Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 218

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: ************оршин суух *******-н үрчлэлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч ******** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *********миний бие ам бүл 2, охины хамт амьдардаг. Би 1981 оны 12 сарын 09-нд охин ******-г төрүүлсэн. ************, ************нарт би охиноо 6 настай байхад нь үрчлүүлж байсан. Тухайн үед би охиныхоо төрсний гэрчилгээг өгч явуулсан. Үрчлэлт хийлгэж байгаагүй. Миний бие 2014 оны 10 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. 2014 оны 10-12 сард тэтгэвэр аваад 2015 оны 01 сард хасагдсан. Ингээд асуугаад аймагт ирэхэд та нэг хүүхдээ үрчлүүлсэн байна. Энэ хүүхдийнхээ үрчлэлтийн баримтыг авч ирэхгүй бол акт тавина. Та авсан тэтгэврээ буцааж төл гэсэн юм. Иймд 1986 онд охин ********-г ***********-д үрчлүүлж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******** нь 1981 оны 12 сарын 09-нд охин *********-г төрүүлсэн. ********-г 6 настай байхад нь ********, ******* нарт төрсний гэрчилгээтэй нь хамт өгч явуулсан байдаг. Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад төрөлтийн бүртгэл ********* гэж гарч ирээд өөрөөр өөрчлөлт хийгдсэн зүйл байхгүй байна. Одоо ********* нэртэй байгаа. Энэ талаар ямар ч баримт байхгүй шууд иргэний үнэмлэх авч байсан байгаа юм. Улсын бүртгэлийн газарт өргөдөл өгөхөд *********-г ***********-д үрчлүүлсэн бүртгэл байхгүй, үрчлүүлсний бүртгэлийг нөхөж хийхэд үрчлэлтийн нас хэтэрсэн тул шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүл гэсэн. Иймд үрчлэлтийг тогтоож өгнө үү гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
************-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Хүсэлт гаргагч ************* нь охин **********-г үрчлүүлсэн болохыг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
********* нь 1981 оны 12 сарын 09-ний өдөр *********-г төрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ************* дугаартай “...эх *************, 1981 оны 11 сарын 18-ны өдөр ******* сумын төрөхөд төрүүлсэн *********-г 1981 оны 12 сарын 09-ний өдөр *********аймгийн**********сумын 50-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. 
Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д зааснаар “үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана” гэж, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж, 55.8-д хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ” гэж тус тус журам тогтоон зохицуулжээ.
 Хэрэгт авагдсан баримт болох *******аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2/99 дугаартай албан бичигт “...*********** /1981.12.09/-г **********-д үрчлүүлсэн бүртгэл байхгүй бөгөөд үрчлүүлсний бүртгэлийг нөхөж хийхэд үрчлүүлэгчийн нас хэтэрсэн...” гэсэн байх бөгөөд хүсэлт гаргагчийн “...Миний бие 1981 оны 12 сарын 09-нд охин *******-г төрүүлсэн. **********, ********** нарт охиноо 6 настай байхад нь үрчлүүлж байсан юм. Тухайн үед би охиныхоо төрсний гэрчилгээг өгч явуулсан. Үрчлэлт хийлгэж байгаагүй...” гэх тайлбараас үзэхэд хуульд заасан журмын дагуу үрчлэлтийн бүртгэл хийгдээгүй байна гэж үзэх нь үндэслэлтэй байна. 
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ********* нь 1981 оны 12 сарын 09-ний өдөр *********-г төрүүлсэн болох нь тогтоогдож байх боловч **********-г *********-д үрчлүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 
Иймд *************-н хүсэлттэй үрчлэлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар **********-н хүсэлттэй үрчлэлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **********-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ