| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0235/Э |
| Дугаар | 253 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 253
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908001880103 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нүүдэлчин Б овогт Б М, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Стөүн Хиж” ХХК-д Төмөр бетонон хашааны угсралтын ажилтан ажилтай, ,ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн хашаат сумын 5 дугаар баг Баян-Эрдэнэтолгойy 10 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 6-24 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 6-24 тоотод архи уулаа гэж уурлалаа гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Д толгойн тус газар нь гараараа цохиж, зүүн баруун гарын бугалга, шуу хэсэг, баруун гарын шуу хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн жавьжинд цус хуралт, зүүн бугалганы урд дунд хэсэгт, зүүн шууны дотор хэсэг, баруун тохойн хэсгүүдэд зулгаралт, баруун шууны урд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, болсон явдал үнэн. Гэм буруугийн талаар маргахгүй, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 12-р сарын 30-ны орой 17 цагийн орчим би ажлаасаа ирсэн чинь манай хамтран амьдрагч Мөнхчулуун хоёр хүүхдэд эмийг нь цагаар нь өгөөгүй байсан бөгөөд би Мөнхчулуунд хүүхэд ханиадтай байхад чи яагаад эмийг нь өгөөгүй юм бэ гэсэн асуудлаас болоод л маргаан гарсан юм. Тэгээд маргалдаж байхад Мөнхчулуун гэрээс гарах гээд байхаар нь би хүүхдийн сүлд модон дээр байсан мөнгийг авчихсан чинь Мөнхчулуун надаас мөнгө өгөөч би нэгж авчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд би 20.000 мянган төгрөг өгсөн юм... Шөнө унтаж байтал 04 цагийн орчим хаалга нүдэхээр нь би босоод хаалгаа тайлж өгсөн чинь гаднаас Мөнхчулуун согтуу орж ирсэн, би Мөнхчулуунд архи уулаа гэж уурласан чинь Мөнхчулуун бас уурласан. Тэгээд Мөнхчулуун бид маргалдсан бөгөөд маргалдаж байтал миний нүүр лүү гараараа нилээн хэдэн удаа цохьсон, мөн толгойны ар хэсэг рүү бас цохьсон, би шалан дээр унасан чинь миний зүүн гарын булчин мөн шуу руу өшиглөсөн, мөн миний баруун шуу руу бас нэг удаа өшиглөсөн бөгөөд би унахдаа баруун тохойгоороо тулж унаад тохойгоо шалбалчихсан юм...Мөнхчулуун бид хоёр 2013 онд танилцаж байсан бөгөөд 2014 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн юм. Мөнчулуун бид хоёрт гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй...Мөнхчулуун бид хоёр нэг гэрт хамтран амьдраад хоёр хүүхэдтэй болсон бөгөөд том нь 4 настай, бага нь 1 настай хүүхэд байгаа...гэжээ. /хх-11-13,14-15/,
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
...2018 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 02 цагийн орчим байхаа хажуу байшинд муудалцаад байх шиг байсан, тэгээд би яваад орсон чинь Мөнхчулуун эхнэр Дэлгэрхишигийгээ зодсон байдалтай байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...намайг Мөнхчулуун, Дэлгэрхишиг хоёрын гэрт ороход Дэлгэрхишиг зодуулсан байдалтай байсан, тэгээд л би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...гэжээ. /хх-57-59/,
Шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 4-ны өдрийн 866 дугаар дүгнэлт:
Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 0.6x0.1см, 0.5х0.5см улаан хүрэн зулгаралттай, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи болон хамрын нуруугаар хөх ягаан цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн жавьжинд 2.5x1 см хөхөлбөр цус хуралттай, зүүн бугалганы урд дунд хэсэгт 9х8см, зүүн шууны дотор доод хэсэгт 6х4см, баруун тохойн доод хэсэгт 1.5х1.3см хүрэн улаан зулгаралттай, баруун шууны урд дунд хэсэгт 6х4см хөх ягаан цус хуралттай.
ДҮГНЭЛТ
1. Д.Дбиед баруун, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцраг. цус хуралт, тархины доргилт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн жавьжинд цус хуралт, зүүн бугалганы урд дунд хэсэг, зүүн шууны дотор доод хэсэг, баруун тохойн доод хэсгүүдэд зулгаралт, баруун шууны урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэжээ. /хх-22/,
Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 12 дугаар сарын 30-ны өглөө би 09 цагийн орчим гэрээсээ гараад... шөнө 04 цагийн орчим гэртээ орж ирсэн бөгөөд намайг гэртээ орж ирэхэд манай хүүхдүүд болох Номин-Эрдэнэ, Дөлгөөн, Намхайбазар нар унтаж байсан ба манай хамтран амьдрагч Д надад хаалга тайлж өгсөн юм. Тэгээд гэртээ орсон чинь Д намайг архи уулаа гэж хэлсэн, Д бид хоёр маргалдсан бөгөөд маргалдаж байхдаа би Д-н нүүр болон хацар луу нь дөрвөн удаа гараараа алагдсан, мөн би нүцгэн хөлөөрөө баруун гар, нуруу, баруун гуя руу нь нэг нэг удаа өшиглөсөн...Д.Д бид хоёр 2014 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. Д надтай хамтран амьдарч эхлэхдээ 2 дагавар хүүхэдтэй байсан бөгөөд Д бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй...гэжээ. /хх-52-56/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-60-61/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-62-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, гомдол саналгүй, хялбаршуулснаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-74-76/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-39-40/, Хаан банкны дансны хуулга /хх-30-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.М 2018 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун баян уулын 6-24 тоотод архи уулаа гэж уурлалаа гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Д-йг толгойн тус газар нь гараараа цохиж, зүүн баруун гарын бугалга, шуу хэсэг, баруун гарын шуу хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархины доргилт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн жавьжинд цус хуралт, зүүн бугалганы урд дунд хэсэгт, зүүн шууны дотор хэсэг, баруун тохойн хэсгүүдэд зулгаралт, баруун шууны урд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Д-н өгсөн “...М бид маргалдсан бөгөөд маргалдаж байтал миний нүүр лүү гараараа нилээн хэдэн удаа цохьсон бөгөөд би хэдэн удаа цохьсон гэдгийг нь санахгүй байна...толгойны ар хэсэг рүү бас цохьсон, би шалан дээр унасан чинь миний зүүн гарын булчин, шуу руу өшиглөсөн...миний баруун шуу руу бас нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Нийн “...хажуу байшинд муудалцаад байх шиг байсан, би яваад орсон чинь М эхнэр Дэлгэрхишигийгээ зодсон байдалтай байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг,
“...Д.Д биед баруун, зүүн нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцраг. цус хуралт, тархины доргилт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн жавьжинд цус хуралт, зүүн бугалганы урд дунд хэсэг, зүүн шууны дотор доод хэсэг, баруун тохойн доод хэсгүүдэд зулгаралт, баруун шууны урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүх эмнэлгийн 2019 оны 01 дүгээр сарын 4-ны өдрийн 866 дугаар дүгнэлт,
Шүүгдэгч Б.М-ы яллагдагчаар өгсөн “...би Дэлгэрхишигийн нүүр болон хацар луу нь дөрвөн удаа гараараа алагдсан, мөн би нүцгэн хөлөөрөө баруун гар, нуруу, баруун гуя руу нь нэг нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ДД н өгсөн “...Мөнхчулуун бид хоёр 2013 онд танилцаж байсан бөгөөд 2014 оноос хойш нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн юм. Мөнчулуун бид хоёрт гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй...Мөнхчулуун бид хоёр нэг гэрт хамтран амьдраад хоёр хүүхэдтэй болсон бөгөөд том нь 4 настай, бага нь 1 настай хүүхэд байгаа...” гэх, шүүгдэгч Б.Мөы өгсөн “...Д.Д бид хоёр 2014 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа бөгөөд гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй...Дэ бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Д.Д , шүүгдэгч Б.Мө н нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч буюу энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Б.М нь эхнэр Д.Д-г толгойн тус газар нь гараараа цохиж, зүүн баруун гарын бугалга, шуу хэсэг, баруун гарын шуу хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, зодох зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.М-ны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Дэлгэрхишиг гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.
Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-д прокурорын саналыг харгалзан дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.