Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 1 дүгээр баг Цоохорт оршин суух Доогийхон Түдэвийн Янжиндолгорын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Янжиндолгор шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтангадас бригадад малчнаар 1980 оны 6 сараас 1989 оны 12 сар хүртэл ажиллаж байсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүй байснаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй байгаа юм. Иймд ажиллаж байсан байдлын тогтоож өгөхийг хүсье гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

       Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Алтангадас бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 293 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Алтангадас бригадад малчин байсан Түдэв овогтой Янжиндолгор нь 1980 оны 6-12 сард 1043 төгрөг, 1981 оны 1-12 сард 2506 төгрөг, 1982 оны 1-12 сард 219 төгрөг, 1983 оны 1-12 сард 2210 төгрөг, 1984 оны 1-12 сард 3198 төгрөг, 1985 оны 1-12 сард 3061 төгрөг, 1986 оны 1-6 сард 1080 төгрөг, 1987 оны 1-12 сард 3256 төгрөг, 1988 оны 1-12 сард 3639 төгрөг, 1989 оны 1-12 сард 2903 төгрөгний цалин авч байжээ...” гэсэн байгаагаар тогтоогдож байна.

Иймд Доогийхон Түдэвийн Янжиндолгорыг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Алтангадас бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Доогийхон Түдэвийн Янжиндолгорыг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн Алтангадас бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                                                 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН