| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0105/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч А.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-овогт А-ийн Г-ад холбогдох 181001169000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, “00” ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б-овогт А-ийн Г-
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Г-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.А-ыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч А.Г-аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч М.А-ын: “...Би 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” бааранд найз Ука, Пүрвээ, Улаан нартай орж архи ууж байгаад орой 23 цагийн үед гараад гэрлүүгээ явах гэж байтал тухайн баарны гадна танил Г- гэх залуутай таараад юу байна хөгшөөн гээд мэндэлсэн чинь чи надтай хэзээ чацуу болсон юм гээд намайг шууд баруун гараараа зүүн шанааны хэсэгт цохисон. Тэгэхээр нь чи яаж байгаа юм гэсэн чинь надтай ингэж ярих болоогүй шүү гээд миний хүзүүнээс базаж тухайн баартай залгаа буудлын урд аваачиж байгаад хавсарч унагаад миний зүүн мөрлүү өшиглөж тэгсэнээ хоолойг боож байгаад тавиад та нар ингэх болоогүй шүү гээд хүзүүний арын хэсэг лүү цохиод байж байтал цаанаас манай найз болон Г-ын найз нар ирээд юу болоод байгаа юм бэ гээд намайг салгаад машинд суулгаад аваад явсан. Би Укагийн бүтэн нэрийг мэдэхгүй байна. Гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Тын: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед М.А- над руу утсаар залгаж намайг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” баарнаас ирээд авчих гэхээр нь би очсон. Намайг очих үед М.А-, А.Г-хоёр маргалдаад, барьцалдаад, газар унаад байсан тэгэхээр нь бид салгах гэтэл салж өгөхгүй байхаар нь арай гэж машиндаа суулгаад авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Ц.П-ийн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” бааранд М.А-, Дамдинсүрэн нартай орж пиво ууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа М.А- баарны гадаа Г- гэх хүнтэй хэрүүл хийж байгаад хоорондоо зодолдоод байсан тэгэхээр нь Улаанаа бид хоёр салгаад аваад явсан. Миний харж байснаар Г-, Амаржаргалтай барьцалдаж байгаад нүүр лүү цохиод, хавсарч унагаж байсан. Тэгэхээр нь Түвшинтулга бид хоёр салгаад машинд суулгаад аваад явсан. Зодоон болохын өмнө М.А-ын биед ил харагдах ямар нэг гэмтэл байгаагүй. Харин Г-тай зодолдсоны дараа М.А-ын баруун нүд нь хөхөрсөн, баруун гарын мөр хэсэг шалбарсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Э.Б-ын: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” бааранд Г-, Одгэрэл нартай орж пиво ууж байсан. Тухайн баарнаас гараад гадаа байж байсан чинь Амаржаргал Г- хоёр юм ярьж байгаад маргалдсан чухам ямар шалтгаанаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Намайг харж байхад Г- Амаржаргалыг мангасдаад нүүр лүү нь түлхсэн тэгээд тэр хоёр барьцалдаад газар унасан. Тэгэхээр нь би Г-ыг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №5763 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч А.Г-нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” бааранд эхнэрийн дүү Г.Одгэрэл, Жагаа нарын хамт орчихоод тэндээс гараад гадаа байж байхдаа М.А- найзтай маргалдсан санагдаад байна чухам ямар шалтгаанаас болж маргалдсаныг санахгүй байна. Тэгсэн чинь Амаржаргал голоор орж боль гээд салгасан. Тухайн үед би та нар хэзээ ийм болчихсон юм гэх мэтээр ахархаад түүний нүүр лүү гарын алгаараа түлхсэн. Тухайн үед би Амаржаргалыг нэлээн үгээр доромжилсон. Гэхдээ тухайн үед би их согтуу байсан болохоор зарим нэг үйл явдлыг сайн санахгүй байна. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг би түүнд учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед биеэ барьж чадаагүй улмаас зодоон хийж М.А- гэх хүний биед гэмтэл учруулсан энэ миний буруу учраас хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж А.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч А.Г-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.А-ыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, хохирогч М.А-ын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Тын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ц.П-ийн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Э.Б-ын мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №5763 дугаартай шинжээчийн
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Г-нь хохирогч М.А-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч А.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:
Шүүгдэгч А.Г-аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.А- нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй тухай бичгээр хүсэлт ирүүлсэн /хх-ийн 63 дугаар хуудас/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Г-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б-овогт А-ийн Г-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г-ын 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Г-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Г-ад мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Г-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ