| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0210/Э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
шүүгдэгч С.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт С-гийн Б-т холбогдох 18100086400000 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2 , эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны0000 дугаар байрны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт С-гийн Б-,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б-нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “00-” зочид буудлын 703 дугаартай өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Ж.У-тэй “архи авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан, түлхэж унаган нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Б-оос: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ж.У-ийн: “...2016 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “00-” зочид буудалд хуучны танил болох Б- миний 99048118 дугаарын утсаар яриад гадаа архи аваад ирээч би ирэхээр нь чинь мөнгийг нь өгье гэж хэлэхээр нь би хотын төвд найз МягмарС-гийн хамтаар нэрийг нь санахгүй байна архи аваад 703 тоот өрөөнд орсон. Ороход Б- согтуу нүцгэн хаалга тайлж өгсөн. Цэрэнбал нь цаад орондоо хэвтэж байхаар нь за за би явлаа гэж хэлсэн. Надтай цуг очсон МягмарС- нь түрүүлээд гараад явсан. Би тэр үед гарах гэтэл Б- намайг явуулахгүй гээд хаалга таглаж зогсоод миний гартаа барьсан байсан тортой архийг авах гэж оролдохоор нь би өгөхгүй явлаа нэг бол мөнгө өг гэж хэлсэн чиь би өгөхгүй гээд миний нүүр рүү цохиж унагаад гарт барьсан байсан архийг авсан. ...Б- миний нүд хамар хавьцаа 3-4 удаа цохисон тэгээд газар унахад толгой гэмтсэн байх. Намайг явах гэж байхад Б- миний гарнаас чанга барьчихаад тавихгүй байсан. Тэр үед гэмтэл учруулсан байх, шилбэнд учирсан гэмтэл болохоор газар унахад үүссэн гэмтэл миний нүүрэнд учирсан гэмтлийг Б- цохисноос болж үүссэн гэмтэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч –Б-ын: “...2018 оны 03 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө өөрийн найз Б- гэх найзтайгаа уулзаад гэрийнх гадаа 1 шил архи уугаад хоол идээд Б- гэртээ согтуу орохгүй гээд архиа гаргая гээд хамт 15-16 цагийн үед “00-” нэртэй буудалд 1 шил 0.75 граммын архитай ороод тухайн архиа хувааж уугаад 16-17 цаг орчим болсон байх дахиад архи уухаар болоод найз хүүхэн рүүгээ залгасан. Тэгээд удалгүй буудалд 2 эмэгтэй ирсэн. Нэг эмэгтэй нь буцаад гараад явсан. Б-ын найз гэх Урнаа гэх эмэгтэй нь архиа авч явлаа гээд гарах гэхээр нь Б- архи үлдээгээч гэж хэлсэн тэгтэл тэр эмэгтэй өмдний тэлээний арлаар намайг 3 удаа ороолгосон. Тэгэхээр нь би орондоо ороод хэвтсэн. Б- тухайн эмэгтэйтэй архинаас болоод муудалцсан байхаар нь би тухайн эмэгтэйг өрөөнөөс гаргасан тэгээд удалгүй цагдаа ирээд бид 2-г авч явсан... Уранчимэг гэх эмэгтэйг зодож цохисон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №4082 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд Шүүгдэгч С.Б-нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний 15:00 цагийн үед Хан-Уул дүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “00-” нэртэй зочид буудалд хуучний танил Цэрэнбалын хамтаар 703 тоотод 0.75 граммын архи авч ороод ууж сууцгаасан. Тэгээд архи дуусахаар нь би өөрийн танил Уранчимэг рүү утсаар залгаж архи аваад ирэх боломж байна уу ирэхээр нь мөнгийг нь өгье гээд хэлсэн чинь 19:00 цагийн үед Уранчимэг өөрийн нэг найз эмэгтэйгийн хамт архи авчирч өгөхөөр нь би дараа мөнгийг нь өгье гээд архи үлдээчих гээд хэлсэн чинь уурлаад өөрөө ганц архи авчиж чадахгүй гээд хэл амаар доромжлоод байхаар нь би архийг нь авах гээд булаацалдаж байгаад би Уранчимэгийн дээр нь газар хамт унасан. Манай найз Цэрэнбал орноосоо босч ирээд та 2 больцгоо гээд бид 2 салгасан. Бид 3 хоорондоо ноцолдож байгаад дахиад газар унасан. Уранчимэг газар унаад хашгирсан чинь буудлын хамгаалагч болон Уранчимэгийн найз эмэгтэйгийн хамт орж ирээд Уранчимэгийг аваад гараад явсан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд бид 2 авч яваад эрүүлжүүлэх байранд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/
-Гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/,
-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудс/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж С.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч С.Б-нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “00-” зочид буудлын 703 дугаартай өрөөнд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Ж.У-тэй “архи авч явах гэлээ” гэх шалтгаанаар маргалдан, түлхэж унаган нүүр, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.У-ийн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Б.Цэрэнбалын мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №4082 дугаартай
Энэ хэргийн шүүгдэгч С.Б-нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч С.Б-нь хохирол төлбөр эмчилгээний зардалд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлж барагдуулсан, хохирогч Ж.У- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 77 дугаар хуудас/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Б-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т- овогт С-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Б-т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл. С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ