Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 330

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч C.Мөнхтулга,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Буянтогтох,

шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908004940210 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шархай овогт Буянтогтохын Отгонбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар дунд сургуулийн 11а ангид суралцдаг, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн 8-27 тоотод оршин суудаг, урд ял шийтгэлгүй, регистрийн дугаар НА02231035,

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-67 тоотод оршин суух иргэн С.Гэвээгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, самсунг фирмийн 40 инчийн лед зурагтыг хулгайн авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О-р мэдүүлэхдээ:

2019 оны 01 дүгээр сарын 25-нд би гүйдэг хаалгатай байшин байхаар нь би хүнгүй байх шиг болохоор нь хашааг нь давж ороод цонхыг нь түлхэж ороод зурагт удирдлага аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд зурагтаа авчаад явж байгаад цагдаад баригдсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-х мэдүүлэхдээ:

Хүүхдээ ийм байдалд хүргэсэн нь миний буруу. Цаашид хүмүүжилд нь анхаарах болно, хүүхэд маань өөрөө ч их гэмшиж байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч С.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо Хайрхан 2-62 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2019 оны 01 сарын 25-ны өдөр гэрээсээ гараад ажил дээрээ байж байгаад орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь урд өрөөний цонх онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд том өрөөнд байсан Самсунг маркын 40 инчийн зурагт удирдлага хоёр алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би зурагтаа 2018 онд 500.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. Би одоо зурагтаа удирдлагын хамт 500.000 төгрөгөөр үнэлнэ. Надад сэжиглэж байгаа хүн алга. ...гэжээ. /хх-24-25/,

Хохирогч С.Г зурагтаа удирдлагын хамт эргүүлэн авсан байгаа. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Тухайн хэрэг гардаг өдөр манай хашаанд байсан гутлын мөр нь миний гэрт өмсдөг таавчигний мөр байсан байлаа. Тэрийгээ мэдэхгүй цагдаа нарт энд гутлын мөр байна гээд зургийн авахуулчихсан байсан. Өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” /хх-26/,

Гэрч О.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад би гэртээ байсан чинь манай найз Отгоо хашааны гаднаас ирээд дуудаад байхаар нь би гараад очсон чинь иргэний үнэмлдэх байгаа юу гэхээр нь надад байхгүй харин гадаад паспорт байгаа гэсэн чинь аваад гараад ир гэсэн. Тэгээд би паспортоо аваад гараад ирсэн чинь нэг хар өнгийн 40 инчийн зурагт гаргаж ирээд ломбарданд тавюиад өгөөч гэхээр нь наадах чинь хулгайн зурагт юм биш биз дээ гэсэн чинь үгүй ээ манай найзын гэрийнх нь зурапг манай ээж мэдэж байгаа гээд 21-ийн ломбарданд орсон чинь нэг эгч сууж байхаар нь би орж асуусан чинь тэр эпч аваад ир эгч нь харий гэхээр нь би Отгоогийн хамт зурагтаа аваад орсон чинь тэр эгч би мэдэхгүй юм байна хүн дуудаад үзүлчихье гээлд хэлээд утсаар яриад нэг ахыг дуудсан. Тэгээд нээх удаагүй нэг ах орж ирээд үзчээд та нарын зурагт чинь мөн юм уу? Гэхээр нь Отгоо мөн гэж хэлсэн. Тэгээд Отгоо ээжийгээ дууда гээд гарсан чинь тэр ах ахын дүү энэ хулгайн зурагт юм биш үү гэхээр нь би үгүй ээ гэсэн чинь цагдаа дуудаад шалгуулчихяа гэхээр нь тэг тэг цагдаа дууд гэсэн чинь тэр ах цагдаа дуудсан. Би тухайн зурагтыг хаанаас авсаныг мэдэхгүй ээ. Харин Отгоо манай найзын гэрийн зурагт гэж хэлж байсан. Тухайн зурагт нь хэдэн инчийхийг нь мэдэхгүй ээ. Ямар ч байсан Samsung гэсэн бичиглэлтэй хар өнгийн удирдлагатай зурагт байсан. Содон шинж тэмдгийг нь харж чадаагүй ээ. Одоо тухайн хар өнгийн зурагт нь Ломбарданд байгаа. Би тухайн үед зурагтыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй ээ. Харин сүүлд цагдаа дээр ирээд хулгайн зурагт гэдгийг мэдсэн. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна....”гэжээ. /хх-34-35/,

Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг” төвийн 1 дүгээр давхарт ломбард ажиллуулдаг. 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр манй ломбарданд 2 хүүхэд орж ирээд “зурагт тавих гэсэн юм” гэхээр нь би “хэний зурагт юм бэ” гээд хэдэн асуулт асууханд тэд мэдэн будлиж байсан, тэгээд “ээжийн зурагт” гэж ярьж байсан. Тэр 2 хүүхдийг харахад худлаа яриад байгаа юм шиг санагдаад цагаад шалгуулъя гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Тэр 2 хүүхэд л явж байсан өөр хүн хамт яваагүй байса, Самсунг фирмийн хар өнгийн зурагт байсан. манай ломбард хяналтын камертай бичлэгээ 14 хоног хадгалдаг. ...”гэжээ. /хх-36-37/,

Насанд хүрээгүй гэрч А.Цэнгүүн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Отгонбаатар танина манай найз байгаа юм. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-н 3-11A тоот манай гэрт Отгонбаатар бид хоёр ус авсан юм. Тэгээд Отгонбаатар Бат-Эрдэнэ найзаасаа оймс, үдээс авахаар Зүүнсалааны эцэс орсон. Зүүн салааны эцэс дээр буутал Отгонбаатар “чи наанаа хүлээгээд байж бай би гялс Бат-Эрдэний гэр лүү явчихаад ирье” гээд гудамж руу ороод яваад өгсөн. Удалгүй Отгонбаатар буцаж ирсэн ирэхдээ хар өнгийн хавтгай зурагт тэвэрчихсэн ирсэн. Тэгээд би юун зурагт болох талаар асуухад “манай эгчийн зурагт манай эгч энэ зурагтыг 21 дүгээр хороолол орж ломбарданд тавьчихаад ир гэж байна” гээд бид хоёр тэндээс такси барьж 21 дүгээр хороолол орохоор явсан юм. 21 дүгээр хороолол орж байхдаа Отгонбаатар Маргад-Эрдэнз гэх найзыгаа дуудсан Отгонбаатар насанд хүрээгүй болохоор ломбард зурагт авахгүй гээд насанд хүрсэн Маргад-Эрдэнэ гэх найзыгаа дуудсан юм. Бид хоёр такситайгаа 112 орж Маргад-Эрдэнэг аваад 21 дүгээр хороолол орсон. Отгонбаатар Маргад-Эрдэнэ хоёр зурагтаа аваад 21-н ломбард руу явж орсон би гадаа нь таксиндаа суугаад үлдсэн юм. Тэр хоёр ороод гарч ирэхгүй болохоор нь би ирсэн такситайгаа буцаад гэрлүүгээ явсан юм. Тухайн зурагтыг хаанаас авсаныг нь мэдэхгүй байна Зүүнсалааны эцэс дээр очоод “Бат- Эрдэнэ гэх найзых руугаа явчихаад буцаад ирье” гээд яваад ирэхдээ зурагт тэвэрчихсэн ирсэн. Би тухайн зурагтыг хулгайн зурагт гэдгийг мэдээгүй байсан. Отгонбаатар хэлэхдээ “манай эгч энэ зурагтыг ломбарданд тавьчихаад ир гэж байна” гэж хэлсэн. Манай эгчийн зурагт гээд байхаар нь огт “хулгаан зурагт уу” гэж асуугаагүй. ...”гэжээ. /хх-39-40/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...би О  төрсөн эгч, дүүгээ ямар хэрэгт шалгагдаж байгааг мэдэж байгаа, өөрөө надад хэлсэн. 2002 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод төрж байсан, манай хамгийн бага дүү байгаа юм, багаасаа ээж бид 2 дээр өссөн, Нийслэлийн 105 дугаар дунд сургуульд одоо суралцаж байгаа. Отгонбаатар наанаа их дуугүй, зөөлөн хүүхэд хүмүүстэй харьцаж байгаа нь хүртэл сэтгэлээрээ, хүн хуурч мэхлээд байдаг зөн байхгүй. Би хүүхэдтэй болоод анхаарал тавих байдал суларсан. Дүүгээ архи, тамхи хэрэглэж байгааг нь огт хараагүй, гэр орны ажилд их сайн, манай ээж хувиараа бизнес хийдэг байхад ээжид их тусалдаг байсан, түлээ нүүрсийг нь төхүүлж өгөөд байж байдаг, юмыг их сэтгэлээсээ хийдэг. ...”гэжээ. /хх-41-42/,

Хууль ёсны төлөөлөгч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...би О-г хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдэж байгаа. О  нь 2002 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод манай 3 дахь хүүхэд болж төрсөн. 3 настайгаасаа Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгт сураад 6 настайдаа 105 дугаар дунд сургуульд элсэн орж одоог хүртэл суралцаж байгаа. О-н ааш зангийн хувьд их тайван, хүний үгнээс гардаггүй, багаасаа над дээр өссөн хүүхэд, яагаад ийм хэрэг хийсэн талаар мэдэхгүй байна. Архи, тамхи хэрэглэж байгааг нь огт харж байгаагүй, ажилд их сайн хэлсэн ажлыг их хурдан хийчихдэг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй. Бид нар хүүхддээ анхаарал тавихгүй байснаас болж ийм гэмт хэрэг хийсэн байх. ...”гэжээ. /хх-50-51/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“... би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед 112-ын тэнд байдаг Цэнгүүн гэдэг найзындаа ус авч өгсөн. Орой Цэнгүүн “заал авна” гээд 18 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салаанд байдаг Бат-Эрдэнэ гэх найзаасаа пүүз авахаар явсан юм. Тэгээд Зүүн салааны хуучин эцэс дээр очиход Цэнгүүн найз охинтойгоо автобусны буудал дээр үлдсэн. Би Бат-Эрдэний гэрт очоод пүүз авах гэсэн боловч пүүз нь байгаагүй. Тэгээд би Бат-Эрдэнээс пүүзний үдээс оймс хоёрыг нь аваад буцаад автобусны буудал руу явж байтал гүйдэг хаалгатай хашаатай айл байсан. хаалганы завсраар хартал гэрэл нь унтраастай эзэнгүй харагдсан. Тэгээд хашааг нь давж дотогш ороход урагшаа харсан 2 вакум цонхтой байшин байсан. Би зүүн талых нь вакум цонхыг түлхэж онгойлгоод дотогш орсон. Би дотогш ороход том өрөөнд нь орчихсон байсан. Би тэгээд том өрөөний хананд өлгөөстэй байсан 40 инчийн самсунг маркийн зурагтыг сууринаас нь сугалаад урд нь байсан удирдлагын аваад цонхоороо буцаж гарсан. Би зурагтаа тэврээд хашаа хаалгыг нь онгойлгоод гараад автобусны буудал руу очиход Цэнгүүн зогсож байсан. Цэнгүүн “юун зурагт юм бэ” гэж надаас асуухад нь би “манай эгчийн зурагт байгаа юм энийг ломбарданд тавиад ир гэж байна” гээд бид хоёр тэндээс такси бариад 112 орж Маргад-Эрдэнийг авсан. Бид хоёрт үнэмлэх байхгүй болхоор Маргад-Эрдэнийг “үнэмлэхээ аваад гараад ир” гэж хэлсэн. Тэгээд яваад очтол Маргад-Эрдэнэ гадаад паспортоо авч гарч ирсэн. Надаас “юун зурагт юм бэ” гэж асуухаар нь би “манай найзын зурагт байгаа юм” гэж хэлсэн. Бид гурав тэгээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах ломбард орсон. Тэнд очоод Маргад-Эрдэнэд зурагтаа өгч оруулсан. Би араас нь ороход тэр ломбарданд нэг эгч сууж байсан. Тэгээд зурагтаа тавих гэтэл “би мэдэхгүй байна одоо хүн нь ороод ирнэ” гэж хэлсэн. Тэр хооронд би түц орчихоод буцаад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би хулгайн зурагт гэдгийг тухайн хоёр цагдаад хэлсэн. Тэгээд цагдаагийн газар хүргэгдэж ирсэн юм. Тэр хоёр мэдээгүй би Цэнгүүнд манай “эгчийн зурагт байгаа юм ломбарданд тавиадхъя” гэж хэлсэн. Маргад-Эрдэнэд “манай найзын зурагт” гэж хэлсэн. Тэр хоёр хулгайн зурагт гэдгийг мэдээгүй байгаа. Тухайн үед эзэнгүй айл харагдахаар нь юм хулгай хийж болчих юм шиг санагдаад орчихсон юм. Намайг хулгай хий гэж шахаж шаардсан хүн байхгүй. Намайг Бат-Эрдэний гэрт очиход Бат-Эрдэнэ өөрөө байсан. Надад өөр үйлсэн гэмт хэрэг байхгүй, өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. ...гэжээ. /хх-59-61/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.О-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, төгсний гэрчилгээний хуулбар /хх-71/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-72-77/, хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, хэргийн газар үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-16-21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт- /хх-13-15/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-44-46/  гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-р нь холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.О-*р 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-67 тоотод оршин суух иргэн С.Г-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, самсунг фирмийн 40 инчийн лед зурагтыг хулгайн авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цонх онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд том өрөөнд байсан Самсунг маркын 40 инчийн зурагт удирдлага хоёр алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би зурагтаа 2018 онд 500.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :

“...манай найз Отгоо хашааны гаднаас дуудаад “иргэний үнэмлэх байгаа юу” гэхээр нь “гадаад паспорт байгаа” гэсэн чинь “аваад гараад ир” гэсэн. Тэгээд би паспортоо аваад гараад ирсэн чинь нэг хар өнгийн 40 инчийн зурагт гаргаж ирээд “ломбарданд тавиад өгөөч” гэхээр нь “наадах чинь хулгайн зурагт юм биш биз дээ” гэсэн чинь “үгүй ээ манай найзын гэрийнх нь зурагт манай ээж мэдэж байгаа” гээд 21-ийн ломбарданд орсон ...Одоо тухайн хар өнгийн зурагт нь Ломбарданд байгаа. ...”гэх мэдүүлэг. /хх-34-35/,

Насанд хүрээгүй гэрч А.Цэнгүүн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...О  буцаж ирэхдээ хар өнгийн хавтгай зурагт тэвэрчихсэн ирсэн. Тэгээд би юун зурагт болох талаар асуухад “манай эгчийн зурагт манай эгч энэ зурагтыг 21 дүгээр хороолол орж ломбарданд тавьчихаад ир гэж байна” гээд ...насанд хүрсэн Маргад-Эрдэнэ гэх найзыгаа дуудсан юм. Бид хоёр такситайгаа 112 орж Маргад-Эрдэнийг аваад 21 дүгээр хороолол орсон. О  М хоёр зурагтаа аваад 21-н ломбард руу явж орсон би гадаа нь таксиндаа суугаад үлдсэн юм... О  хэлэхдээ “манай эгч энэ зурагтыг ломбарданд тавьчихаад ир гэж байна” гэж хэлсэн. ...”гэх мэдүүлэг. /хх-39-40/,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...зүүн талых нь вакум цонхыг түлхэж онгойлгоод дотогш орсон. Би дотогш ороход том өрөөнд нь орчихсон байсан. Би тэгээд том өрөөний хананд өлгөөстэй байсан 40 инчийн самсунг маркийн зурагтыг сууринаас нь сугалаад урд нь байсан удирдлагын аваад цонхоороо буцаж гарсан. ...” гэх мэдүүлэг. /хх-59-61/, хэргийн газар үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-16-21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-44-46/, шүүгдэгч Б.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-59-61/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд хохирогч С.Гэвээгийн ”… цонх онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд том өрөөнд байсан Самсунг маркын 40 инчийн зурагт удирдлага хоёр алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би зурагтаа 2018 онд 500.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан. ...” гэх, гэрч О.Маргад-Эрдэнийн ”... манай найз Отгоо хашааны гаднаас дуудаад “иргэний үнэмлэх байгаа юу” гэхээр нь “гадаад паспорт байгаа” гэсэн чинь “аваад гараад ир” гэсэн. Тэгээд би паспортоо аваад гараад ирсэн чинь нэг хар өнгийн 40 инчийн зурагт гаргаж ирээд “ломбарданд тавиад өгөөч” гэхээр нь “наадах чинь хулгайн зурагт юм биш биз дээ” гэсэн чинь “үгүй ээ манай найзын гэрийнх нь зурагт манай ээж мэдэж байгаа” гээд 21-ийн ломбарданд орсон ...Одоо тухайн хар өнгийн зурагт нь Ломбарданд байгаа....” гэх, гэрч А.Цэнгүүний “...О-р буцаж ирэхдээ хар өнгийн хавтгай зурагт тэвэрчихсэн ирсэн. Тэгээд би юун зурагт болох талаар асуухад “манай эгчийн зурагт манай эгч энэ зурагтыг 21 дүгээр хороолол орж ломбарданд тавьчихаад ир гэж байна” гээд ...насанд хүрсэн Маргад-Эрдэнэ гэх найзыгаа дуудсан юм. Бид хоёр такситайгаа 112 орж Маргад-Эрдэнийг аваад 21 дүгээр хороолол орсон. О-ар Маргад-Эрдэнэ хоёр зурагтаа аваад 21-н ломбард руу явж орсон би гадаа нь таксиндаа суугаад үлдсэн юм... О-р хэлэхдээ “манай эгч энэ зурагтыг ломбарданд тавьчихаад ир гэж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.О-р нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байх ба дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул тэднийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Г д 490.000 төгрөгийн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч  С.Г-д эд зүйлийг буцаан өгсөн /хх-21/, мөн хохирогч С.Гэвээ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн мэдүүлэг /хх-26 байх тул шүүгдэгч Б.О-с энэ шийтгэх тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О  хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нь хохирогчид буцаан өгч хохиролгүй болгосон зэргийг харгалзан шүүгдэгч Б.О- т дээрхи зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.О лэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.