Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 203

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би 
Нэхэмжлэгч: ****************** оршин суух **********-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нэхэмжлэлтэй 
Хариуцагч:*************** улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд холбогдох 
Ажилгүй байсан хугацааны цалин 1.457.442 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад  
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч *********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь ***********аймгийн ******** сумд байрлах ************* тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Хяналт шалгалт, орчны бүс хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа орсон. Иймд *************** улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас ажилгүй байсан хугацааны 2016 оны 01 дүгээр сарын 9 хоногийн цалин 176.067 төгрөг, 02 дугаар сарын цалин 420.604 төгрөг, 03 дугаар сарын цалин 420.604 төгрөг, 04 дүгээр сарын цалин 420.604 төгрөг, 05 дугаар сарын 1 хоногийн цалин 19.563 төгрөг, нийт 1.457.442 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд гаргасан ************нэхэмжлэлтэй, хариуцагч ************ улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн хэрэгт хариуцагч, нэхэмжлэгч нар нь дараах зүйлд харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч *********нь ажилгүй байсан хугацааны цалин 1.457.442 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нэхэмжлэлтэй, ************ улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 1.457.442 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин 1.457.442 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээр зохигчид эвлэрч гэрээ байгуулсан болох нь “Тус шүүхэд гаргасан ********* нэхэмжлэлтэй, хариуцагч ************улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн хэрэгт хариуцагч, нэхэмжлэгч нар нь дараах зүйлд харилцан тохиролцож эвлэрч байна. Үүнд: Нэхэмжлэгч ********* нь ажилгүй байсан хугацааны цалин 1.457.442 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрэв” гэх 2016 оны 06 сарын 07-ны өдрийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн  гэрээгээр  батлагдаж байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх  хэсгүүдэд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********нэхэмжлэлтэй ************* улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 1.457.442 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэрэгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                                    Н.ОЮУНБИЛЭГ