Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 230

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: ************-т оршин суух **************-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***********, нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч ********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1956 оны 07 сарын 11-ний өдөр ***********аймгийн ***********сумд төрсөн. Би 1975 онд цэргийн албанд яваад 1978 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1979 оны 01 дүгээр сард ******** сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар орж ажиллаад 1994 оны 12 дугаар сарын 25-ыг дуустал ажилласан. Энэ хугацаанд ******* баг дотроо ******* хэсэгт тасралтгүй ажиллаж байгаад 1994 онд хоршоо татан буугдаж ажлаас чөлөөлөгдсөн. Миний шүүхэд хандсан гол асуудал бол хөдөлмөрийн дэвтрийн оны зөрүү гарсан байгаа бөгөөд 1979 онд ажилд орсон байхад 1988 оны хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийсэн байсан. Тухайн үедээ анхаарч хараагүй байсан. Хөдөлмөрийн дэвтрийн баталгаажуулах үеэр материалаа бүрдүүлж батлуулсан байсан ч нийгмийн даатгал дээр тэтгэврээ тогтоолгох гээд очиход бичилтийн он чинь зөрчилтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ********* сумын ******** бригадад агентаар ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь **********-н 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн *********сумын **********бригадад агентаар, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ***********аймгийн ********* сумын ********* хэсгийн агентаар, 1990 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ******** сумын ********* хэрэглээний хоршооны ****** бригадын эд хэрэглээний хоршооны агентаар тус тус ажиллаж байсан болох нь * ***********аймгийн ********сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, ******** аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 65 дугаар лавлагаа Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний ****** дугаартай бат илэрхийлэх, 1989 оны Баярын бичиг, 1990 оны Талархал, 1992 оны Диплом, фото зураг,
Гэрч ***********-н “...Би 1970 онд ********** сумын Худалдаа бэлтгэлийн ангид тооцооны нягтлан хийж байсан. ******** нь 1979 оны 12 дугаар сараас эхлэн ****** багийн агентаар ажиллаж байсан. Би 1991 оны 11 сард тэтгэвэртээ гарсан бөгөөд намайг тэтгэвэртээ гарахад агентийн ажлаа хийгээд үлдсэн.  Тэрнээс хойш намайг *********хоршоонд ангийн мал маллаж байх үед ажиллаж байсан. 1990 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэл ********** сумын Худалдаа бэлтгэлийн ангийн *******хэсгийн агентаар ажиллаж байсан гэж ойлгож болно. Тэр үед *********бригадыг хоёр хэсэгтэй болгоод доод талын хэсгийн агентаар ******** гэх хүн ажиллаад, дээд ********** хэсгийн агентаар ******** ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 оны 04 дүгээр сарын 30-нд хоршоонд шилжиж, 1990 оны 05 дугаар сарын 01-нээс Буянбат хэрэглээний хоршоо болсон...” гэх мэдүүлэг, 
Гэрч *********-н “...Намайг 1982 онд ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байх үед ******** нь агентаар ажиллаж байсныг мэднэ. Би 1992 онд хүртэл **********-тэй хамт ажиллаж байгаад ажлаасаа гарсан...” гэх гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
********* аймгийн ******** сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 оны 05 дугаар сарын 01-ний ******* хэрэглээний хоршоо болсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлэг, гэрч нарын хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.  
Иймд ***********-г 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ********* сумын ****** бригадад агентаар, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд *********** аймгийн *********** сумын ******** хэсгийн агентаар, 1990 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ***********сумын ********** хэрэглээний хоршооны ******* бригадын эд хэрэглээний хоршооны агентаар тус тус ажиллаж  байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Харин 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ****** сумын *****хэрэглээний хоршоонд агентаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********-г 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ********аймгийн ********* сумын ********* бригадад агентаар, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ********* сумын ******** хэсгийн агентаар, 1990 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********сумын *******хэрэглээний хоршооны********* бригадын эд хэрэглээний хоршооны агентаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******** сумын ********* хэрэглээний хоршоонд агентаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***********-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ