Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0125/И/ |
Дугаар | 209 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 209
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ************ оршин суух ************ нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, гэрч *********, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ********** миний бие нь 1956 оны 06 сарын 11-нд ********* сумд төрсөн. Төрсний гэрчилгээг тухайн үед нь авч чадалгүй байж байгаад дараа нь авахдаа он, сар, өдрийг буруу бүртгүүлсэн байдаг юм. 1956 оны бичин жил төрсөн гэдгийг ээж аав, ах дүү, авга нагац нар цөм баталдаг юм. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч иргэний үнэмлэх дээр 1957 оны 03 сарын 01-ний өдөр төрсөн гэж буруу бичигдсэний улмаас тэтгэвэрт гарах боломжгүй болсон юм. Иймд миний бүрдүүлсэн баримтыг үндэслэн 1956 оны 06 сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1956 оны Бичин жилд төрсөн боловч төрсний гэрчилгээ авч чадалгүй байж байгаад 1957 онд авсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл насаа 1956 оноор тогтоолгож байж тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа. Би 1967 онд 4 дүгээр анги төгсөх үед Батхүү 1 дүгээр ангид байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *********-н нас тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хүсэлт гаргагч********* нь 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн болох нь “...эцэг ********, эх ****** нарын гэр бүлд 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн ********-г 1956 оны 06 сарын 11-ний өдөр ********** аймгийн ****** сумын 41-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
Үндэсний төв архивын “...Тус архивын сан хөмрөг дэх ********** аймгийн ********* сумын 1956 оны 02 сард явагдсан хүн амын тооллогын баримтыг шүүж үзэхэд ********-д холбогдох баримт байхгүй байна...” гэх 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 02/92 дугаартай албан бичиг,
********* аймгийн **********сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай “...*******сумын ********** багийн иргэн ************ нь 1967 онд ******* багштай 1а ангид элсэн орж суралцаад 1971 онд 4 дүгээр ангиа ******* нэртэй төгссөн болно...” гэх тодорхойлолт,
Гэрч *********-н “...********** бичин жилийн хавар гэртээ төрсөн. Манайхан айл аймаг явдаг байсан юм. Манай аав ********** багийн бага эмч байсан болохоор **********-г эх барьж авсан. **********-г төрөх үед би хүнтэй суугаагүй гэртээ байдаг байсан. Анх ******* гэж дууддаг байж байгаад 5 юм уу 6 настай байхад нь бие нь өвдөөд нэрийг нь ******* болгож сольсон. ******* 3 хүүхэдтэй айлын том хүүхэд. Айлын ганц эрэгтэй хүүхэд байгаа юм. Тухайн үед 8 настай хүүхдийг сургуульд суулгадаг байсан. ***** бие нь их өвддөг хүүхэд байсан болохоор 11 настайд нь сургуульд суулгасан байх...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд *********-г 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар ***********-г 1956 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***********-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ