Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0055/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                                            М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                                      Ө. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.д холбогдох 1839000000281 тоот хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд  1990 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 29 настай,  эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон хороонд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2018.11.22-ны өдрийн №93 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх Ө. /РД:/ гэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө. нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тэмүүжингийн 48-1А тоотод оршин суух иргэн Ц.Дэмбэрэлсандуйн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, дээжний аяга, хөөрөгний даалин, хөөрөг 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, гэрэл зургийн аппарат, нүдний дуран, “алтангэрэл” судар, “сундуйн зүр” судар зэрэг эд зүйл хулгайлж, 4.208.000 төгрөгийн хохирол учруулсан;

Давтан үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тариаланчдын 14Б-03 тоот хашаанд байх иргэн Г.Бүжидмаагийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж хөргөгчнөөс нь 5-6 кг орчим мах хулгайлж 30.000 төгрөгийн хохирол учруулсан;

Давтан үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тээвэрчдийн 21-16 тоотод оршин суух иргэн Ш.Ганбатын гэрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нууцаар хууль бусаар нэвтрэн орж эмээл, хөөрөг, бугуйн цаг 2 ширхэг, хуйтай хутга, гутал, архи 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 3.566.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө. нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тэмүүжингийн 48-1А тоотод оршин суух иргэн Ц.Дэмбэрэлсандуйн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга 3 ширхэг, дээжний аяга, хөөрөгний даалин, хөөрөг 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг, гинж, гэрэл зургийн аппарат, нүдний дуран, “алтангэрэл” судар, “сундуйн зүр” судар зэрэг эд зүйл хулгайлж, 4.208.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тариаланчдын 14Б-03 тоот хашаанд байх иргэн Г.Бүжидмаагийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтрэн орж хөргөгчнөөс нь 5-6 кг орчим мах хулгайлж 30.000 төгрөгийн хохирол учруулсан;

Давтан үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Тээвэрчдийн 21-16 тоотод оршин суух иргэн Ш.Ганбатын гэрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нууцаар хууль бусаар нэвтрэн орж эмээл, хөөрөг, бугуйн цаг 2 ширхэг, хуйтай хутга, гутал, архи 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 3.566.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Дэмбэрэлсандуйн мөрдөн байцаалтанд гэрчээр болон хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...явахдаа гэрийнхээ хаалга, цонхыг хаагаад явсан, мөн хашаан доторх гражаа түгжээд явсан юм. ...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд аймагт ирээд гэртээ ирэхэд ...гэрлээ асаагаад унтлагын өрөөнийхөө хаалгыг онгойлгоод гэрлийг нь асаагаад үзсэн чинь өрөөний вакум цонхны салхивч нь онгойсон байсан, тэгээд өрөөний баруун хойд буланд байсан бартай хүрэн өнгийн авдарны таг нь онгорхой, дотор нь байсан дээл хувцас болон бусад эд зүйлсийг гаргаад тавьчихсан... Тэгэхээр нь хулгай орсон байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм... Би алдагдсан эд зүйлээ бүгдийг нэхэмжилнэ, мөн үнэлгээг гаргахад төлсөн 45.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, 88-89 тал/,

Хохирогч Ш.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...16 цаг болж байхад эхнэр Энхтунгалаг нь 98600045 дугаарын утаснаас залгаж гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. ...гэрт очиход манай байшингийн 2 давхарын урд талын вакум цонх хагарсан байдалтай байсан, цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

Хохирогч Г.Бүжидмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө Замын-Үүдээс гэртээ ирэхэд манай гэрийн эд зүйлийг орхиж явснаас өөрөөр болгосон байсан. Мөн унтлагын өрөөнд байсан хувцас орон дээр гаргаад орхисон байсан. Тэгтэл манай дүү Жаргалсайхан ирж танай гэрт хулгай орж цонхыг чинь хагалсан байсан. Та гэрээсээ алга болсон зүйл байгаа эсэхийг шалгаж үзээрэй гэсэн. Тэгээд шалгаж үзтэл хөргөгчинд байсан 5-6 кг орчим мах алга болсон байсан. Өөр зүйл алга болоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 тал/,

Гэрч О.Түвшинзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шиг санаж байна намайг гэртээ байж байхад Ө. манай гэрт гэнэт хар өнгийн цүнх үүрсэн орж ирээд намайг зургийн аппарат зараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн чинь Ө. манайхаас гарч яваад удалгүй зургийн аппаратаа 30.000 төгрөгөнд зарчихлаа гэж орж ирээд цүнхээ ухаж байгаад эргэж гарч яваад удалгүй манай гэрт орж ирэхдээ хар эрээн өнгийн мөнгөн нуух, мөнгөн халбагатай хөөрөг хүнд 30.000 төгрөгөөр зарчихлаа гэж орж ирсэн. Тэгээд дэлгүүр яваад ирье гээд эргээд гараад явсан. Тэгээд удалгүй манай гэрт цагаан тортой эд зүйлтэй орж ирээд манай хүүхдүүдэд чихэр, печень өгөөд 0.75 архи уутнаасаа гаргаж ирээд тэр архийг нь манай эхнэр Гантигчулуун, Ө. бид гурав хамт уугаад унтсан. Тэгээд 2 хоногийн дараа Ө. барьж явсан хар өнгийн цүнхнээсээ 3 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд мөнгөн аягануудыг барьцаанд тавиад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй наад аяганууд чинь хулгайн аяга юм биш үү гэж асуухад үгүй манай ээжийн аяга ээж мэдэж байгаа би хөдөө гэрээсээ авчирсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрээс гараад төв рүү орохоор явсан. Зүүн захын хажууд явж байхад зүс таних нэг залуутай таарсан тэгээд Ө. тэр залуугаас чамд паспорт байгаа юу гэж асуухад нөгөө залуу байна гэж хэлсэн. Тэгээд тэр залууг дагуулаад бид хоёр “Эвт худалдааны төвийн 2 давхарт байдаг ломбард руу дагуулж яваад ... тэр хоёр удалгүй 3 ширхэг мөнгөн аягыг 320.000 төгрөгөнд тавьсан гээд гарч ирсэн. Тэгээд бид гурав тэндээсээ Төгөлдөр баар руу ороод архи, пиво авч ууж байгаад би гэрлүүгээ ганцаараа явлаа гээд явсан. Тэгээд маргааш нь Ө. манай гэрт ирээгүй, нөгөөдөр өглөө нь эрт ирээд нөгөө цүнхнээсээ жижиг цагаан хөөрөг гаргаж ирээд шартаж үхлээ энэ миний ээжийн хөөрөг байгаа юм 1 шил архинд тавиад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганзориг гэх хүний эхнэрт тэр хөөргийг нь үзүүлээд тэр хөөргөө буцааж авна гэж хэлж үлдээгээд дэлгүүр орж 0.75 литрийн архи авахуулаад гэр лүү явсан гэртээ очоод бид хоёр архийг уугаад би гэртээ унтаад өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө гэртээ ирэхэд Ө. 00 руу явсан байсан манай эхнэр Гантигмаа, энэ Ө. мөнгөн чимэгтэй эмээл, хромон гутал, хөөрөг зарна гэж байна хулгай хийгээд яваад байгаа юм уу гэсэн чинь Ө. чи намайг хулгайч гэлээ гээд миний уруул, хамарны дээд талд хөмсөг зэрэгт 2-3 удаа цохихоор нь би гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,

Гэрч О.Энхтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Эвт” худалдааны төвийн 2 давхарт “Өгөөмөр Сато” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн А12-2-29 тоотод оршин суух Төмөрбаатарын Энхсайхан нь манай ломбарданд 3 ширхэг мөнгөн аягыг 320.000 төгрөгөөр барьцаалуулж мөнгө авсан байсан. Тэгээд дараа нь уг 3 ширхэг мөнгөн аяга нь хулгайн эд зүйл болж таараад цагдаагийн байгууллагаас дээрх мөнгөн аягыг хураагаад авсан. Хүүтэйгээ 345.000 төгрөгийн хохирол учирсан. Холбогдох хүнээс 345.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 тал/,

Гэрч Т.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг “Цэцэн хан” төвийн ойролцоо зүс таних Түвшинзаяа, Ө. нар таараад Ө. надад чиний иргэний үнэмлэх байгаа юу ломбарданд юм тавих гэсэн юм гэж хэлсэн. ... бид гурав “Эвт” худалдааны төвийн 2 дугаар давхарт байх ломбард руу очиж 3 ширхэг мөнгөн аягыг 320.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 тал/,

Гэрч А.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 05 минутанд өөрийн ээж Энхзаяагийн хүнгүй байсан хашааг эргэж очиход манай ээжийн гадна талын хашаа онгорхой байсан. Тэгээд дотогш орж харахад байшингийн зүүн талын цонхыг нь хагалсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 тал/,

Гэрч М.Гантигчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ө. нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний орой цагаан ууттай 5-6 кг орчим юм барьсан орж ирсэн учир би Ө.аас юу авч яваа юм гэж асуухад Ө. мах зарах гэж авч яваа юм та зараад өгөх үү гээд нэлээн согтуу явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106 тал/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэгллүүд /хх-ийн 36, 37, 42 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-54, 72-74, 99 тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20, 30-35, 55-57, 100-101 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 39, 41, 43 тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115-116, 120-121, 125, 127 тал/,

Ө.ы сэжигтнээр өгсөн: “...замын урд төмөр хашаан дотор 3 давхар шаргал өнгийн байшин байсан. Тэгээд би хашаагаар нь ороод байшингийн 1 давхарын цонхуудаар харахад байшин дотор хүн байхгүй байхаар нь эргэж байшингийн зүүн талын граш дотроос урт төмөр аваад байшингийн хамгийн баруун талын 1 давхарын цонхны төмөр хамгаалалтаар нь дамжаад 2 давхар руу гараад гражаас авсан төмрөөрөө байшингийн 2 давхарын хамгийн баруун талын црнхыг нь хагалаад оросн. Тэгээд орсон өрөөнийхөө эсрэг талын өрөө рүү ороод орны хажууд байсан хүрэн бор өнгийн шүүгээнээс 2 бугуйн цаг, тольтой шүүгээнээс нь хуйтай жижиг хутга, цэнхэр өнгийн даалинтай хөөрөг, нөгөө өрөөнд ороод шилтэй тавиураас 1 литрийн хужаа архи зэргийг аваад 3 давхар руу гараад зурагтны тавиурын урд талд байсан дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлийг аваад нөгөө өрөө рүү нь ороод том хувцасны шүүгээнээс хуучин хромон гутал 1 хос түүний хажууд байсан том цахилгаантай ногоон уутыг аваад эмээл, бусад эд зүйлээ дотор нь хийгээд 2 давхарын орж ирсэн цонхны хажууд тавиад 1 давхар руу буугаад зочны өрөө рүү ороод баруун хойно байсан шилэн тавиуртай шүүгээг онгойлгоод дотроос нь дунд гарын 15 мөнгөн аяга бас архи гаргаж ирээд шүүгээний хажууд сандал дээр тавиад авч гарах гэснээ дэмий юм байна гэж бодоод юм авалгүй тэндээ мөнгөн аяга архиа орхиод нөгөө 2 давхарын цонхон дээр орхисон эд зүйлсээ авч гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 тал/,

Ө.ы яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би Тэмүүжингийн 48-1А тоотоос айлаас авсан эд зүйлсээс ...3 ширхэг мөнгөн аягыг нь ...Эвт худалдааны төвийн ломбарданд Энхсайхан гэх хүнээр 320.000 төгрөгөөр тавиулсан. Зургийн аппарат Түвшинзаяагийн эхнэр Гантигмаад байгаа, 2 ширхэг хөөрөг, дуранг Түвшинзаяа мэдэж байгаа. ...Би дээрх эд зүйлсийг ганцаараа хулгайлсан. ...Тариаланчдын 14б-03 тоот хашааны хажуугаар явж байгаад уг байшинд хүн байхгүй гэдгийг мэдсэн. Тэгээд уг байшингийн цонхыг нь чулуугаар хагалж ороод дотор байсан эд хогшлийг нь нэгжиж үзээд эд зүйлс байхгүй байхаар нь хөргөгчнөөс нь мах аваад эргэж цонхоор нь гарсан... миний бодлоор 4-5 кг мах байсан. ...Би дээрх хулгайн гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн... надад хулгай хийх шалтгаан гээд байх зүйл байхгүй... Би одоогоор хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-153 тал/,

Шүүгдэгч Ө.ы шүүх хуралдаанд өгсөн: “...би 3 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлөөгүй байгаа. Хохирлыг манай гэрийнхэн ямааны ноолуураа зараад төлнө гэсэн... Би гэр бүлээсээ салаад архи уугаад согтсон үедээ ийм үйлдлүүд гаргасан. Тэгэхдээ энэ бүгд миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Я.Сансар шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Ө.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ш.Ганбат, Ц.Дэмбэрэлсандуй нар нь хулгайд алдсан эд зүйлсээс зарим зүйлсийг хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгөх тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд Ө.аас төлөгдөөгүй эд зүйлсийн үнэ болох 111.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ганбатад, 2.293.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Дэмбэрэлсандуйд тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө. нь “...хулгайлсан 3 ширхэг мөнгөн аягыг бичиг баримттай гэхээр нь таньдаг хүнээрээ ломбарданд тавиулсан...” гэж мэдүүлсэн, мөн уг хохирлыг төлөхийг зөвшөөрсөн тул 345.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Батбаярт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Г.Бүжидмаа нь шүүх хуралдаанд оролцохгүй, Ө.аас хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн нь түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн хариугаар нотлогдож байх тул түүнд төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ө.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ө.д 06 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь улсын яллагчийн саналаас доош татаж, хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн байдлыг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч Ө.ы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ө. нь урьд шүүхээс ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/ХМШЗ/93 дугаартай шүүгчийн захирамжаар 01 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан бөгөөд, хяналтын хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд дээрх санаатай гэмт хэргүүдийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.ы цагдан хоригдсон 26 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.д 04 /дөрөв/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №42 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.д оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ сар 22 /хорин хоёр/ хоног дээр уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 /дөрөв/ жил 10 /арав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ө.ы биечлэх эдлэх хорих ялыг 04 /дөрөв/ жил 11 /арван нэг/ сар 22 /хорин хоёр/ хоногоор тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.д оногдуулсан 04 /дөрөв/ жил 11 /арван нэг/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.ийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.аас 111.000 /нэг зуун арван нэгэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Ганбатад, 2.293.000 /хоёр сая хоёр зуун ерэн гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Дэмбэрэлсандуйд, 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Батбаярт тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА