Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 287

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Ургац хороололд байрлах “Үржил-Алтай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Ургац хороолол 4-4 тоотод байршилтай 104 м2 талбайтай малын эмийн сангийн барилгыг Үржил-Алтай ХХК-ийн өмчлөлөөр тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэcнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Үржил-Алтай ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус аймгийн Шарга сумын Баянгол багийн иргэн Их хойд овогт Ханджавын Төрбат би 1997 онд хувийн дэлгүүр байгуулах зорилгоор тус сумын худалдаа бэлтгэлийн ангиас номын дэлгүүрийг 77.000  төгрөгөөр худалдан авч эзэмшиж, ашиглаж ирсэн юм. Одоо 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шинээр Үржил-Алтай ХХК үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн №000051403 дугаартай гэрчилгээ авч , мал эмнэлгийн үйлчилгээ болон малын эмийн сан ажиллуулж байгаа уг 104 м2 талбайтай барилгыг Үржил-Алтай ХХК-ийн өмчлөлөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Баянгол багийн иргэн Х.Төрбат нь 1997 онд худалдаа бэлтгэлийн ангиас номын дэлгүүрийг 77 мянган төгрөгөөр худалдан авч өөрийн өмчид бүртгүүлэн одоо дэлгүүр болон эмийн сангаар ашиглаж байгаа нь үнэн болно гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад Үржил-Алтай ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

         Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Ургац хороолол 4-4 тоотод байршилтай 104 м2 талбайтай малын эмийн сангийн барилга нь Үржил-Алтай ХХК-ийн өмчлөл мөн болох нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/236 дугаартай албан бичигт “...Тус сумын Баянгол багийн иргэн  Х.Төрбат  нь  1997  онд  худалдаа  бэлтгэлийн  ангиас   номын   дэлгүүрийг   77000 төгрөгөөр худалдан авч өөрийн өмчөөр бүртгүүлж дэлгүүр болон малын эмийн сангаар тус тус ашиглаж байгаа нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн, Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаартай албан бичигт “...Тус сумын Шарга сумын Баянгол багийн Ургац хороололд байрлах үйлчилгээний зориулалттай 104 м2 талбай бүхий байр нь орон нутгийн өмчийн хөрөнгөд бүртгэлгүй болно...” гэсэн болон Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 290 дугаартай “тодорхойлолт”, №000310893 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 03/267 дугаартай албан бичиг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Үржил-Алтай ХХК-ийг  Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Ургац хороолол 4-4 тоотод байршилтай 104 м2 талбайтай малын эмийн сангийн барилгын өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

                      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар Үржил-Алтай ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Ургац хороолол 4-4 тоотод байршилтай 104 м2 талбайтай малын эмийн сангийн барилгыг Үржил-Алтай ХХК-ийн өмчлөлөөр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                                                                  

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ц.ҮЙТҮМЭН