Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 219

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: ************тоотод оршин суух *************-н хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч ************ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1963 оны 04 сарын 22-нд **********сумд төрсөн. 1982 оноос 1987 оны 08 сар хүртэл ********* сумд үсчнээр, 1990 оноос 1993 онд ****** сумын НАҮ-д үсчнээр ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил дутаад 1987 оны 9-12 сар, 1988 оны 1-3 сар, 1989 оны 7-12 саруудад ********** сумын ********** нэгдлийн *******, ********* бригадад малчнаар ажиллаж байсан 1 жил 3 сарыг архиваас шүүлгэж лавлагаа авсан. Иймд 1987 оны 9-12 сар, 1988 оны 1-3 сар, 1989 оны 7-12 саруудад *********сумын *********нэгдлийн************,********** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
********-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч******* нь 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус *********** аймгийн *********сумын **********нэгдлийн ********, ****** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
******* нь 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ****** аймгийн ********** сумын ********** нэгдлийн **********, ******* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь ****** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. 
Иймд *******-г 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус * аймгийн ********* аймгийн ********* сумын ******** нэгдлийн ******, ******** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********-г 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1988 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ********** аймгийн ******** сумын ******** нэгдлийн ********, ******** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ