Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 133/ШШ2016/00231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч:  ************** оршин суух ***********-н хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.


 ТОДОРХОЙЛОХ нь:


 Хүсэлт гаргагч ******** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ********** миний бие нь 1966 оны 04 сарын 08-нд ******* сумд төрсөн. 1986 онд *******-д гуталчнаар ажилд орж хөдөлмөрийн дэвтэр авахад миний нэр овгийг ********* гэж бичсэн байна. Мөн хүүхдээ асарсны тэтгэмжтэй чөлөө авах тушаалыг мөн ********* гэж бичсэний улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн ********** нэрээр хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.


ҮНДЭСЛЭХ нь :


***********-н шүүхэд ирүүлсэн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч *********** нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ. 
Овог ********, нэр ********, төрсөн он 1966.04.08, боловсрол бүрэн бус дунд, мэргэжил гуталчин, хөдөлмөрийн дэвтэр олгосон *********, 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэх ******** дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ******** болох нь иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 129/001123 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 129/001145 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, ******** аймгийн ***********-н даргын 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 56 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, ******** аймгийн *********-н даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаартай “Цалингүй тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, 
Гэрч *********-н “...******** сургууль төгсөөд ажилгүй байсан. 8 төгссөн үү, 10 төгссөн үү мэдэхгүй, ээж нь гуйгаад би *********-д оруулж өгч байсан. Аав нь ********, ээж нь ********** гэж хүн байсан. Аав нь худаг усанд, ээж нь хүнсний үйлдвэрт нормчноор ажилладаг байсан. ****** гэж дууддаг байсныг огт мэдэхгүй. Манайд орохын л******** гэж дууддаг байсан. Өөр нэрээр дууддаг байсныг мэдэхгүй. Гутлын тасагт ********* гэж байгаагүй. *********** гэж гуталчин байсан нь 1988, 1989 оны үед Эрдэнэт явсан. Тэндээ нас барсан гэж дуулдсан. Тэр ******** намайг 1974 онд ажилд орж байхад л ажиллаж байсан. Өөр *******, *******гэсэн нэртэй хүн байгаагүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ********* нэрээр нээгдсэн ********дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн  жинхэнэ эзэмшигч нь ******** мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Мөн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр дээрх төрсөн он сар өдөр нь  иргэний цахим үнэмлэхний мэдээлэлтэй тохирч байгаа зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно. 
Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *********** нэрээр нээгдсэн ********* дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн  жинхэнэ эзэмшигч нь ******* мөн болохыг тогтоосугай.
 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ