Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00308

 

Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23ы өдрийн 184/ШШ2023/04526 дугаар шийдвэртэй

Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.О*******, Б.Б******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 48,934,980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А*******, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б*******, Т.М*******, гуравдагч этгээд Д.Д********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Д.О*******, Б.Б******* нар манай банктай 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГҮ*******, БГҮ*******, БГХ******* дугаартай барьцааны гэрээ байгуулж, Д.Д******** ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хороо, гудамж, хаягт байрлах, 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Д.Д********-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г- дугаар, Сонгинохайрхан дүүргийн хороо, Хайрхан 15 гудамж, хаягт байрлах, 692 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, Д.О*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Г- дугаартай, Төв аймгийн Эрдэнэ сумын баг, суурин хэсэг, 1-1 хаягт байрлах, 2148 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Д.О*******, Б.Б******* нарын өмчлөлийн 36 толгой үхэр сүрэг, гэр, гэрийн эд хогшил зэргийг тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,091,968.06 төгрөг, зээлийн хүү 3,780,410.96 төгрөг, нийт 19,872,379.02 төгрөг төлсөн. Зээлдэгч нар төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 349 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй. Иймд хариуцагч нараас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 33,908,031.94 төгрөг, зээлийн хүү 7,758,424.61 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 30,000 төгрөг, нийт 41,696,456.55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.3. Иргэний хуулийн 45 зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 7,268,524 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 48,934,980 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.О*******, Б.Б******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

Банкны зээлийг А.М нь өөрийн компанийн үйл ажиллагааг явуулах зорилгоор бидний эд зүйлийг барьцаалж авсан. Банк нь өөрсдөө жинхэнэ зээлдэгчийг мэдсээр байж бидний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан хууль бус үйлдэл хийсэн. А.М нь банкинд би энэ зээлийг авч байгаа гэсэн байдлаа илэрхийлж 9,000,000 төгрөгийн өрийг төлж байсан. Энэ хугацаанд банк А.Маас мөнгө нэхэмжлэх байтал биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бид зээлээс нэг ч төгрөг аваагүй, А.М нь банктай хуйвалдан бидний хөрөнгийг барьцаалж зээл авсан. Бид 2-9 насны 5 хүүхэдтэй, тэдний хууль бус үйлдлээс болж маш их хохирч байна. А.М болон ХХК-ийн захирал Б.Б нар бидний хөрөнгийг барьцаалж зээл аваад компанийн ажилчдынхаа цалин хөлсөнд хэрэглэсэн талаар банк мэдэж байсан тул банкнаас хариуцвал зохих этгээдүүдийг татахыг хүсэж байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийг зөвшөөрч байна. Харин зээлийг өөрсдөө авч хэрэглээгүй тул зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгийн хувьд Д.Д******** ийн өмчлөлийн хөрөнгийг өөрт нь мэдэгдэхгүйгээр банкинд барьцаанд тавиад алдана гэхэд харамсалтай байна гэжээ.

3. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:

Би Сонгинохайрхан дүүргийн хороо, Хайрханы 15 дугаар гудамж, хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай 104.5 м.кв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, 692 м.кв талбайтай газрыг тус тус өмчилдөг. Миний зөвшөөрөлгүйгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг дүү Д.О*******, Б.Б******* нар банкаас зээл авахдаа 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээг байгуулж, миний гарын үсгийг хуурамчаар зурсныг шүүхээс дуудах үед мэдсэн. Барьцааны гэрээн дээр зурагдсан гарын үсэг миний гарын үсгийн хэв загвартай тохирохгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр миний үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг Х******* ХК-д даалгаж өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Энэ барьцаа хөрөнгийг чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулагдсан. Иргэний хуулийн 15 зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт бусдын хөрөнгийг барьцаалж байгаа бол зөвшөөрлөөр барьцаална гэж заасан. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулахдаа Д.Д*********** ээс Д.О*******т итгэмжлэл хийж өгсөн бөгөөд уг итгэмжлэл дээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, төлөөлж зээлийн гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримт дээр гарын үсэг зурах эрхийг олгосон. Мөн уг гэрээ байгуулахын өмнө итгэмжлэлээ олгосон байдаг.

Итгэмжлэлийн үндсэн дээр энэ харилцаа үргэлжлээд гэрээн дээр гарын үсэг зурсан байхад би мэдээгүй надад хэлээгүй, манай байр нь дээр ирж зураг авах ёстой байсан, үзлэг хийх ёстой байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Банкнаас барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх боломжгүй, итгэмжлэлээр өөрөө эрхээ олгосны дагуу нотариат ч энэ гэрээг баталгаажуулаад түүний үндсэн дээр нь улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Шүүхээс шинжээч томилоод энэ хүмүүс гэрээ нь дээр гарын үсэг зурсан нь тогтоогдсон. Харин Д.Д*********** ийн тухайд бол итгэмжлэл байсан болохоор төлөөлөөд Д.О******* зурсан. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45 зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О*******, Б.Б******* нараас 41,696,456 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,268,524 төгрөг гаргуулах, гуравдагч этгээд Д.Д********* ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, гудамж , 692 м.кв, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 104,5 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О*******, Б.Б******* нар нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ баг суурин 4-р хэсэг 1-1 2148 м.кв, Г- дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар, 36 толгой үхэр, гэр, гэрийн эд хогшлыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар Х ХК болон Д.Д*********** нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №БГҮ******* дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гуравдагч этгээд Д.Д******** ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, гудамж , 692 м.кв, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 104,5 м.кв, Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг нэхэмжлэгч Х******* ХК-д даалгаж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 7,268,524 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэхүү нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхээс анх нэхэмжлэл гаргасан өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсанд тооцох тул нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацаанд нэхэмжлэгч хүү тооцон шаардах эрхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 45 зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 2 зүйлийн 24.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

6.2. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Д.Дэлгэрцэцэгээс Д.О*******т олгосон итгэмжлэлийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. Хэрэгт авагдсан нотариатчийн бүртгэлийн дэвтэр (Итгэмжлэлээр О*******), Төв аймгийн тойргийн нотариатч Мын Үйлчлүүлэгчийн баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэлд (Х Зээлийн 317******* тоот гэрээ, 50,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээл, Барьцаа газар, хувийн сууц) гэж тус тус бичигдсэн бөгөөд Д.Д******* ийг төлөөлж Д.О******* гарын үсэг зурсан нотлох баримт хэрэгт авагдсан.

Гэтэл дээрх баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчин, Д.Д********* гарын үсэг зураагүйтэй холбоотой байдлыг дүгнэсэн нь итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж эрх олгогдсон этгээд гэрээ байгуулсан бодит байдлыг орхигдуулсан. Итгэмжлэлийн үндсэн дээр Д.О******* нь Д.Д********* гэж түүний нэрийг бичсэнийг Иргэний хуулийн 6 зүйлийн 63.2 дахь хэсэгт Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасныг зөрчсөн. Хариуцагч Д.О******* гэрээний нэг тал болж оролцоогүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж мушгин гуйвуулж шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар маргаагүй. Харин шүүх хуралдаан дуусаж завсарлахын өмнө шүүгч нэхэмжлэгч талаас барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар тодруулсан бөгөөд тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж Х******* ХК нь барьцаалагчаар бүртгэгдсэн талаарх лавлагааг авсны үндсэн дээр зээл олгогдсон, энэ талаарх баримт байгааг тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч талаас үүнтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах үе шат өнгөрсөн тул нотлох баримт гаргуулах хүсэлтээ шүүхэд гаргах боломжгүй байсан. Түүнчлэн, шүүхээс барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаарх баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж тухайн баримтыг авах боломжтой байсан боловч нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт барьцааны гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг хариуцагч Д.О*******т олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Д******* нь хариуцагч Д.О*******т өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, түүнд гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл нь Иргэний хуулийн 6 зүйлд заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл байна гэж дүгнэсэн атлаа барьцааны гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж ойлгомжгүй дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хуулийн 45 зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шийдэхдээ нэмэгдүүлсэн хүү хүүний 20 хувиас хэтрэхгүй гэсэн зарчмаар хэргийг шийдвэрлэсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн хөрөнгийг суллаж байгаа нь буруу гэсэн тайлбар өгч байгаа. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд өөрөө биечлэн оролцсон. Шүүхийн зүгээс итгэмжлэл байгаа боловч би Д.Дэлгэрцэцэг гэдэг байдлаар банктай барьцааны гэрээ байгуулсан нь хууль бус гэж барьцаа хөрөнгийг чөлөөлсөн шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.

Д.Д******** ийн зүгээс барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах бие даасан шаардлага гаргасан. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар лавлагаа авах байсан, шүүх аваагүй нь буруу гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээн удаан явагдсан. Учир нь банк өөрөө н.М гэдэг хүний зээлэнд хариуцагч нарыг оролцуулж, хөрөнгийг нь авч байгаа асуудал. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэж байна. Өмнө нь гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн байна гэсэн үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон. Тийм учраас гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Д.Д********* гарын үсэг зураагүй гэдгийг шийдвэрт тусгасан байна. Улсын бүртгэлийн лавлагааг авсанаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх үндэслэл болохгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч Д.О*******, Б.Б******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 33,908,031 төгрөг, зээлийн хүү 7,758,424 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 30,000 төгрөг, нийт 41,696,456 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7,268,524 төгрөгөөр ихэсгэн, зээлийн гэрээний үүрэгт 48,934,980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ. /1-р хх-ийн 1-2, 2-р хх-ийн 13-14/

Гуравдагч этгээд Д.Д******** ээс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан БГҮ******* дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өөрийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан.

3. Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцох, зээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна. /1-р хх-ийн 7-9/

3.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тухайн өдрийн БГҮ******* дугаартай, Д.Д********* ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг хороо, гудамж, , 692 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 104.5 м.кв талбайтай, Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцыг барьцаалсан барьцааны гэрээг шүүхэд нэхэмжлэгч нотлох баримтаар гаргажээ.

3.в. Гэтэл хавтас хэргийн 228-230 дугаар талд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БГҮ-******* дугаартай Д.Д********** ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг хороо, гудамж, , 692 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 104.5 м.кв талбайтай, Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Д.О*******ын өмчлөлийн Төв аймаг, суурин хэсэг, 1-1 хаягт байрлах, 2148 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээг шүүхэд нэхэмжлэгч нотлох баримтаар гаргасан байна.

3.г. Дээрх барьцааны гэрээний барьцаа хөрөнгө нь нэг боловч хоёр өөр өдөр байгуулсан гэрээний аль нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсныг зохигчдоос тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээ байгуулсан өдөр нь зөрүүтэй боловч нэг ижил дугаартай 2 барьцааны гэрээний барьцаанд бариулсан хөрөнгө нь давхцаж байгаа үйл баримтыг тодруулж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлэх шаардлагатай байна.

Уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2023/04526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 201,446 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ