| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0197/Э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 208
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808052270036 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А овогт Н У, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ХКҮ” ХХК-ны буузны цехэд чимхэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 49б-45 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Н.У нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХКҮ” ХХК-ны буузны цехэд иргэн Б.Отгонцэцэгтэй “чанга дуугарч ажилд саад боллоо" гэсэн шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар Б.Отгонцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь өвдөглөж зүүн нүдний доод зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ:
Бусдыг цохьсон нь үнэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 192.039 төгрөг бүрэн төлж барагдуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байсан, манай ажлын Байгалмаа гэх хүүхэн янз бүрийн юм яриад байхаар нь би “чи одоо юу яриад байгаа юм бэ, одоо наад яриад байгаа юмаа болиоч” гэхэд Уянга гэх хүүхэн Байгалмааг өмөөрөөд намайг хэл амаар доромжлоод байсан...Уянга хамт ажилдаг Байгалмааг өмөөрч намайг хэл амаар доромжилж бид 2 хоорондоо маргалдсан...Миний биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэсэн гэмтлийн гараараа 1-2 удаа цохиж учруулсан, мөн цээжний зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлийг Уянга намайг боож газар унгаагаад цээжин дээр өвдөгөөрөө өвдөглөж учруулсан. Би гомдолтой байна.Эмчилгээний зардалаа нэхэмжилж байна...гэжээ. /хх17-19/,
Гэрч Я.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагт ажил дээрээ очоод ажлаа хийж байхад хамт ажилладаг Уянга, Отгонцэцэг 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн Отгонцэцэг ширээний цаана зогсож байгаад нөгөө талын ширээн дээр байсан Уянга дээр очоод хэрүүл хийгээд Уянгааг гараараа самардаад цохиод байсан. Тэгсэн Уянга хальтираад газар унасан. Тэгээд Байгалмаа бид 2 салгасан. Тэгсэн Уянга, Отгонцэцэг намайг ийм болгочихлоо гээд харуулсан чинь Уянгааг нүүр, хүзүү хэсэгт нь самардсан байсан...Отгонцэцэг Байгалмааг хэл амаар доромжлоод байсан. Тэгсэн Уянга хажууд нь байж байгаад битгий хүн хэл амаар доромжилоод бай гэж хэлсэн. Тэгсэн чинь Отгонцэцэг, Уянгааг мөн хэл амаар доромжлоод тэгээд тэр 2 маргалдсан. Уянга Отгонцэцэгийг нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохисон. Би харсан. Отгонцэцэг Уягааг гараараа самардсан байсан...” гэжээ. /хх-23/,
Гэрч Т.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагт ажил дээрээ ажлаа хийж байсан. Би Уянгаатай юм яриад зогсож байсан чинь Отгонцэцэг хажууд ирээд “та нар намайг дээрэлхээд байдаг” гэж хэлээд Отгонцэцэг намайг хэл амаар доромжлоод байсан. Би Отгонцэцэгийн урдаас юм яриагүй. Тэгсэн Уянга Отгонцэцэгийг “чи чимээгүй бай, бид 2 ажлаа хийж байна” гэж хэлсэн чинь Отгонцэцэг Уянгааг хэл амаар доромжлоод гараараа нүүрнээс нь самардаад байсан...” гэжээ. /хх-25/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн №13639 дугаар дүгнэлт:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд хүрэн шаргал өнгийн бүдэг цус хуралттай, цээжний баруун талаар нилэнхүйдээ эмзэглэл ихтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
ДҮГНЭЛТ:
1. Б.Отгонцэцэгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нзг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-29/,
Шүүгдэгч Н.у мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би “ХКҮ” ХХК-д 7 cap орчим ажиллаж байна...Б.Отгонцэцэг гэдэг хүүхэнтэй хамт ажилладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь Б Отгонцэцэг цехэд орж ирээд Байгальмаатай хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь чимээгүй бай, тайван ажил хийлгэ, одоо болно ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Отгонцэцэг надад хандаж “чам шиг юмаар заалгах юм уу, чи юу юм” гээд намайг хараагаад бид хоёр хэрэлдсэн чинь ширээ тойроод миний сууж байсан газар хүрээд ирсэн. Б.Отгонцэцэг бид хоёр заамдалцаад барилцаад авсан чинь Б.Отгонцэцэг миний нүүрнээс маажихаар нь би нэг удаа гараа атгаж байгаад нүүр лүү нь цохиод салсан...Би Отгонцэцэгийг зүгээр байхад нь зодоогүй. Б.Отгонцэцэгийг хүнтэй хэрэлдээд байхаар нь боль гэсэн чинь надтай хэрүүл хийгээд маажаад алгадаахаар нь би нэг удаа нүд рүү нь цохисон. Тухайн үед миний нүүр, хүзүүнд зулгаралт учирсан байсан. Одоо бүгд эдгэрээд арилсан, би тухайн үед нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй...Би Б.Отгонцэцэгийн нүүр лүү нь нэг удаа цохисон...” гэжээ. /хх-38-40/,
Худалдаа хөгжлийн дансны хуулга /хх-44-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.У холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Уянга нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХКҮ” ХХК-ны буузны цехэд иргэн Б.Отгонцэцэгтэй “чанга дуугарч ажилд саад боллоо" гэсэн шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар Б.Отгонцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь өвдөглөж зүүн нүдний доод зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О өгсөн “...Миний биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэсэн гэмтлийн гараараа 1-2 удаа цохиж учруулсан, мөн цээжний зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлийг Уянга намайг боож газар унгаагаад цээжин дээр өвдөгөөрөө өвдөглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх17-19/,
Гэрч Я.Ц өгсөн “...Уянга Отгонцэцэгийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохисон...Отгонцэцэг Уянгааг гараараа самардсан байсан...” гэх мэдүүлэг /хх-23/,
Гэрч Т.Б өгсөн ”...Уянга Отгонцэцэгийг чи чимээгүй бай бид 2 ажлаа хийж байна гэж хэлсэн чинь Отгонцэцэг Уянгааг хэл амаар доромжлоод гараараа нүүрнээс нь самардаад байсан...” гэх мэдүүлэг /хх-25/,
“...Б.Отгонцэцэгийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүх эмнэлгийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн шинжээчийн №13639 дугаар дүгнэлт,
Шүүгдэгч Н.У яллагдагчаар өгсөн “...Б.Отгонцэцэгийг хүнтэй хэрэлдээд байхаар нь боль гэсэн чинь надтай хэрүүл хийгээд маажаад алгадаахаар нь би нэг удаа нүд рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-38-40/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Оийн өгсөн “...Миний биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэсэн гэмтлийн гараараа 1-2 удаа цохиж учруулсан, мөн цээжний зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлийг Уянга намайг боож газар унгаагаад цээжин дээр өвдөгөөрөө өвдөглөж учруулсан...” гэх, гэрч Я.Цагаанчулууны өгсөн ”... Уянга Отгонцэцэгийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Н.У нь хохирогч Б.О нүүр тус газар гараараа цохиж, цээж тус газар өвдөглөх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Отгонцэцэгт учирсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Н.Уянга бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Н.Уянгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Уянгад дээрхи зүйл, хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Уянгад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.