Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 189

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Т.Д , түүний өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808044580132 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Тун Д, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг Хархорин суманд 1985 оны 3 дугаар сарын 24-ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Толгойтын 105-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар  ЙР85032417,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Т.Дашдондов нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 105 дугаар гудамжны 06 тоот хашаанд байрлах иргэн Б.Энхтөрийн гэрт түүний эхнэр Т.Анхцэцэгийг хүүхдээ зодлоо гэх шалтгаанаар маргалдан, улмаар Б.Энхтөртэй харилцан зодолдож Б.Энхтөрийн духан тус газар заазуураар нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д  мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтэнд бичигдсэн бүх зүйл үнэн зөв. Гэм буруугийн талаар маргахгүй, сонсгосон ялыг зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гадуур гарчихаад буцаад гэртээ иртэл эхнэр Алтанцэцэг уйлчихсан сууж байхаар нь юу болсон гээд асуутал хажуунаас хадам ах Т.Дашдондов ороод ирчихсэн “танай эхнэр чинь хүүхдээ зодоод байна” гэхээр нь би чамд ямар хамаатай юм, манай хүүхэд хичээлээ хийгээгүй болохоор ээждээ загнуулж зодуулсан байна гэж хэлтэл “хамаатай байлгүй яадаг юм. танайх ер нь яах гээд байгаа юм, амбаарт байсан түлээний модыг хэлэлгүй авч түлчихээд” гэхээр нь би адилхан түлдэг л биз дээ гэж хэлээд бид хоёр барьцалдаж аваад бид хоёр биенээ гараараа нэг нэг удаа цохисон, тэгтэл хадам ах хоолны шүүгээн дээр байсан заазуурыг аваад миний толгой руу нэг удаа цохиж толгойноос цус гарах үед бид хоёр маргалдахаа больж 103 дуудаж үзүүлээд гэмтлийн эмнэлэг ороод толгойдоо 3 оёдол тавиулсан. Тухайн өдөр манай охин хичээлээ хийхгүй гарч тоглоод байхаар нь ээж нь загнаж байтал гаднаас хадам ах орж ирээд төрсөн дүү болох манай эхнэр Аптанцэцэгийг хүүхдээ загнаж зодлоо гээд загнаж байхад нь би гаднаас орж ирж таараад бид хоёр маргалдаж байгаад зодоон болох үед заазуураар миний толгойнд нэг удаа цохисон, өөр нэмж цохиж зодоогүй. Би толгойдоо 3 оёдол тавиулсан, толгой зүгээр болохоор үзүүлэх шаардлага байхгүй. Урьд өмнө маргалдаж байсан болохоос зодоон цохион хийж байгаагүй. Бид хоёрыг маргалдаж байхад хажууд эхнэр Алтанцэцэг, бэр эгч Ооноо нар харж байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-10-11/,

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед би охин Энхчимэгийг үгэнд орохгүй байхаар нь загнаж байтал ах Дашдондов гэрт орж ирээд чи хүүхэд загнаж хашгирлаа гээд над руу уурласан чинь манай нөхөр гаднаас орж ирээд үр хүүхэддээ юм хэлж байхад таньд ямар хамаатай юм бэ гээд ахад хэлсэн чинь ах уурлаад манай нөхөртэй маргалдаад хоорондоо зодолдож эхэлсэн...манай нөхөр намайг заазуураар цохичихлоо гээд байсан, эргээд  би харсан чинь манай гэрийн гал тогооны тавилга дээр байсан заазуур газар байхаар нь би гадаа гаргаад шидчихсэн...” гэжээ. /хх-12-13/,

Гэрч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр...хамтран амьдрагч болох Дашдондовын хамт гэртээ байж байтал манайхтай нэг хашаанд тусдаа амьдардаг Дашдондовын дүү Анхцэцэг гэртээ хүүхдээ зодоод уйлуулаад байсан чинь нөхөр Дашдондов гэрт нь ороод хүүхдээ зодлоо боль гээд шаардлага тавьснаас болж Анхцэцэгийн нөхөртэй маргалдаж барьцалдаж...Дашдондов заазуур аваад Энхтөрийн духанд  нэг удаа    цохиод автал духнаас нь цус гарсан, эхнэр нь өөрийнхөө утаснаас түргэн дуудсан...” гэжээ. /хх-16/,

Шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1330 дугаар дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: Дүхны баруун хэсэгт босоо байрлалтай, шулуун 4,0см урт цагаан өнгийн сорвитой.

ДҮГНЭЛТ:

  1. 1. Б.Энхтөрд духанд сорви тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдэлтанд нөлөөлөхгүй.
  5. Духны сорви нь 45 хоногоос дээш хугацаанд үүссэн байна  гэжээ. /хх-26/,

Шүүгдэгч Т.Дашдондов мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр...гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал нэг хашаанд тусдаа...амьдардаг миний төрсөн дүү Анхцэцэг хүүхдээ зодоод байхаар нь ороод “больчихвол яасан юм бэ, хүүхдээ зодоод байх юм” гээд хэлтэл дүү Анхцэцэг та нарт хамаагүй гээд өөдөөс маргалдсан. Би дүүгээ загнаж байтал нөхөр Энхтөр орж ирээд надтай маргалдаж эхэлсэн. Бид хоёр барьцалдаж ноцолдож байх үед би хоолны шүүгээн дээр байсан ногоон иштэй заазуур байсныг аваад Энхтөрийн духанд нэг удаа түүгээр цохисон чинь Энхтөрийн духнаас цус гарч эхлэх үед эхнэр нь бид хоёрыг салгасан...” гэжээ. /хх-35-36/,

 Цагдаагийн илтгэх хуудас  /хх-42/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/,

 Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-53/,

 Лавлагаанууд /хх-43-46/,

 Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-38-41/,

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/,

 Цагдаагийн ажилтаны илтгэх хуудас /хх-42/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-47-52/,          Хохирогчийн хялбаршуулсанаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-57,64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Д-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 105 дугаар гудамжны 06 тоот хашаанд байрлах иргэн Б.Энхтөрийн гэрт түүний эхнэр Т.Анхцэцэгийг хүүхдээ зодлоо гэх шалтгаанаар маргалдан, улмаар Б.Энхтөртэй харилцан зодолдож Б.Энхтөрийн духан тус газар заазуураар нэг удаа хүний цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтөрийн өгсөн “...хадам ах хоолны шүүгээн дээр байсан заазуурыг аваад миний толгой руу нэг удаа цохиж...гэмтлийн эмнэлэг ороод толгойдоо 3 оёдол тавиулсан...” гэх, гэрч Ө.Ононгийн өгсөн “...манай нөхөр Дашдондов  заазуур аваад Энхтөрийн духанд нэг удаа цохиод автал духнаас нь цус гарсан...” гэх, гэрч Т.Анхцэцэгийн өгсөн “...манай нөхөр намайг заазуураар цохичихлоо гээд...манай гэрийн гал тогооны тавилга дээр байсан заазуур газар байхаар нь би гадаа гаргаад шидчихсэн...” гэх мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн №1330 дугаар дүгнэлт, шүүгдэгч Б.Дашдондовын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн болон эд мөрийн баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Т.Д хохирогч Б.Энхтөрийг цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарах бөгөөд дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Энхтөр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Д-ос гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар, прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ногоон өнгийн иштэй 28 см заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.