хийсэн нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч  байна. Хохирогч С.Г-д 500.000 төгрөг шилжүүлж, хохирогч Б.Д 230.000 төгрөг өгсөн. Өнөөдөр С.Гиймаад 995.600 төгрөгийг, Б.Д 341.000 төгрөгийг төлсөн. С.Г нийт 1.495.600 төгрөг, Б.Д 571.000 төгрөгийг тус тус төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Д мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар байрны гадаа байсан 04-63 УНМ улсын дугаартай Т.Ланд Круйзер автомашиныг алдсан. Автомашин алдагдсан талаар цагдаагийн байгууллагадл мэдэгдсэн, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр машинаа олж авсан. Автомашины 4 хаалганы никелийг сольсон, урд талын гупер, машины ачааны өнгө солигдсон, автомашинаас эд зүйл байхгүй болсон байсан. Алдагдсан эд зүйлээ 1.910.000 төгрөгөөр үнэлсэн, 571.000 төгрөг төлөгдсөн, зөрүү 1.3398.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би үнэлгээг зөвшөөрөхгүй гэдгээ мөрдөгчид хэлсэн, мөн дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж мөрдөгчид хэлсэн юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой ажлаа тарчихаад хүүхдүүдээ сургуулиас нь аваад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хороолол 6 дугаар байрны ар талын ил зогсоол дээр 20 цагийн үед “Дорнын сайхан тал” ХХК-ийн нэр дээр байдаг 04-63 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн автомашинаа тавиад гэртээ орж амарчихаад маргааш өглөө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ны өглөө 08 цагийн үед би гэрийнхээ цонхоор харсан чинь миний байрлуулан тавьсан машин байгаагүй ээ. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн бөгөөд цагдаагийн хэлтсийн хяналтын камер болон бусад газруудын камер шүүж үзэхэд Өгөөмөр Алтай зочид буудлын камер болон цагдаагий хэлтсийн хяналтын камерт 05 цаг 30 минутын үед зүс үл таних бараан хувцастай залуу 3 минутын дотор асаагаад зүүн тийшээ яваад өгсөн...гэжээ. /1хх-49-52/,

Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 8 дугаар сарын 10-ны орой Сонгинохайрхан 15 дугаар хороо 20-р байрны гадна өөрийн эзэмшлийн 59-85 ОРХ улсын дугаартай Хонда Фит маркын автомашинаа байрлуулчихаад бэр дүү Сансармаагийнд орж хоносон. Маргааш өглөө нь би Замын-Үүд явах байсан учир өөрийн машины түлхүүрийг бэр дүү Сансармаад өгчихөөд явсан. 2017 оны 8 дугаар сарын 13-ны орой дүү Сансармаа над руу залгаад таны автомашин хулгайд алдагдчихлаа гэж хэлсэн юм...Миний Хондо Фит машин нь анх улаан өнгөтэй байсан ба өнгийг нь өөрчилж саарал өнгөтэй болгосон байсан. Мөн арлын дугаарыг нь хусаж арилгасан, улсын дугаар нь байхгүй, хөгжмийг нь сольсон, дотор салон нь муудаж гэмтсэн байна. Суудлын бүрээс, шалавч зэрэг нь алга болсон, дагалдах түлхүүр багаж запас дугуй зэрэг нь алга болсон, урд хоёр хаалганы цонхных нь салхины шилний хуулга /тэнн/ нь алга болсон. Эвдрэл гэмтэл гэвэл кропонд дуу орсон, моторын тосол гоожсон, радиатор цоорч хоёр удаа наасан, жолооны хүрд зүүн гар тал руугаа булааж байсан. Би анх машинаа харж шалгаж үзээд өөрийнхөө машин гэдгийг нь ганцхан хар өнгийн хивсэн материалтай шалавчаар нь таньсан...гэжээ. /1хх-135-143/,

Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр...Ланд 80 маркын автомашиныг 10.650.000 төгрөгөөр тохиролцоод худалдаж авсан...2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад иртэл худалдаж авсан Тоёота Ланд Круйзер 80 маркын автомашин зогсоол дээрээ байхгүй хулгайд алдагдсан байсан...гэжээ. /2хх-170-172/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Уг машиныг 2015 оны 04 дүгээр сараас эхлэн хариуцаж унадаг байсан бөгөөд би тус кампанид 21 дүгээр кемпийн дарга бөгөөд хөдөлмөр аюулгүй байдлын ерөнхий инженерээр ажиллаж байсан...автомашиныг 2016 оны 06 дугаар сард “Дорнын сайхан тал” ХХК-нид төв оффисс дээр нь ерөнхий нягтландаа хүлээлгэн өгч байсан...Компани нь “Зөв боломж” ХХК байж байгаад сүүлдээ 2016 оны 03 дугаар сараас эхлэн “Дорнын сайхан тал” нэртэй болж байсан... гэжээ. /1хх-62-64/,

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 12 дугаар сарын 27,28-ны өдрүүдийн хавьцаа орой 22 цагийн орчимд гэртээ байж байтал...Хуягаа ах саарал өнгийн Хонда Фит маркийн машинтай ирээд хамт хөдөлсөн... Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтад очиход хашааных нь гадаа ногоон өнгийн Ланд Круйзер-80 маркийн автомашин зогсож байсан. Би Баярааг дуудан гражыг нь онгойлгож өгсөн ба машиныг бид шинжээд үзэцгээсэн. Тэгтэл Хуягаа ах нь надад “Маргааш Төрөө, Баганаа хоёрыг авчирч байгаад жаахан засвар хийлгэхээс” гэж хэлж байсан. Үүнээс хойш би тухайн гражинд хэд хэдэн удаа очсон ба намайг очиход тус машиныг...будаж, замаск тавиад байж байсан. Тухайн машины хаалганы доод байрлах саарал өнгийн никел хормойг авч хаяад ногоон өнгөөр замаск тавин будсан байсан, өчигдөр гражинд нь очиход урд гупер болон дээд ачааг нь салгаж байгаад саарал өнгөөр будсан байсан...Ганхуяг ах надад машин оролцуулж тухайн Ланд 80 маркын автомашиныг авч байгаа гэж хэлсэн. Би хулгайн машин гэж мэдээгүй...Миний мэдэж байгаагаар саарал өнгийн Хонда Фит маркын автомашиныг Ганхуяг 1 сарын өмнөөс унаж эхэлсэн. Надад өөрийнхөө машин гэж хэлсэн...гэжээ. /1хх-82-84,161/,

Гэрч П.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2017 оны 10 дугаар сард хашаандаа 4x6 харьцаатай авто машины граш барьсан... манай эхнэрийн хамаатан Хуягаа ах Тоёота Карина зараач гэж манайд ирсэн, тэгээд манай хашаанд ирээд “пөөх миний дүү ямар гоё граш барьсан байна, гадаа юм хийх хэцүү юм байна, ах нь машин тэрэг авчирч ирээд янзалж байя грашинд чинь” гэхэд би тэг гээд зөвшөөрсөн. Тэгээд Хуягаа ax 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Honda fit машиныг саарал өнгөөр будсан...2017 оны 12 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Land cruiser 80 маркын автомашин манай хаашаанд грашинд авчирсан...2018 оны 01 дүгээр сарын эхээр Хуягаа ах 2 засварчинтай ирсэн, уг Ланд 80 машины гуфер задлаад, будаг хийсэн, арлын дугаар сольж байсан...гэжээ. /1хх-88-89/,

Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад манай хадам эгч Гиймаа ээжийнхээ хамт ирээд өөрийн эзэмшлийн 59-85 ОРХ улсын дугаартай улаан өнгийн Фит машинаа түлхүүрийн хамт үлдээгээд маргааш нь БНХАУлс руу наймаа хийхээр явсан юм. Түүнээс хойш машиныг нь авч үлдээд 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр машиныг унаж Хайлаастад байдаг эгчийнх рүүгээ яваад орой 19 цагийн орчим ирээд машинаа 9 дүгээр орцны харалдаа байрлуулаад цоожлоод гэр лүүгээ орсон...өнөөдөр өглөө би 09 цагийн орчим цонхоор машинаа харсан чинь машин зогсоосон газраа байхгүй байхаар нь гэрийнхээ хүмүүсээс асуугаад авсан хүн байхгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм...гэжээ. /1хх-144-145/,

Гэрч Б.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 дугаар сарын дундуур намайг гэртээ байж байхад Ганхуяг улаан өнгийн Фит маркийн автомашин унаж манай хашаанд ирээд энэ автомашиныг мөнгөлөг саарал өнгөөр будуулмаар байна гээд саарал өнгийн будаг аваад ирсэн юм. Тэгээд би түүний авчирсан автомашиныг өөрийн хашаандаа авч үлдээд 3-4 хоногийн дотор улаан өнгөтэй байсан автомашиныг түүний авчирч өгсөн будгаар будахад хөх туяатай саарал өнгөтэй болсон юм...  Ганхуяг ирээд автомашинаа хараад надад байгаа гэрчилгээний өнгөтэй зөрөөд байна. Чи мөнгөлөг саарал болгоод өг гээд дахиад будаг авч өгсөн би тэр будгаар будаад түүнд мөнгөлөг саарал өнгөтэй болгоод өгсөн юм...Хонда Фит маркийн автомашиныг бүтэн будганд оруулсан. Мөн Т.Ганхуяг надаар моторны ард талд байрлах арлын дугаарыг арилгаад өг гэхээр нь би таслагч багаж ашиглан арлын дугаарыг нь арилгаж өгсөн...Т.Ганхуяг автомашин зардаг учраас надаар олон төрлийн автомашин янзлуулдаг байсан юм. Түүний зарж борлуулах гэж байгаа автомашин байх гэж бодож байсан...” гэжээ. /1хх-152-154/,

Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Т.Ганхуяг ах 2017 оны намар цэнхэр өнгийн Хонда Фит маркийн автомашин унаж яваад надтай тааралдаж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш нэг cap орчмын дараа Ганхуяг ах манай гэрт ирэхэд нэг сарын өмнө унаж байсан цэнхэр өнгийн Фит маркийн автомашиныг сараал өнгөтэй болгосон байсан юм. Би Г ахаас автомашинаа будуулчихсан юм уу гэж асуухад тийм ээ, саарал өнгөөр будуулсан, надад байсан гэрчилгээнд тааруулж саарал өнгөтэй болгуулсан гэж хэлж байсан...гэжээ. /1хх-155-156/,

Гэрч Х.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2018 оны 01 дүгээр сарын дундуур Халзан Хуягаа, Т.Уламбаяр нар нь саарал өнгийн Хонда Фит маркын автомашиныг өөрсдөө жолоодож Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байх манай гэрт ирсэн юм. Тзгээд мөнгөний хэрэг гараад байна, энэ машинаа зарна шүү гэхээр нь би мал дээр байдаг аав, ээж хоёртоо унуулахаар тухайн үед нь Халзан Хуягаа /бүтэн нэр нь Ганхуяг/ гэх хүнээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгт бодож авсан...Би тухайн үед уг автомашиныг хулгайн автомашин гэдгийг мэдээгүй...Халзан Хуягаа машины улсын дугаарыг тайлж аваад Хэнтий аймгийн дугаартай болгож өгнө гээд явсан...гэжээ. /1хх-163-164/,

Шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 03 цагийн үед би ганцаараа СХД-ийн Хархорины ард талд байрлах 3-р байрны гадаа явж байтал улаан өнгийн Хонда Фит маркийн машин зогсоолд зогсч байсан. Тэр үед надад Тоёота гэсэн бичигтэй хар түлхүүр байхаар нь би хүн харж байгаад тухайн улаан өнгийн Хонда Фит маркийн машинд тэр түлхүүрээ тааруултал онгойчихсон. Намайг тухайн машиныг онгойлгоод дотор нь суухад арын суудал дээр 2 ширхэг обой цавуутайгаа, дэр, мөн машины бичиг баримтууд байсан. Би нөгөө байсан түлхүүрээр Хонда маркийн машиныг асаах гэтэл ассан. Тэгэхээр нь би тухайн машиныг унаад 1-р хорооллын арын 34-н гүүр лүү очиж харанхуй гудамжинд аваачиж тавиад цоожлоод харьсан. Тэр шөнөдөө би хариад маргааш өглөө нь би 08 цагт гэрээс гараад надад өөрт байсан 24-08 УНБ улсын дугаарыг тухайн Хонда маркийн машинд зүүсэн. Тухайн машины өөрийнх нь номерыг тайлж аваад машин дотор байсан обой, дэр гэх мэт зүйлүүдтэй нь хамт тэр хавьд байсан хогтой нийлүүлэн хаясан. Би 24-08 УБТ улсын дугаарыг зүүсэн Хонда Фит маркийн машиныг унаад Алтанбаганы гэрт очсон. Алтанбаганыг би 5-6 жилийн өмнөөс танина. Тэрээр Да хүрээ зах дээр машин засдаг байсан. Би хааяа Алтанбаганаар машин засуулдаг байсан...  Би хашаанд нь машинаа оруулж тавьчихаад “би энэ машиныг хямдхан худалдан авсан юм, өнгийг нь солиод өгөөч” гэж хэлсэн...саарал өнгийн будгийг Алтанбаганад машиныг будуулахаар аваачиж өгсөн...тухайн автомашины арлын дугаарыг точилдож арилгуулсан...Би Алтанбаганад машин будаж өгсний ажлын хөлсөнд Портер нүүрс авч өгсөн. Тэгээд би тухайн машиныг 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэс хойш 2 caр өөрөө унасан...2018 оны 01 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум рууявж Бааяад машиныг зарсан...2017 оны 12 дугаар сарын 29-ний орой Саппорогийн ард талын автобусны буудал дээр буугаад...байрны дундуур явж байтал 12 давхар байрны урд ногоон өнгийн 80 маркын машин зогсоолд зогсч байсан. Надад байсан машины түлхүүрийг Ланд 80 маркын автомашины түлхүүр хэсэгт нь хийгээд эргүүлтэл онгойчихсон. Би нөгөө онгойлгосон түлхүүрээрээ машиныг асаах гэтэл машин асчихсан...Ланд 80 маркын машиныг бариад Зүүн салаа орсон...Би 82-32 УБМ улсын дугаартай Ланд Круйзер 80 маркын автомашин хулгайлаад 30-11 УБА улсын дугаарыг зүүж 22-ын товчоогоор гарсан...Ланд Круйзер 80 маркын автомашиныг хүн худалдан авах нь арай хурдан байдаг болохоор л уг автомашиныг хулгайлах болсон...гэжээ. /1хх-103, 191-194, 2хх-187, 3хх-87-89//,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-36, 120-124/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-125-126/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-127/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл  /1хх-129-130/,  Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /1хх-220-244-248/, “Арвижих-Эстимейт” ХХКомпанийн №01/03 дугаар үнэлгээний тодорхойлолт /1хх-170-172/,  Дамно” ХХКомпанийн №СХЗ-18-08 дугаар үнэлгээний тодорхойлолт /1хх-98, 2хх-61,118, 249, 3хх-102/, шинжээчийн дүгнэлт /2хх-64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ганхуягт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Ганхуяг нь 2017 оны 8 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны гадна байрлуулсан иргэн С.Гиймаагийн эзэмшлийн Хонда Фит маркийн 59-85 ОРХ улсын дугаартай автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4.041.000 төгрөгийн хохирол учруулсан,  2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар байрны авто зогсоол дээрээс “Дорнын сайхан тал” ХХК-ийн нэр дээр байдаг 04-63 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 07 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 96 дугаар сургуулийн баруун талын зам дагуу байрлуулсан иргэн А.Одхүүгийн 82-23 УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 80 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч болох нь

-Хохирогч Ц.Д  өгсөн “...04-63 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Крузер маркийн автомашинаа тавиад гэртээ орж амарчихаад маргааш өглөө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ны өглөө 08 цагийн үед би гэрийнхээ цонхоор харсан чинь миний байрлуулан тавьсан машин байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /1хх-49-52/,

-Хохирогч С.Гиймаагийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 10-ны орой Сонгинохайрхан 15 дугаар хороо 20-р байрны гадна өөрийн эзэмшлийн 59-85 ОРХ улсын дугаартай Хонда Фит маркын автомашинаа байрлуулчихаад...Замын-Үүд явах байсан учир өөрийн машины түлхүүрийг бэр дүү Сансармаад өгчихөөд явсан. 2017 оны 8 дугаар сарын 13-ны орой дүү Сансармаа над руу залгаад таны автомашин хулгайд алдагдчихлаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг  /1хх-135-143/,

-Хохирогч А.Одхүүгийн өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад иртэл худалдаж авсан Тоёота Ланд Круйзер 80 маркын автомашин зогсоол дээрээ байхгүй хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-170-172/,

-Гэрч Б.Ч  өгсөн “...Тухайн машины хаалганы доод байрлах саарал өнгийн никел хормойг авч хаяад ногоон өнгөөр замаск тавин будсан байсан, өчигдөр гражинд нь очиход урд гупер болон дээд ачааг нь салгаж байгаад саарал өнгөөр будсан байсан...Ганхуяг ах надад машин оролцуулж тухайн Ланд 80 маркын автомашиныг авч байгаа гэж хэлсэн. Би хулгайн машин гэж мэдээгүй...Миний мэдэж байгаагаар саарал өнгийн Хонда Фит маркын автомашиныг Ганхуяг 1 сарын өмнөөс унаж эхэлсэн. Надад өөрийнхөө машин гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-82-84,161/,

-Гэрч П.Баярсайханы өгсөн “...Хуягаа ax 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Honda fit машиныг саарал өнгөөр будсан...2017 оны 12 дугаар сарын 27 билүү 28-ны өдөр Land cruiser 80 маркын автомашин манай хаашаанд грашинд авчирсан...2018 оны 01 дүгээр сарын эхээр Хуягаа ах 2 засварчинтай ирсэн уг Ланд 80 машины гуфер задлаад, будаг хийсэн, арлын дугаар сольж байсан...” гэх мэдүүлэг /1хх-88-89/,

-Гэрч Ж.Сансармаагийн өгсөн “...Гиймаа ээжийнхээ хамт ирээд өөрийн эзэмшлийн 59-85 ОРХ улсын дугаартай улаан өнгийн Фит машинаа түлхүүрийн хамт үлдээгээд маргааш нь БНХАУлс руу наймаа хийхээр явсан юм...09 цагийн орчим цонхоор машинаа харсан чинь машин зогсоосон газраа байхгүй байхаар нь гэрийнхээ хүмүүсээс асуугаад авсан хүн байхгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /1хх-144-145/,

-Гэрч Б.А өгсөн “...Ганхуяг улаан өнгийн Фит маркийн автомашин унаж манай хашаанд ирээд энэ автомашиныг мөнгөлөг саарал өнгөөр будуулмаар байна гээд саарал өнгийн будаг аваад ирсэн...мөнгөлөг саарал өнгөтэй болгоод өгсөн юм...Хонда Фит маркийн автомашиныг бүтэн будганд оруулсан. Мөн Т.Ганхуяг надаар моторны ард талд байрлах арлын дугаарыг арилгаад өг гэхээр нь би таслагч багаж ашиглан арлын дугаарыг нь арилгаж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-152-154/,

-Гэрч Т.Уламбаярын өгсөн “...Т.Ганхуяг ах манай гэрт ирэхэд нэг сарын өмнө унаж байсан цэнхэр өнгийн Фит маркийн автомашиныг сараал өнгөтэй болгосон байсан юм. Би Ганхуяг ахаас автомашинаа будуулчихсан юм уу гэж асуухад тийм ээ, саарал өнгөөр будуулсан, надад байсан гэрчилгээнд тааруулж саарал өнгөтэй болгуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-155-156/,

-Гэрч Х.Э  өгсөн “...Халзан Хуягаа, Т.Уламбаяр нар нь саарал өнгийн Хонда Фит маркын автомашиныг...мөнгөний хэрэг гараад байна, энэ машинаа зарна шүү гэхээр нь би...Халзан Хуягаа /бүтэн нэр нь Ганхуяг/ гэх хүнээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгт бодож авсан...” гэх мэдүүлэг /1хх-163-164/,

-Шүүгдэгч Т.Ганхуягийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 03 цагийн үед...улаан өнгийн Хонда Фит маркийн машинд түлхүүр тааруултал онгойчихсон...би тухайн машиныг унаад 1-р хорооллын арын 34-н гүүр лүү очиж харанхуй гудамжинд аваачиж тавиад цоожлоод харьсан...Алтанбаганад машиныг будуулахаар аваачиж өгсөн...тухайн автомашины арлын дугаарыг точилдож арилгуулсан...12 давхар байрны урд ногоон өнгийн 80 маркын машин зогсоолд зогсч байсан. Надад байсан машины түлхүүрийг Ланд 80 маркын автомашины түлхүүр хэсэгт нь хийгээд эргүүлтэл онгойчихсон...Ланд 80 маркын машиныг бариад Зүүн салаа орсон...Би 82-32 УБМ улсын дугаартай Ланд Круйзер 80 маркын автомашин хулгайлаад 30-11 УБА улсын дугаарыг зүүж 22-ын товчоогоор гарсан...” гэх мэдүүлэг /1хх-103, 191-194, 2хх-187, 3хх-87-89/ з эрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Г нь хохирогч С.Гиймаа, Ц.Даваажав /“Дорнын сайхан тал” ХХК/, А.Одхүү нарын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Т.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө хулгайлагдсаны улмаас хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Т.Г гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан шууд хохирол бүрэн төлөгдсөн, мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд хохирогч С.Г нийт 1.495.600 төгрөг, хохирогч Ц.Д 571.000 төгрөг төлөгдсөнөөр гэм хор арилсан байна.

Хохирогч Ц.Д  өөрт учирсан шууд бус хохиролд 1.910.000 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгчээс төлөгдсөн 571.000 төгрөгийг хасаж, үлдэх 1.339.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар 341.000 төгрөгийн үнэлгээ гарсан, тайланг хохирогчид танилцуулахад дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж өөрөө хүссэн тул “Дамно” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг /2хх-118/ үндэслэл бүхий болсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч Т.Ганхуягаас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлсэн болно.

Шүүгдэгч Т.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Т.Ганхуяг дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Г  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, ар гэртээ өвчтэй ээжийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх талаар дүгнэлт гаргасаныг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Г шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг баривчлагдсан, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 96 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.