Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0203/И/ |
Дугаар | 207 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 207
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***************оршин суух ************* хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ************* нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал *********** сумын *************** нэгдлийн ************* бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн тул 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ************ сумын *************нэгдлийн ************ бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
**************-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч ********** нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн ***********сумын *********** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
********нь 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд********аймгийн ********* сумын *********** нэгдлийн ********** бригадад малчнаар ажиллаж байсан болох нь ************ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 273 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд ********-г 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *********** аймгийн ********* сумын******** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **********-г 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***********аймгийн************ сумын*********** нэгдлийн *******бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **********-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ