| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0136/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 151
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808028471619 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г Т, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Харгуй” ХХК-д ажилтай, ам бүл 5, ээж, 2 дүү, хүүхэд нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27 дугаар гудамж, 02 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 5 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.М г бүжгийн талбай дээр “мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, хүний эрүүл эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ:
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 найз охины хамт бааранд орж бүжиглэж байхад нэг залуу намайг мөрөлсөнөөс болж маргалдсан, тэгтэл тэр залуу намайг нэг удаа цохихоор нь би “эмэгтэй хүнийг ингэж болдог юм уу” гээд ширээн дээрээ очихоор нь үсдэлцсэн, нүүрэнд нь 1-2 удаа өшиглөсөн. Гэм буруутай талаар маргахгүй, сонсгосон ялыг зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 5 дугаар сарын 30-ны орой 21 цаг 00 минутын үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “6 дугаар Бичил” хороололд байрныхаа гадаа байж байхад манай найз Сод-Эрдэнэ ирээд хамт яриад сууж байтал Сод-Эрдэнэ “Сугараа Хятадаас ирсэн байгаа, уулзаагүй удсан юм чинь хоёулаа очиж уулзъя” гээд Сод-Эрдэнэ Сугараагийн гар утас руу залгаж ярихад “1 дүгээр хороололд ирээд хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 1 дүгээр хороолол буюу Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудал дээр очоод Сугараатай уулзсан. Тэгээд бид 3 уулзаагүй удсан гээд бааранд орох гээд явж байтал Сод-Эрдэнийн таньдаг залуу Маншир таараад бид 4 хамтдаа “Рич” бааранд орсон. Бааранд ороод 50.000 төгрөгний сет буюу 0,5 граммын Соёрхол архи 1 ширхэг, 2 шилтэй шар айраг, 1 ундаа, 1 устай аваад уусан, би тухайн үед архи уугаагүй 1 шил шар айраг уусан. Тэгээд тэндээ бүжиглэж байхад Сугараа явлаа гээд явахаар нь “би жоохон бүжиглэж байгаад явлаа” гэж Сод-Эрдэнэд хэлээд Манширт “баяртай” гэж хэлэх гээд ширээ рүүгээ явж байгаад бүжгийн талбайн баруун хойд захад нэг охиныг мөрөлчихсөн юм. Тэгээд би эргэж хараад “уучлаарай” гэхэд тэр охин “зайл муу гичий минь” гэхээр нь би “сүртэй муу пизда вэ” гээд ам руу нь салаавч өгчихөөд ширээн дээрээ ирээд зогсож байхад тэр эмэгтэй хүрч ирээд хэрүүл маргаан хийж байгаад “юу гээд байгаа гичий вэ” гээд миний баруун талын шанаа руу гараараа цохиход би хойшоо буйдан дээр унасан. Тэгтэл тэр миний хамар луу өшиглөхөд би хөлөөс нь бариад автал миний дээрээс дарж унаад толгой руу цохисон. Тэгээд би тэрний үснээс зулгаагаад доош нь дартал найзууд нь хажуу талаас орж ирээд миний дээрээс гараараа цохиод байсан. Би тухайн үед буйдан дээр атиралдаж хэвтээд зүүн гараараа толгойгоо хаагаад баруун гараараа нөгөө эмэгтэйн үснээс зулгааж байсан. Тэр үед миний зүүн талын өвдөг рүү хатуу зүйлээр цохихоор нь хартал намхан биетэй залуу байсан. Тэгээд Сод-Эрдэнэ болон баарны зөөгч нар салгасан. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь доошоо тонгойтол шалан дээр өнгөгүй цагаан шил хагарчихсан байсан. Тухайн үед ширээн дээр архины хундага, ундааны аяга, шар айрагны аяга зэрэг шилэн зүйлүүд байсан. Тэгээд салаад байж байтал Сод-Эрдэнэ “та нар тийм овоо юм бол нэг нэгээрээ үзчих” гээд намхан залуутай 2-3 цохилцоод салсан. Тэрнээс хойш зодоон гараагүй маргалдаад зогсож байхад цагдаа нар орж ирээд бид нарыг хэлтэс дээр аваачсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирээд “учраа олъё” гээд байхаар нь би зөвшөөрөөд “миний өвдөг, хамрыг эмнэлэгт үзүүлж өгөөрэй” гээд тэд нарын утсыг аваад салсан. Тэгээд маргааш нь нөгөө утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь цагдаад өргөдөл өгсөн. Би бүжгийн талбай дээр нэг эмэгтэйг мөрөлсөнөөс болж маргаан үүссэн. Тухайн үед би найз Сод-Эрдэнэ, Маншир хоёртой хамт явж байсан. Би шүүх эмнэлгийн 7134 дугаартай дүгнэлтэнд санал хүсэлт байхгүй, миний зүүн өвдөгний шарх гэмтлийг намхан биетэй залуу учруулсан бусад гэмтлийг хэн учруулсаныг мэдэхгүй байна. Анх надтай маргалдсан эмэгтэй миний баруун шанаа болон хамар луу цохисон. Би эмчилгээний зардал гэж 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Миний эмчилгээний зардалд томографикт 120.000 төгрөгөөр харуулсан, эм авсан, боолт хийлгэсэн, боолт хийлгэхдээ ариутгалын шингэн, хөвөн зэргийг худалдан авсан эдгээр дээр баримт аваагүй, гэхдээ 150.000 төгрөг болсоны баримт авчирч өгнө, бусад зардал гэдэг дээр 10 хоног боолт хийлгэхдээ машинаар явсны түлшинд 100.000 төгрөг, нийт 370.000 төгрөг болж байгаа, би тухайн үед өөрийн “Айфон-5” загварын гар утсаа алга болгосон, мөн миний өмсөж явсан хувцас хунар цус болж урагдсан байсан, ажилгүй 16 хоног байсан энэ зардлууд нийлээд 1.130.000 төгрөг болж байгаа, нийт 1.500.000 төгрөгний зардал гарч байна...гэжээ. /хх-21-24/,
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” бааранд найз Батнаран, Анар нарын хамт ороод сууж байхад найз Түмэндэмбэрэл, Орхонтуул, Орхонтуулын найз нартай таараад бид 6 нэг ширээнд суугаад архи уунгаа бүжиглэж байхад Түмэндэмбэрэл нэг залуутай маргалдаад зодолдоод эхлэхээр нь очиж салгахад Түмэндэмбэрэлтэй маргалдаж байсан залуугийн найз нь дундуур орж ирээд надтай маргалдаад хоорондоо ганц нэг цохилцоод хоёр тийшээ салсан. Тэгээд хоорондоо маргалдаад зогсож байхад гаднаас цагдаа орж ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан юм. Тухайн үед бид нартай маргалдсан залуу “маргааш учраа олно” гээд миний гар утасны дугаарыг аваад салаад явсан. Түмэндэмбэрэлтэй маргалдсан гэх залуугийн өвдөгнөөс нь жоохон цус гарсан байсан, өөр ил харагдах шарх сорви харагдахгүй байсан, тэр залууг цохиж зодсон хүн байхгүй, тэр залуу өөрөө ширээн дээр хагарсан байсан шилэн дээр өвдөгөөрөө дараад гэмтээчихсэн. Тэр залуу Түмэндэмбэрэлтэй “хоёулаа гараад зодолдъё” гээд Түмэндэмбэрэлийн өөдөөс дайраад байсан. Тухайн үед баарны хамгаалагч, зөөгч нар дундуур орж ирээд салгасан. Намайг тэр залуу цохисон эсэхийг мэдэхгүй байна, миний хамраас цус гарсан байсан. Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Түмэндэмбэрэлийг цохиж зодохыг хараагүй...гэжээ. /хх-38-39/,
Гэрч Г.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би “Рич” бааранд 2016 оноос хойш зөөгчийн ажил хийж ажиллаж байна. Би тэр шөнө ажил дээр байж байсан. Миний санаж байгаагаар 02 цагийн үед бааранд манайхаар хааяа орж ирж үйлчлүүлдэг зүс таних эмэгтэй гаднаас эр эм нийлсэн 4-5 хүний хамт орж ирээд сууж байсан. Тэр зүс таних эмэгтэй бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг өндөр туранхай залуу хажуугаар нь өнгөрөхдөө мөрөлсөн үү, түлхсэн үү мэдэхгүй тэрнээс болоод хоорондоо хэрэлдэхэд туранхай өндөр залуу тэр эмэгтэйн нүүр лүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохьчихоод ширээн дээрээ очоод суусан. Цохиулсан эмэгтэй хоёр эмэгтэй найзын хамт орилж туранхай залуугийн араас нь очоод сууж байсан сандал дээрээс нь гараарааа цохиход хоорондоо харилцан толгой нүүр лүүгээ цохиолцоод зууралдаад байсан. Хажуугаас нь найз нар нь өмөөрөөд хэрүүл маргаан хийгээд би баарны хамгаалагч Ганбатын хамт зодоон хийсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг салгаад холдуулсан. Миний харж байснаар зодоон хийсэн эмэгтэй эрэгтэй хоёр гартаа ямар нэгэн эд зүйл бариагүй байсан. Хоорондоо харилцан бие биенийхээ толгой нүүр лүү цохиод байсан.Туранхай өндөр залуугийн сууж байсан ширээний ойр орчим нь ундаа усны шилэн аяга хагарсан байсан...гэжээ. /хх-40-41/,
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй бааранд найз Золоо, Түмэндэмбэрэл, Түмэндэмбэрэлийн найз Отгонпүрэв, Отгонпүрэвийн нэг найз нарын хамт бааранд үйлчлүүлж байсан юм. Тэгээд бид нар баарны бүжгийн талбайд бүжиглэж байхад Түмэндэмбэрэл гэнэт нэг үл таних залуутай маргалдсан, тэр үл таних залуу нь Түмэндэмбэрэлийн үснээс нь татчихсан харагдсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс маань Түмэндэмбэрэл дээр очиход Түмэндэмбэрэл тэр үл таних залууг нэг цохиж байсан санагдаж байна. Бид нар Түмэндэмбэрэлийг тэр бааранд муудалцсан залуугаас салгах гэж бужигналдаад хоёр тийшээ салсан. Миний хувьд өөр зүйл санахгүй байна. Түмэндэмбэрэл тэр танихгүй залуутай маргалдаж зууралдсан, бид нар салгасан ба өөр ямар нэгэн зодоон цохионы асуудал гаргаагүй. Бид нар Түмэндэмбэрэл болон тэр танихгүй залуу хоёрыг л хоёр тийш нь салгасан. Бид нар тэр Түмэндэмбэрэлтэй зууралдсан байсан залууг цохиж зодсон зүйл байхгүй. Отгонпүрэв бид нартай хамт Түмэндэмбэрэлтэй маргалдаж байсан залууг салгасан. Гэхдээ тэр танихгүй залууг цохиж зодож харагдаагүй. Мөн дээрх маргаан болоход хамт явсан манай найз Золзаяа маань одоо Монгол улсад байхгүй, гадаад улс руу явсан байгаа болно...гэжээ. /хх-42-43/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №7134 дугаар дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн өвдөгт 0,5 см, 1 см, 2x1 см хэмжээтэй мэс заслын оёдлууд тавигдсан шархтай. Хамрын нуруу тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Баруун шууны дотор дунд хэсэгт 8x6 см шарлаж шимэгдэж буй бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай.Баруун хацарт 1,5x0,3 см, 3x0,1 см хүрэн өнгийн зулгаралттай, 1,5x0,1 см, 1x0,1 см,0,5x0,1 см цайвар ягаан өнгийн нөлөөтэй.
Дүгнэлт:
1. Б.М биед зүүн өвдөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Зүүн өвдөгний шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-48/,
Шинжээч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Мөнхтуулын зүүн өвдгөнд үүссэн шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.. гэжээ. /хх-51/,
Шүүгдэгч Г.Түмэндэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гадуур явж байхад найз Орхонтуул утсаар залгаад “уулзъя миний төрсөн өдөр өнөөдөр” гэж хэлсэн. Би “Саппоро”-ийн буудлын хойно байрлах “Ц” пабын гадна Орхонтуул, Золзаяа хоёртой уулзсан. Бид 3 хорооллын “Модны хоёр”-т байрлах нэр нь мэдэхгүй караокед орж 2 цаг суугаад би 0,5 савалгаатай нэг шил пиво авч уусан. Манай хоёр найз ус ундаа уусан. Тэр үед Орхонтуул “нэгдүгээр хороолол явж бааранд сууя, манай найз байгаа” гэж хэлсэн. Бид гурав тэндээс шөнийн 01 цагийн үед гарч яваад “Саппоро”-ийн замын урд байрлах “Кензо” баар луу ороход Отгонпүрэв, Батнаран, Анар гурав байсан. Бид зургаа тэнд хамт бүжиглэж байгаад 02 цагийн үед тэндээс бүгдээрээ гарч яваад Цамбагаравын буудлын хойно байрлах “Рич” нэртэй бааранд орсон. Бид хэд бааранд 0,75 шилтэй apxи захиалаад уугаад, бүжгийн талбай дээр Орхонтуул, Золоо бид гурав бүжиглэж байхад үл таних залуу миний хажуугаар зөрөхдөө миний баруун талын мөр лүү мөрлөөд гарсан. Би тэр залууд хандаж “зайлаач” гэж хэлээд цааш нь хоёр гараараа түлхэхэд тэр залуу иргэж хараад “сүртэй пизда вэ” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад миний баруун нүдний доор нэг удаа цохиод өөрийнхөө сууж байсан ширээн дээр очсон. Миний дургүй хүрээд “чи эмэгтэй хүнийг яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлээд гараа атгаж байгаад Мөнхтуулын нүүр лүү хоёр удаа цохиод, үснээс нь татаад дайрсан. Мөнхтуул зөрүүлээд миний үснээс нэг гараараа зулгаагаад нөгөө гараа миний нүүрийг мангастаад гараараа базаад байсан. Тэр үед манай найзууд намайг Мөнхтуулаас салгасан. Би тухайн өдөр бааранд Мөнхтуултай ноцолдож зодолдох үедээ дээрх гэмтлүүдийг авсан. Мөнхтуул баруун гараа атгаж байгаад миний баруун нүд рүү цохих үед миний баруун нүдний доод зовхинд цус хурсан. Мөнхтуултай ноцолдож байх үед зүүн шилбэнд цус хурсан байсан. Мөнхтуулын биед учирсан дээрх гэмтлүүдийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би Мөнхтуулын нүүр лүү нь гараа атгаж байгаад хоёр удаа цохьсон Мөн үснээс нь зулгаагаад баруун хөлөөрөө нүүр хавьд нь нэг удаа өшиглөсөн. Надтай хамт явсан найзууд Мөнхтуулд гар хүрч цохиж зодсон асуудал байхгүй. Отгонпүрэв намайг Мөнхтуулаас салгаж холдуулж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөнхтуулыг архи согтууруулах ундааны зүйл тухайн үед хэрэглэсэн байсныг би мэдэхгүй байна. Би хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна...гэжээ. /хх-57-58/,
Асап сангийн лавлагаа /хх-68-70/, томографийн оношлогоо /хх-95-96/, эмчилгээний зардлын баримтууд /хх-90-94/, ажил болон цалингийн тодорхойлолт /хх-100-101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудас үзэхэд шүүгдэгч Г.Т нь 2018 оны 5 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Б.Мөнхтуулыг бүжгийн талбай дээр “мөргөлөө” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
-хохирогч Б.М “...тэр эмэгтэй хүрч ирээд хэрүүл маргаан хийж байгаад “юу гээд байгаа гичий вэ” гээд миний баруун талын шанаа руу гараараа цохиход би хойшоо буйдан дээр унасан. Тэгтэл тэр миний хамар луу өшиглөхөд би хөлөөс нь бариад автал миний дээрээс дарж унаад толгой руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-21-24/,
гэрч С.Отгонпүрэвийн ”...Түмэндэмбэрэл нэг залуутай маргалдаад зодолдоод эхлэхээр нь очиж салгахад Т тэй маргалдаж байсан залуугийн найз нь дундуур орж ирээд надтай маргалдаад би тэр залуутай маргалдаад хоорондоо ганц нэг цохилцоод хоёр тийшээ салсан...” гэх мэдүүлэг /хх-38-39/,
гэрч Г.Б ын ”...туранхай залуугийн араас нь очоод сууж байсан сандал дээрээс нь гараараа цохиход хоорондоо харилцан толгой нүүр лүүгээ цохиолцоод зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-40-41/,
гэрч Л.О ын “...Т гэнэт нэг үл таних залуутай маргалдсан, тэр үл таних залуу нь Тийн үснээс нь татчихсан харагдсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс маань Т дээр очиход Т тэр үл таних залууг нэг цохиж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-42-43/,
шүүгдэгч Г.Т н яллагдагчаар өгсөн “...гараа атгаж байгаад Мөнхтуулын нүүр лүү нь хоёр удаа цохиод, үснээс нь татаад дайрсан...Мөнхтуулын биед учирсан дээрх гэмтлүүдийг би учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...баруун хөлөөрөө нүүр хавьд нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэндүүлэг /хх-57-58/,
“...Б.Мөнхтуулын биед зүүн өвдөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн №7134 дугаар дүгнэлт болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд Г.Түмэндэмбэрэл нь Б.Мөнхтуулыг бүжгийн талбай дээр “мөргөлөө” гэх шалтгааны улмаас зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Мөнхтуул нь гомдол саналгүй, одоо нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Г.Т йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Түмэндэмбэрэлд дээрхи зүйл, хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СD-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.