Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2017/0010/З |
Дугаар | 22 |
Огноо | 2017-04-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 22
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би
Нэхэмжлэгч: Т.Мөнх-Эрдэнэ
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай хэргийн нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийн “нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнэ миний бие тус шүүхэд гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Т.Мөнх-Эрдэнээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлагуудаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа талаарх хүсэлтээ 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно...”, 66.2.-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийг “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Т.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болохыг дурьдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийг “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийг татан буулгасугай. 2 дахь хэсгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийг чөлөөлсүгэй гэсэн хэсгүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Т.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад х олбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ С.ГАНБАТ