Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0326/З |
Дугаар | 221/МА2019/0385 |
Огноо | 2019-07-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0385
Баянгол дүүргийн прокурорын газрын
хяналтын прокурорын дүгнэлттэй
зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Н, хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч Л.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч Л.Э-т холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0366 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч Л.Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0065804 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч Л.Э давж заалдах гомдолдоо: “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч “Кага” ХХК-ийн захирал Б.Мөнххишиг нь зөрчлийн хэрэг нээх 1905000528 дугаар тогтоолыг эс зөвшөөрч, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Н-д гомдол гаргасан. Үүний дараа хяналтын прокурор намайг дуудаад “энэ хэргийг 14 хоногийг сунгуулаад шийдвэрлээрэй” гэсэн. Тухайн үед би холбогдогчийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар торгосон. Хэрэв хяналтын прокурор Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 2.2 дугаар зүйлийн 1.6, Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан хүрээнд шийдвэрлэсэн бол ийм асуудал үүсэхгүй, би улсын ахлах байцаагчийн чиг үүргийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар 3000 нэгжээр торгох боломжтой байсан. “Кага” ХХК-ийн гаргасан зөрчил нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын 1.1-д заасан хүрээнд багтаж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хуулийн этгээдийг 1000 нэгжээр торгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан холбогдох арга хэмжээ авсан болно.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Н-ын улсын ахлах байцаагчийн 0065804 дугаартай шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Н-ын “... “Кага” ХХК-ийн “Чунганэ” рестораны гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл ногдуулах шаардлагатай” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт[1] гаргасан тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын ахлах байцаагч Л.Э-ийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0065804 дугаартай шийтгэлийн хуудсаар[2] “Кага” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулж шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр “Кага” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай байжээ.
Тодруулбал, “Кага” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтээр үүссэн энэхүү маргаан нь хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх бөгөөд тухайн хуулийн этгээдэд эрх, үүргийг нь тайлбарлах, хариу тайлбарыг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараахь эрхтэй:”, 2.6-д “...прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1 хуудас
[2] Хавтаст хэрэг 24 хуудас