Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2016/00181/и/ |
Дугаар | 215 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 215
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7-12 тоотод оршин суух Өлзийбатын Наранбаатарт холбогдох
Торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэнбаяр, хариуцагч Ө.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7-12 тоотод оршин суух Өлзийбатын Наранбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар 384.000 төгрөгөөр торгуулсан боловч торгуулийн мөнгийг одоог хүртэл төлөхгүй байх тул торгуулийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие торгуулийн мөнгө болох 384.000 төгрөгийг төлөх болно. /Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар нь торгуулийн мөнгө 384.000 төгрөгийг гаргуулахаар Ө.Наранбаатарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ө.Наранбаатар нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа буюу шүүх хуралдаан эхлэхэд торгуулийн мөнгө 384.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 384.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Наранбаатараас улсын тэмдэгтийн хураамж 12.170 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Наранбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Наранбаатараас улсын тэмдэгтийн хураамж 12.170 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН