Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00284

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00284

 

 

2024 02 05 210/МА2024/00284

 

З С Г- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын

04-ний өдрийн 184/ШШ2023/04731 дугаар шийдвэртэй З С Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй, О Ц к П.Д- нарт холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,963,750 төгрөг, 89 ширхэг хэв хашмал гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч О Ц к- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: З С Г- ХХК нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр 224 ширхэг хэв хашмал, 10 сарын 13-ны өдөр 129 ширхэг хэв хашмалыгн.П- гэх хүнээс буцаан авсан бөгөөд үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалыг хариуцагчийн ажилчид нь түрээсийн төлбөрөө төлөөд үргэлжлүүлэн түрээслэе, ашиглаж дуусаад танай компанид хүлээлгэж өгнө гэж үлдээсэн боловч түрээсийн төлбөр болон 89 ширхэг хэв хашмалыг буцааж өгөөгүй. Иймд хариуцагч П.Д-гээс татгалзаж, хариуцагч О Ц к- ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,963,750 төгрөг, 89 ширхэг хэв хашмалыг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О Ц к- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: П.Д-г хариуцагчаар татахаас татгалзаж байгаа бол О Ц к- ХХК-аас ч мөн адил татгалзсан гэж ойлгож байна. Өмнө нь түрээсийн гэрээг үндэслэн шаардаж байна гэсэн, одоо үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжилж байгаа бол түрээсийн гэрээ яригдахгүй, гэрээ байгуулаагүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч П.Д-гийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан үлдэгдэл хэв хашмалын тоо ширхэг, тооцоо нийлсэн актыг нярав Г.Н- одоо болтол хийгээгүй, компанид хүлээлгэн өгөөгүй, алга болсон эсвэл эвдэрсэн тухай акт гаргаж өгөөгүй. Би О Ц к- ХХК-ийг төлөөлж З С Г- ХХК-тай хэв хашмал хөлслөх гэрээ байгуулж байгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул З С Г- ХХК-ийн, О Ц к- ХХК-д холбогдох 9,963,750 төгрөг, 89 хэв хашмал гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З С Г- ХХК нь хариуцагч П.Д-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,378 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь "О Ц к-" ХХК-ийн ажилтан П.Д-тэй харилцан тохиролцож 2021 оны 09 сарын 02-ны өдөр 442 ширхэг хэв хашмалыг хүлээлгэн өгсөн, П.Д- нь өөрийн Хаан банкны 5000000000 тоот данснаас 2021 оны 09 сарын 02-ны өдөр Рum turees baritsaa 1.3 say dutuu гэсэн гүйлгээний утгатай 3,672,500 төгрөг, Hev hashmal turees О Ц к ХХ гэсэн гүйлгээний утгатай 1,300,000 төгрөг нийт 4,972,500 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2021 оны 10 сарын 05-ны өдөр 224 ширхэг хэв хашмалыг, 2023 оны 10 сарын 13-ны өдөр 129 ширхэг хэв хашмалыг хүлээн авч үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй.

Мөн "О Ц к-" ХХК-ийн ажилтан Г.Н- 2021 оны 10 сарын 13-ны өдөр "З С Г- ХХК-д 129 ширхэг хэв хашмалыг хүлээлгэн өгч орлогын баримт дээр гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч "О Ц к-" ХХК болон П.Д- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаалаар П.Д- нь тус компанид ажилладаг байсан нь нотлогддог. Мөн Г.Н- нь "О Ц к-" ХХК-д нярваар ажилладаг байсанд маргадаггүй.

Хариуцагч нь тухайн үед гүйцэтгэж байсан төсөлдөө хэв хашмалыг ашигласан нь дээр дурдсанаар нотлогдож байхад шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгө, багассан нь тогтоогдсонгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар "Барилгын туслах материал түрээслэх гэрээ" байхгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу 89 ширхэг хэв хашмалыг биет байдлаар гаргуулахаар шаардсан. "З С Г-" ХХК нь хэв хашмалыг түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 89 ширхэг хэв хашмалыг өөр компанид түрээслүүлж ашиг олох бүрэн боломжтой байсан боловч "О Ц к-" ХХК нь өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч О Ц к- ХХК-ийн тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан баримтаарн.П- гэдэг хүн хэв хашмалыг хүлээж авсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадн.П- нь О Ц к- ХХК-д ажилладаггүй гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгч тал хэргийн 12 дахь талд авагдсан баримтыг үндэслэдэг боловч буцааж хүлээлгэж өгсөн хүн ньн.П- гэдэг хүн байдаг. Нэг баримтын доод талд Номин гэсэн нэр бичиж О Ц к- ХХК-ийн ажилтан гэж зүтгээд байдаг. н.Н, н.Д нар нь О Ц к- ХХК-ийг хохироож, их хэмжээний барилгын туслах материал завшсан, өөр барилгад ашигласан, компанийн нэрийг барьж өөр компаниудаас материал авсан зэрэг асуудлаар цагдаагийн газарт шалгагдаж байгаа ч тухайн хүмүүс олдохгүй байгаа. О Ц к- ХХК-д бараа материал байсан бол гаргаж өгнө, байхгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч З С Г- ХХК нь хариуцагч О Ц к П.Д- нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 9,963,750 төгрөг, 89 ширхэг хэв хашмал гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Д-д холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ. Хариуцагч О Ц к- ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хэв хашмал түрээслэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, мөн хариуцагч 89 ширхэг хэв хашмалыг нэхэмжлэгчид буцааж өгөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Хариуцагч 442 ширхэг хэв хашмалыг нэхэмжлэгчээс түрээслэхээр тохиролцсоны дагуу тус компанийн ажилтанн.П- 2021 оны 09 сарын 02-ны өдөр түрээсийн зүйлийг авч явсан, мөн ажилтан П.Д- түрээсийн төлбөрийг төлж байсан гэх үндэслэлээр түрээсийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрчилж, хэв хашмалыг ашиглаж 9,963,750 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн, шилжүүлсэн хэв хашмалаас 89 ширхэгийг буцааж өгөөгүй гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Хэргийн баримтаар хариуцагч О Ц к- ХХК нь нэхэмжлэгч З С Г- ХХК-аас хэв хашмал түрээслэхээр тохиролцож 442 ширхэгийг авч явсан, ашигласан үйл баримт тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй тул хариуцагчаас 442 ширхэг хэв хашмалыг ашигласны үнэ, буцаан өгөөгүй гэх 89 ширхэг хэв хашмалыг шаардах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

5. Хэрэгт авагдсан 2021 оны 09 сарын 02-ны өдрийн огноотой зарлагын баримтад 442 ширхэг хэв хашмалыг хүлээн авагчн.П- гэж, мөн 2021 оны 10 сарын 05, 13-ны өдрүүдийн орлогын баримтаар 224+129 ширхэг, нийт 353 ширхэг хэв хашмалыг хүлээлгэн өгсөн гэхн.П- нь хариуцагч О Ц к- ХХК-ийн ажилтан болох нь нотлогдоогүй, мөн О Ц к- ХХК-ийн барилга хариуцсан захирал П.Д-гээс 4,972,500 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж байсан баримт нь зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэнийг шууд нотлохгүй юм.

Тодруулбал, Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилгын захиалагч нь иргэн н.Нямтулга, ерөнхий гүйцэтгэгчээр О Ц к- ХХК ажиллаж байсныг хариуцагч тал шүүх хуралдаанд тайлбарласан болон П.Д- нь ХААН банкны 5000000000 тоот дансандаа N гэсэн нэрээр шилжүүлсэн мөнгөнөөс нэхэмжлэгчид 2021 оны 09 сарын 02-ны өдөр Рum turees baritsaa 1.3 say dutuu гэсэн гүйлгээний утгаар 3,672,500 төгрөг, Hev hashmal turees O Ц к ХХК гэсэн гүйлгээний утгатай 1,300,000 төгрөг, нийт 4,972,500 төгрөгийг шилжүүлж байснаас үзвэл П.Д- нь хариуцагч О Ц к- ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч З С Г- ХХК-тай хэв хашмал түрээслэхээр харилцаж байсан, түрээсийн төлбөр төлж байсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч З С Г- ХХК-аас 442 ширхэг хэв хашмалыг түрээслэхээр хариуцагч О Ц к- ХХК хүлээн авсан, хэв хашмалыг ашигласан хугацааны төлбөрийг төлөөгүй, бүрэн буцааж өгөөгүй гэж үзэх баримтгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй боловч хариуцагч О Ц к- ХХК нь нэхэмжлэгч З С Г- ХХК-аас түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан зүйлийн үнийг бүрэн төлөөгүй, түрээсийн зүйлийн зарим хэсгийг буцаан өгөөгүй нь тогтоогдоогүй учир хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/04731 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ