Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 268

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

    улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808058920113 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Т Б, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 1987 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Уянга сум, 7 дугаар баг, Шинжэт гэх газар оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжны задгайд түр  тоотод оршин сууж байгаа,  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх  тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,  регистрийн дугаар 

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Т.Б  2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 9-917 тоот хашаанд байрлах хохирогч Д.А-йн Монгол гэрийн хаалганы цоожийг тайлж нэвтрэн орж, Самсунг загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч Д.Ариунтуяад 256.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ:

Болсон явдал үнэн зөв. Гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр гэртээ унтаж байхад 10 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь тайлж өгөхөд хажуу айлын Буянаа /Т.Буянням/ ах “танайд тог байна уу” гээд орж ирсэн. Тэгээд би хүүхдээ хувцаслаад Буянаа ахыг уул давуулаад өгөөч гэхэд “за за ах нь чамайг дөхүүлээд өгье” гэж хэлээд хүүхдээ Буянаа ахад тэврүүлээд гэрээ цоожлоод гарсан. Буянаа ахаар гэрийнхээ арагшаа уулын орой хүртэл дөхүүлүүлээд тэндээс Буянаа ах салаад явсан. Тэгээд би ээжийндээ очиж байж байгаад 15 цагийн орчим ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан ба түлхүүрээр нь цоожийг онгойлгож гэртээ ороход зурагт хулгайд алдагдсан байсан...Манай хаалганы цоожны дэгээ төмрийг жоохон хүчтэй татахад онгойчихдог юм...Буянаа ах гэрийн цоожийг татаж онгойлгоод зурагт авч гарахдаа буцаагаад зүүчихсэн байгаа юм...Урьд нь Буянаа ахаар ус авахуулж байхдаа түүний хажууд гэрийнхээ цоожийг татаад онгойлгоод гэр лүүгээ орж байсан юм. Тэгээд харчихаад ингэж онгойлгодог юм байна гээд мэддэг болсон байж магадгүй. Зурагтаа хүлээн авсан тул гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй...гэжээ. /хх-22-25/,

Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр ээлжтэй байсан юм, тэр өдөр манай эхнэр гэртээ хүүхдээ харж байсан чинь хажуу хөрш Буянаа гэж залуу манай хаалгыг тогшоод гэрт орсон гэсэн, эхнэр маань ээжийнх рүүгээ явахаар болоод хүүхдээ хувцаслаад Буянаа ахаар хойшоо уул руу дөхүүлж өгүүлсэн байсан, тэгээд ээжийндээ байж байгаад өдөр гэртээ ирсэн чинь гэрт хулгай ороод шүүгээнд хийсэн байсан зурагт алга болсон байсан. Ингээд цагдаад хандсан байсан. Өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Зурагт алдагдаад буцаагаад хүлээгээд авчихсан. Манай гэрийн цоож угаасаа гацдаг дэгээ төмөрнөөс нь татахад онгойчихдог цоож юм, гомдол санал байхгүй...гэжээ. /хх-11,28/,

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би тэр өдөр цагдаа жолооч ахлах, ахлагч Н.Бы хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Өдөр 13-14 цагийн орчимд Хангай захын тэрүүгээр эргүүл хийгээд явж байтал десантан эрээн куртиктэй нэг залуу зурагт тэвэрчихсэн явж байхаар нь хулгай хийгээд явж байж магадгүй, ямартай ч шалгая гээд тэр залууг түр саатуулаад авч яваа зурагтыг нь асуухад “хамаатныхаа айлаас ч гэл үү, таньдаг айлаасаа авч явж байна” гэсэн. Уг залуу нэг л сэжигтэй байхаар нь хэлтэс рүүгээ авч эрүүгийн төлөөлөгч нартай уулзуулахад юу ч гэсэн эрүүлжүүлчих гэхээр нь би тэр залуугаас наад зурагтаа хаанаас авсан юм бэ гэсэн чинь 1-р хороололын арын дэнж дээр байдаг таньдаг айлаасаа авсан юмаа гэсэн...гэжээ. /хх-38/,

Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө ахын гэрт тог нь тасарчихаар нь урагшаа орж тог асууя гээд Тэгшээгийн гэрт орсон. Тэгэхэд эхнэр нь болох Ариунтуяа, хүүхдийн хамт байсан. Гэтэл Ариунтуяа “ Буянаа ах та завтай бол хойшоо уул руу давуулаад өгөөч, би хүүхдээ тэврээд уул өөд өгсөж чадахгүй байх” гэхээр нь би “ за за тэгье” гэсэн. Тэгээд Ариунтуяа хүүхдээ хувцаслаад надад өгсөн. Тэгээд бид гурав хойшоо дэнж рүү өгсөөд тэр хоёрыг дөхүүлж өгөөд буцаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ хэсэг байж байгаад Тэгшээгийн гэрт нь хүн ирчихсэн байж магадгүй гээд яваад очтол хаалга нь цоожтой байсан ба цоожыг нь гараараа татсан чинь онгойчихсон, гэрт нь ороод шүүгээн дотор байсан зурагтыг нь аваад гэрээс гараад цоожыг нь буцаж цоожлоод гарсан. Тэгээд зурагтыг нь аваад Хангай захын доошоо уруудаад гудамж уруудаад явж байсан чинь алаг тэрэгтэй хоёр цагдаа хүрч ирээд намайг бариад цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлсэн...Өдөр нь жаахан архи уучихсан, бага зэрэг халамцуу байсан бөгөөд мөнгө олдохгүй байхаар нь Аын зурагтыг нь ломбарданд тавиад мөнгө олъё гэж бодож байсан юм...Би тэднийхээр байнга орж, гардаг болохоор Ариунтуяа хааяа гэрээсээ орж гарахдаа зурагтаа шүүгээн дотроо хийгээд гарчихдаг юм...Тэр өдөр Ариунтуяа хүүхдээ хувцаслаж надад өгөөд өөрөө хувцасаа өмсөж дуусаад гарахдаа зурагтын тавиур дээр байсан зурагтаа аваад шүүгээндээ хийж байсан юм. Тэгээд би мэдсэн...гэжээ. /хх-39-40/,

Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-44/, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-6-9/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12,15,18/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх-31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 9-917 тоот хашаанд байрлах хохирогч Д.Айн Монгол гэрийн хаалганы цоожийг тайлж нэвтрэн орж, Самсунг загварын 32 инчийн зурагтыг хулгайлан авч Д.Ариунтуяад 256.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...15 цагийн орчим ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан ба түлхүүрээр нь цоожийг онгойлгож гэртээ ороход зурагт хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-22-25/,

Гэрч Ц.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ээжийндээ байж байгаад өдөр гэртээ ирсэн чинь гэрт хулгай ороод шүүгээнд хийсэн байсан зурагт алга болсон байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-11,28/,

Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өдөр 13-14 цагийн орчимд Хангай захын тэрүүгээр эргүүл хийгээд явж байтал десантан эрээн куртиктэй нэг залуу зурагт тэвэрчихсэн явж байхаар нь хулгай хийгээд явж байж магадгүй ямартай ч шалгая гээд тэр залууг түр саатуулаад авч яваа зурагтыг нь асуухад “хамаатныхаа айлаас ч гэл үү, таньдаг айлаасаа авч явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-38/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-6-9/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12,15,18/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх-31-32/,

Шүүгдэгч Т.Бн яллагдагчаар өгсөн “...хаалга нь цоожтой байсан ба цоожыг нь гараараа татсан чинь онгойчихсон, гэрт нь ороод шүүгээн дотор байсан зурагтыг нь аваад гэрээс гараад цоожыг нь буцаж цоожлоод гарсан...” гэх мэдүүлэг /хх-39-40/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд хохирогч Д.Ариунтуяагийн ”... монгол гэрийн цоожийг тайлж нэвтрэн орж Самсунг-32 инчийн зурагт алдагдсан байсан...” гэх, гэрч Ц.Тын “...гэрт хулгай ороод шүүгээнд хийсэн байсан зурагт алга болсон байсан...” гэх, гэрч Б.Аийн ”...Хангай захын орчим эргүүл хийгээд явж байтал нэг залуу зурагт тэвэрчихсэн явж байхаар нь хулгай хийгээд явж байж магадгүй гэж сэжиглээд тэр өдөртөө эрүүлжүүлэх байранд авч явсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.Б хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх ба дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ад 256.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.Ад эд зүйлийг буцаан өгсөн /хх-15/, мөн хохирогч Д.А-нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй лохоо /хх-18/ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Бас энэ шийтгэх тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохиролгүй болгосон зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авсан болно. 

Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.