Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 225

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: ******************* оршин суух ************ эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                                    ТОДОРХОЙЛОХ нь:
            Хүсэлт гаргагч ************ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 2014 оны 09 сарын 24-нд иргэн *******-т 1.000.000 /нэг сая/ төгрөгийг зөөврийн ажлын байр бариулах материалын үнэ гэж 2 сарын хугацаатай зээлсэн боловч одоо болтол өгөхгүй байна. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлахаар явж, танай шүүх шийдвэр гаргасан боловч сүүлийн үед хаана байгаа нь тодорхойгүй болж мөнгө авч чадахгүй байгаа учир эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  
                                                    ҮНДЭСЛЭХ нь:
 Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.
 Учир нь ************* нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. 
  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу **********-г Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.  
  Нэхэмжлэгч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
*****************, *************** тоотод оршин сууж байсан болно./
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ********-г эрэн сурвалжилсугай.
2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар *************-г эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ