Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 120

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч  Б.Батцэнгэл,

шүүгдэгч С.А, шүүгдэгч М, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П. овогт С А, Түмэд овогт М А, Ө овогт Цо М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Пэ Со А холбогдуулан 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705001560060 дугаартай 2 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

П.овогт С.А, Монгол улсын иргэн Улаанбаатар хотод 1997 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-4 эмээ, эхнэр, эгч нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансар 10 дугаар гудамж 37 тоотод оршин суудаг, урьд 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №901 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар

Ө овогт Ц.М Монгол улсын иргэн, Ховд аймагт 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон Чулуутын 8 дугаар гудамж 32 тоотод оршин суудаг, урьд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №204 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 cap хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар  хойшлуулсан, регистрийн дугаар 

Т овогт М.А Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл-3 эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян уулын 7 дугаар гудамж 36б тоотод оршин суудаг, урьд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №204 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 cap хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоогдон суллагдсан, регистрийн дугаар 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А, Ц.М, М.А нар бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 66, 67 дугаар байрны орчимд Б.Энхжавхланд хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гар утас, 50.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.А нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 112-н автобусны буудлын орчимд насанд хүрээгүй Б.Анхмаагийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдер...гэр лүүгээ буюу БГД-ийн 17-р хороо 76-р байр луу алхаад...66,67-р байрны голд явж байтал миний араас үл таних 3 залуу гэнэт гарч ирээд хавсарч намайг унагаагаад миний цээж, нуруу хэсэг руу өшиглөж, миний халаас руу дайрсан, тэгээд миний халаасанд байсан 50,000 төгрөгийг авсан, миний гар утсыг авах гээд байхаар нь “ахын дүү нар наад мөнгөө аваад яваа, миний гар утсанд хэрэгтэй зураг байгаа юм” гэхэд миний баруун гартаа барьж байсан гар утас авах гээд...  байсан залуугийн өмднөөс нь татаад автал миний гарыг хазаад гарт байсан гар утсыг аваад зугтаасан. Миний цагаан өнгийн Vega 900 маркын гар утас 1 ширхэг, бэлэн 50,000 мянган төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан...Би 3 хүний хүчинд автаж эд зүйлээ алдаж бие махбодь болон эд зүйлээрээ хохирсон...” гэжээ. /1хх-9-17/,

Насанд хүрээгүй хохирогч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Ангийнхаа хүүхэд болох Халиун-Эрдэнийн хамт гэртээ харих гээд Баянхошууны 112-н автобусны буудлын харалдаа замынхаа урдуур зам дагуу алхаж байхад дээгүүрээ хар ногоон өнгийн уртавтар курткатай, 20 орчим насны эрэгтэй хүн замын явган хүний гарц дээр зогсож байснаа бидний араас дагаад яваад байсан юм. Гэтэл тэр хүн ард явж байснаа хажуугаар гарахдаа миний куртканы баруун халаасанд байсан Самсунг Он 7 загварын гар утсыг маань маш хурдан суйлж аваад л зугтаасан...Тэгээд ойрхон байсан цагдаа ахад болсон зүйлийн тухай хэлсэн. Надад учирсан гэмтэл байхгүй...гэжээ. /1хх-178-179/,  

Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 02 сарын 13-ны өдөр намайг Ачит-118 дугаар чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн ахлагч М.Мөнхбаатарын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад буюу 17 цаг 30 минутын үед Баянхошууны 112-н автобусны орчим байдаг “Өнөр” хүнсний дэлгүүрийн зогсоол дээр байхад Б.Анхмаа гэх 9-10 орчим насны гүйж ирээд “ахаа миний утсыг хүн дээрэмдээд зугтаачихлаа” гээд дээрэмдсэн гэх хүний явсан зүгийг зааж өгсөн. Ингээд Мөнхбаатар бид хоёр тэр охиныг дагуулаад...сэжигтэй этгээдийг хайгаад явж байхад худагтай гудамжинд С.Амаржаргал гэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу гар утас оролдоод явж байснаа биднийг хараад утсаа халаасандаа хийсэн. Тэр залууг утсаа дээрэмдүүлсэн гэх Б.Анхмаа хараад “энэ залуу миний утсыг дээрэмдсэн хүн мөн байна” гэж хэлсэн, энэ үед С.Амаржаргал шууд зугтаад айлын хашаа руу ороод тэр айлаасаа дахин цааш хашаа давж зугтсан...хөөж байгаад тэр Амаржаргал гэх залууг барьж авсан. Ингээд тэр хүнийг барьж цагдаагийн хэлтэс дээр авчрахад биеэс нь Б.Анхмаа гэх охиноос дээрэмдсэн гар утас нь гарч ирсэн бөгөөд Б.Анхмаа өөрийнхөө утсыг хараад таньсан. Мөн тэр залуу өөрөө “би утсыг нь булаагаад зугтсан” гэдгээ ч хэлж байсан...гэжээ. /1хх-182/,

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр би эргүүлийн офицер , цагдаагийн ахмад Л.Гончигсүрэнгийн хамт Ачит 118 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 17-18 цагийн хооронд байхаа Баянхошууны 112-н буудлын орчим 9-10 орчим насны охин гүйж ирээд “миний утсыг нэг ах дээрэмдээд явчихлаа” гээд утас дээрэмдсэн хүний зугтсан чиглэлийг буюу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар цэцэрлэгийн зүг рүү заасан юм. Бид нар тэр охиныг аваад утас дээрэмдээд зугтсан гэх хүний араас яваад...худагтай гудамжинд 20 орчим насны ногоондуу курткатай, туранхай биетэй залуу утсаар оролдоод явж байхтай таарахад утсаа алдсан гэх охин тэр залууг заагаад “энэ хүн мөн байна” гэсэн. Ингээд бид нар зогсоод тэр хүнийг дуудаад “уулзадахъя” гэхэд тэр хүн шууд зугтсан...тэр залууг хөөж барьж авсан. Ингээд тэр хүн “охины утсыг авч зугтсан” талаараа хэлсэн, мөн утсыг нь ч гаргаж өгөхөд охин өөрийнхөө утсыг таньж байсан бөгөөд тухайн залууг цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн...гэжээ. /1хх-183/,

Өсвөр насны гэрч М.Х мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би...хичээлээ тараад 17-18 цагийн орчим ангийнхаа хүүхэд болох Анхмаатай хамт харих гээд Сургуулийн хойд талын автозамын гэрлэн дохио өнгөрөөд явж байхад бидний араас явж байсан 20-21 орчим насны дээгүүрээ бараан өнгийн курткатай ах Анхмаагийн гар утсыг шүүрч аваад гүйж байхдаа куртканыхаа халаасанд утсыг нь хийгээд цааш зугтаад явсан...туранхай хүн ах байсан...Тэр хүн юу ч яриагүй, хойноос гүйж ирээд хажуугаар гарахдаа Анхмаагийн утсыг нь булааж аваад л цааш зогсохгүй гүйчихсэн...гэжээ. /1хх-184-185/,

Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

... Би найз Алтантулга, Мөнх-Эрдэнэ нарын хамт 2017 оны 7 дугаар сарын 18-аас 19 шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Вокзалын хажуухан талд байдаг PC тоглоомын газар тоглож хоноод өглөө үүрээр 04 цагийн үед гэр лүүгээ харихаар зам дагаад алхаж байхад бид нарын урд нэг согтуу эрэгтэй явж байсан чинь Мөнх-Эрдэнэ “энэ согтуу хүн гар утастай явж байна, гар утсыг нь булааж аваад гүйчихье” гэж хэлээд бид гурав гурвуулаа зөвшөөрөөд би түрүүлээд тэр хүнийг дагаж яваад гар утсыг нь шүүрэх гэсэн чинь нөгөө эрэгтэй хүн гар утсаа халаасандаа хийсэн. Тэгээд нэг байрны дунд руу орохоор нь Мөнх-Эрдэнэ араас нь очоод түлхээд унагасан чинь нөгөө эрэгтэй Мөнх-Эрдэнийн өмднөөс нь бариад авсан чинь Алтантулга өмдний халааснаас нь гар утсыг нь авсан, Мөнх-Эрдэнэ нөгөө хүний гарыг хазаж тавиулаад бүгдээрээ зугтаарай гэж хэлээд тэндээсээ хойшоо зам гараад такси бариад Баянхошууны Жанцан дээр очоод нэрийг нь мэдэхгүй нэг буудалд өрөө аваад орж хоносон...маргааш өдөр нь 12 цагийн үед гурвуулаа гараад цагдаад баригдсан, Скай маркийн цагаан өнгийн утас, 50.000 төгрөг дээрэмдсэн...Мөнгөөр нь бид нар гоймон ундаа, тамхи, хиам зэрэг аваад гар утсыг нь буудалд барьцаанд тавьсан...мөн би 2018 оны 02 сарын 13-ны өдөр гэртээ харихаар алхаж явтал урд явсан 10 орчим настай охины баруун халааснаас утас нь цухуйгаад унах гэж байхаар нь би тэр утсыг халааснаас нь суйлж аваад зугтсан...нохойн сургуулийн хашааны орчим явж байгаад цагдаад баригдсан...тэр охиноос авсан утсаа хүлээлгэж өгсөн...гэжээ. /1хх-42-44, 195-196/,

Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

  2017 оны 07 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Вокзалын хажуухан талд байдаг PC тоглоомын газар тоглож хоноод өглөө үүрээр 04 цаг өнгөрөөд гараад гэр лүүгээ алхаад явж байхад Модны хоёрын голын зам дагуу нэг согтуу хүн гуйвсан байдалтай явж байсан чинь тэр хүнийг Амаржаргал “энэ хүний гар утсыг нь аваад гэр лүүгээ харья” гэсэн. Тэгээд нөгөө ах байрны гол руу орсон чинь Амаржаргал араас нь түлхээд унагасан чинь гар утас нь газар унасан. Алтантулга гар утсыг нь авсан чинь нөгөө эрэгтэй миний өмднөөс зуураад тавихгүй байсан. Амаржаргал, Алтантулга нар гарыг нь тавиулах гээд дийлэхгүй байхаар нь би гарыг нь хазаж тавиулаад бид гурав зугтаасан...Тэр эрэгтэйн халаасанд байсан мөнгийг тоолж үзсэн чинь 50.000 төгрөг байсан...гэжээ. /1хх-45-46/,

Шүүгдэгч М. А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2017 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Вокзалын хажуухан талд байдаг PC тоглоомын газар найз Мөнх-Эрдэнэ, Амаржаргал нарын хамт тоглож хоноод өглөөний 04 цагийн үед гараад Баянхошуунд байх гэр лүүгээ харихаар хоёр найзын хамт зам дагаад алхаад явж байхад Модны хоёрын голын зам дагуу нэг согтуу ах утсаа барьчихсан гарч ирсэн чинь Амаржаргал “энэ ахын гар утсыг нь авъя” гэж хэлэхээр нь би бодохдоо гар утсыг нь булаах юм байна гэж бодсон...Амаржаргал нөгөө ахын хойноос нь түлхээд унагасан. Тэгсэн чинь нөгөө ахын гар утас нь газарт унахаар нь би гар утсыг нь авсан...нөгөө хүн босож ирэх гээд байсан чинь Амаржаргал дээрээс нь дарсан чинь Мөнх-Эрдэнэ өмднийх нь халаасанд байсан мөнгийг нь авч харагдсан. Тэгээд бид гурав зугтах гэхэд нөгөө ах Мөнх-Эрдэнийн өмднөөс зуурчихаад тавихгүй Мөнх-Эрдэний өмд урагдсан чинь гарыг нь тавиулах гээд Мөнх-Эрдэнэ гарнаас нь хазаж гарыг нь тавиулаад бид гурав хойд зүг рүү чиглээд зугтаасан...гэжээ. /1хх- 48-49/,

Шүүгдэгч Ц.М , С.А , М.А нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53-55/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-1-8, 235, 173-174/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9,175/, төрсны бүртгэлийн лавлагаа /1хх-127/, Цагдаагийн ерөнхий газрын асап-сангийн лавлагаа хайлт /1хх-77/,  Ц.Мөнх-Эрдэнийн сурагчийн хувийн хэрэг /1хх-74-76/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-237-240/, хөрөнгө үнэлгээний тайлан /1-хх-188/, шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, С.Амаржаргал, М.Алтантулга нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-50,51,52, 1хх-71-73/, хэргийн материал танилцуулсан баримт /1хх-136-138/ гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.А, М.А, Ц.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударг ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.А, Ц.М, М.А нар нь бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 05 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 66, 67 дугаар байрны орчимд хохирогч Б.Энхжавхланд хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Vega 900 маркын гар утас болон 50.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг, шүүгдэгч С.Амаржаргал нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 112 дугаар автобусны буудлын орчимд насанд хүрээгүй Б.Анхмаагийн Самсунг Он 7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Б.Эн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 3 хүний хүчинд автаж эд зүйлээ алдаж бие махбодь болон эд зүйлээрээ хохирсон...” гэх мэдүүлэг ./1хх-9-17/,

Шүүх эмнэлгийн №9271 дүгнэлтэнд:

1.Б.Энхжавхлангийн биед баруун гарын эрхий, долоовор хурууны угт шарх, зүүн тохой, ар нуруу, хэвлийн баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /1хх-26/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Анхмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр хүн автозамын гарц дээр зогсож байгаад намайг хажуугаар нь гарахад араас дагаж байгаад л миний халааснаас утас суйлж аваад зугтсан...” гэх мэдүүлэг /1хх-178-179/,  

Гэрч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр хүнийг барьж цагдаагийн хэлтэс дээр авчрахад биеэс нь Б.Анхмаа гэх охиноос дээрэмдсэн гар утас нь гарч ирсэн бөгөөд Б.Анхмаа өөрийнхөө утсыг хараад таньсан. Мөн тэр залуу өөрөө “би утсыг нь булаагаад зугтсан” гэдгээ ч хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-182/,

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд тэр хүн охины утсыг авч зугтсан талаараа хэлсэн, мөн утсыг нь ч гаргаж өгөхөд охин өөрийнхөө утсыг таньж байсан...” гэх мэдүүлэг /1хх-183/,

Өсвөр насны гэрч М.Халиун-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн ”...20-21 орчим насны дээгүүрээ бараан өнгийн курткатай ах Анхмаагийн гар утсыг шүүрч аваад гүйж байхдаа куртканыхаа халаасанд утсыг нь хийгээд цааш зугтаад явсан...” гэх мэдүүлэг /1хх-184-185/,

Шүүгдэгч С.А яллагдагчаар өгсөн “...Скай маркийн цагаан өнгийн утас, 50.000 төгрөг дээрэмдсэн...Мөнгөөр нь бид нар гоймон ундаа, тамхи, хиам зэрэг аваад гар утсыг нь буудалд барьцаанд тавьсан...мөн би 2018 оны 02 сарын 13-ны өдөр...10 орчим настай охины баруун халааснаас утас нь цухуйгаад унах гэж байхаар нь би тэр утсыг халааснаас нь суйлж аваад зугтсан...” гэх мэдүүлэг /1хх-42-44, 195-196/,

Шүүгдэгч Ц.Мн яллагдагчаар өгсөн “...Амаржаргал араас нь түлхээд унагасан чинь гар утас нь газар унасан. Алтантулга гар утсыг нь авсан...эрэгтэй миний өмднөөс зуураад тавихгүй байсан...би гарыг нь хазаж тавиулаад бид гурав зугтаасан...Тэр эрэгтэйн халаасанд байсан мөнгийг тоолж үзсэн чинь 50.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг /1хх-45-46/,

Шүүгдэгч М. А яллагдагчаар өгсөн “...Амаржаргал нөгөө ахын хойноос нь түлхээд унагасан. Тэгсэн чинь нөгөө ахын гар утас нь газарт унахаар нь би гар утсыг нь авсан...нөгөө хүн босож ирэх гээд байсан чинь Амаржаргал дээрээс нь дарсан чинь Мөнх-Эрдэнэ өмднийх нь халаасанд байсан мөнгийг нь авч харагдсан...нөгөө ах Мөнх-Эрдэнийн өмднөөс зуурчихаад...Мөнх-Эрдэнэ гарнаас нь хазаж гарыг нь тавиулаад бид гурав хойд зүг рүү чиглээд зугтаасан...” гэх мэдүүлэг /1хх- 48-49/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.А, М.А, Ц.М нар бүлэглэн хохирогч Б.Эд хүч хэрэглэн буюу эрүүл мэндэд нь баруун гарын эрхий, долоовор хурууны угт шарх, зүүн тохой, ар нуруу, хэвлийн баруун хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулан эд хөрөнгийг нь авахаар довтолсон үйлдэл нь дээрэмдэх болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэ, М.Алтантулга, С.Амаржаргал нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

Мөн шүүгдэгч С.А нь насанд хүрээгүй Б.А Самсунг Он 7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул тэднийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхжавхлан 1.050.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч  Б.Э өөрт учирсан шууд болон шууд бус хохирлоо бүрэн төлүүлж авсан, насанд хүрээгүй хохирогч Х.А гар утсаа биет байдлаар нь эргүүлэн авсан,  хохирогч Б.Э, Х.А нар нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.М, С.А, М.А нараас энэ шийтгэх тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.М , С.А, М.А нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч С.Амаржаргал бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ц.М, С.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авсан болно. 

Шүүгдэгч Ц.М, С.А, М.А нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэснийг журамлан, мөн шүүгдэгч М.Ад ял оногдуулахдаа түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тус шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч нар шүүгдэгч Ц.М, М.А нарыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг” харгалзан үзэх талаар дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй бөгөөд өнөөдрийн байдлаар шүүгдэгч нар арван найман насанд хүрсэн болно.   

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Ц.М, М.А С.Ал нарын тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.А 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Өмгөөлөгч Б.Б нь 2 дугаар хавтас 86-р талд авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 255 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаас хасуулах талаар дүгнэлт гаргасан хэдий ч тухайн эрхийн акт нь прокурорын байгууллагын дардас дарагдсан, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.