Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0054/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                   М.Долгоржав,

Улсын яллагч                                                                 Я.Сансар,

Шүүгдэгч                                                                        Б нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шувуу овогт Бд холбогдох  183900631022  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 01-07 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй,  Шувуу овогт Б /РД:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 01-07 тоотод эхнэр Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 01-07 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

1. Хохирогч Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн... 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 1-7 тоотод гэртээ 2 хүүхдийнхээ хамт байж байтал 22 цагийн үед манай нөхөр Б нь гаднаас согтуу орж ирээд намайг чи яасан овоо муу гөлөг вэ гээд гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон... миний нүүрлүү гараараа цохиж хөлөөрөө гэдэсрүү 2-3 удаа өшиглөсөн....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 8-9 дугаар хуудас/

2. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт....

- Эгийн биед дух, баруун нүдний доод зовхи, зүүн хацар, баруун зүүн шуу, зүүн сарвууны ард зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун чихний урд хэсэг, бугалга, мөр, зүүн шуунд цус хуралт, баруун шанаа, хөмсөгний сүүл хэсгээр, баруун чихний урд хэсэг, хамрын нурууны дээд хэсэг, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.....гэх дүгнэлт....../ХХ-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Л.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э-гийн эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд  хохирогч Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх-ийн 56 хуудас/ тул шүүгдэгч Л.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ .

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шувуу овогт Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ