| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2019/0312/Э |
| Дугаар | 333 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 333
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 180853330219 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ё овогт Б Л , Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1995 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Вест бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 36-22 тоотод оршин суудаг, ял шийтгүүлгүй, регистрийн дугаар
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.Л нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вест” бааранд 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн Ц.М духан тус газарт өшиглөж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байгаа. Хохирогчид бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 11 сарын 16-ны орой 17 цагийн үед Зүүнхараагаас Улаанбаатар хотод ирээд гэртээ очоод байж байхад манай найз Баттулга над руу утсаар ярихаар нь би найзыгаа гэрт хүрээд ир гэж дуудсан юм...Бид хоёр манай гэрээс гараад 1-р хороолол оръё гээд такси бариад...Вест баарны хойно байрлах нэр нь тодорхойгүй пабд орж суугаад манай найз 0,5-н савалгаатай дөрвөн шил пиво авч уугаад, би 200 гр архи авч уугаад дараа нь 0,33 лрийн нэг шилтэй архи авч ганцаараа уусан. Бид хоёр тэр пабд 2-3 цаг суусан санагдаж байна. Би найз Баттулгад хандаж хоёулаа вест бааранд орж жоохон бүжиглэж байгаад харья гэж санал тавихад манай найз хүлээж бай, авсан пиво ууж дуусгая гэж хэлсэн. Би тооцоогоо хийгээд түрүүлж гараад гадаа тамхи татаж байгаад Вест баар луу ганцаараа яваад орсон. Бааранд ороод булангийн ширээн дээр хүнгүй болохоор нь ганцаараа суугаад байж байхад зөөгч нь над дээр ирээд та юу авах юм бэ гэж асуухаар нь би хариуд нь дөрвөн шил пиво авъя гэж хэлээд кармаасаа 20 мянган төгрөг гаргаж өгсөн. Би 4-5 минут суугаад найз орж ирэхгүй, пиво авч ирж өгөхгүй болохоор нь зөөгчийг дуудаад “манай найз гаднаас орж ирэхгүй байна, ах нь түрүүн өгсөн мөнгөө авъя” гэж хэлсэн. Тэр үед зөөгч залуу миний урдаас мянган төгрөг гаргаж ирээд надаа өгсөн. Би хариуд нь “би чамд түрүүн 20 мянган төгрөг өгсөн биз дээ, чи надаа яагаад мянган төгрөг өгч байгаа бэ” гэж хэлсэн. Тэр залуу “та юу яриад байгаа юм бэ, та надад мянган төгрөг өгсөн” гээд хэрүүл маргаан болоод намайг баарнаас зөөгч залуу чирээд гаргасан. Намайг баарнаас гарахад манай найз Баттулга урдаас ирж байсан...Зөөгч залуу намайг яасан нойтон хамуу шиг нөхөр вэ гэж хэлээд намайг жийгээд унагасан...Би маргааш өглөө нь гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...Миний духны баруун талд гурван оёдол тавьсан. Баруун гарын эрхийн хуруу талсан юм уу, сайн мэдэхгүй байна, янгиж өвдөөд байна. Миний толгой талалж өвдөөд байна...Би баарны хамгаалагч Б.Лхагвасүрэнгээс 2018 оны 12 сарын 02-ны орой 18 цагийн үед хохирлын мөнгө бэлэн 500.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжилэх зүйл байхгүй гэжээ. /хх-13-16/,
Гэрч Б.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн үед багийн найз Мөнхсайханы...гэрт нь очиж уулзсан. Би Мөнхсайханы хамт тэдний гэрээс 21 цагийн үе гараад такси бариад Хархорин захын замын хойно байрлах нэрийн мэдэхгүй кафед орж суугаад Мөнхсайхан надад 2 шил 0,5 савалгаатай пиво авч өгөөд, өөрөө 0.33 литрийн савалгаатай Хараа нэртэй архи захиалаад бид хоёр захиалсан архи пиво ууж нэлээн удаан суусан. Шөнийн 00 цагийн үед санагдаж байна, бид хоёрын сууж байсан кафе хаах болоод байж байтал Мөнхсайхан гарч тамхилчихаад ирье гээд гараад явсан. Би ууж байсан пиво уугаад сууж байхад Мөнхсайхан орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь гараад хайгаад явж байтал Мөнхсайхан Вест баарны үүдэн дээр баарны хамгаалагчтай зууралдаад “энэ хамгаалагч миний 20.000 төгрөгийг авчихаад өгөхгүй байна” гээд байж байсан. Би учрыг нь олох санаатай Мөнхсайханыг дагуулаад баар луу камер шүүлгэх гээд орсон. Мөнхсайхан баарны хамгаалагч туранхай өндөр залуу руу дайраад 20.000 төгрөгөө авъя гэж хэлэхэд нь тэр туранхай өндөр залуу Мөнхсайханыг “яасан нойтон хамуу шиг залуу вэ” гэж хэлээд цамцны захаас нь барьж заамдаад өөрөөсөө холдуулаад түлхэхэд Мөнхсайхан хойшоогоо хөл алдаад газар унасан. Мөнхсайхан унасан газраасаа босох гэж байхад нь баарны хамгаалагч туранхай өндөр залуу баруун хөлөөрөө Мөнхсайханы толгой дээрээс дэвсэхэд толгой нь газартай хавсрагдаад духны баруун талаас нь цус гоожоод эхэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн тусгай дугаар 102 утас руу дуудлага өгсөн... гэжээ. /хх-21/,
Гэрч Б.Бямбаням мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг болж байхад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Вест бааранд ирж ажилдаа орсон. Оройн 23 цаг өнгөрч байхад 30 гаран насны жижигхэн биетэй 1 залуу орж ирээд нэг ширээн дээр очоод суусан. Би захиалга авах гээд очтол...”за тэгвэл 100 гр авчихья” гэж хэлээд халааснаасаа хэдэн ширхэг бэлэн мөнгө гаргаж ирчихээд дундаас нь 1.000 төгрөг сугалж өгөхөөр нь “100 гр чинь 6000 төгрөг ш дээ, наадах чинь 1000 төгрөг байна” гэж хэлсэн чинь мөнгөө эргүүлж аваад гараад явсан. Тэгээд 2-3 минутын дараа эргэж орж ирээд “Миний 20.000 төгрөг байхгүй байна. Та нар миний мөнгийг залилсан” гээд хашгираад байсан. Та юу яриад байгаа юм бэ ах гэж хэлсэн чинь урдаас элдэв янзаар хараагаад дайраад байсан. Тэгээд манай хамгаалагч Лхагвасүрэн хүрч ирээд тэр ахтай уулзсан...нөгөө ахыг найз нь салгачихаад урдаа тэврээд байж байсан чинь гарнаас нь мултраад “наад пиздаг чинь хутгалаадхая, байж бай” гээд манай хамгаалагч Лхагвасүрэн рүү дайраад ирэхээр нь Лхагваа нөгөө ахын цамцны захнаас нь барьж аваад боосон, боогоод газар унагаасан, унаад босоогүй байхад нь толгой дээр нь дэвсчихсэн байсан. Тэгээд нөгөө ахын толгойноос цус гараад эхэлчихсэн. Босгож ирчихээд байж байтал цуг явж байсан найз нь цагдаа дуудсан...гэжээ. /хх-23/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн №14320 дугаар дүгнэлтэнд:
Хэсэг газрын үзлэгт: духны баруун хэсэгт мэс заслын 1 ширхэг оёдлын ором бүхий 2,5x0,2см цайвар ягаан өнгийн гялаан сорвитой.
ДҮГНЭЛТ:
1. Ц.М биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийи үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хенгөн зэрзгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдвлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-28/,
Шүүгдэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн үед гаднаас намхан нуруутай 30 гарам насны залуу манай бааранд орж ирээд ширээн суусан. Би тэр залуутай зөрөөд барнаас гараад буцаад орж ирэхэд манай зөөгч Бямбанямтай түрүүхэн орж ирсэн намхан залуу сууж байсан ширээн дээрээ хэрэлдээд зогсож байсан. Би явж очоод юуу болсон талаар зөөгчөөсөө асуухад “энэ залуу 1000 төгрөг өгчихөөд 20.000 төгрөг өгсөн гэж хэлээд дайраад байна” гэж хэлсэн. Би тэр залууд хандаж “чи нэлээн согтуу байна. Маргааш орой 19 цагийн үед манай бааранд ирээд камер шүүлгээд үзчих” гэж хэлэхэд “би 20.000 төгрөгөө авна” гэж хэлээд дайраад байсан...Би тэр үед тэр залууг баарнаас гаргах санаатай түлхээд баарны үүдэнд очиход тэр залуу “мөнгөө авъя, та нар миний мөнгийг луйвардаж авсан, би одоо мөнгөө авмаар байна, одоо танай баарны камерыг шүүж үзмээр байна, маргааш ирэхэд та нар камерын бичлэг устган биз дээ” гээд асгараад том дуугаар орилоод байсан...текен дээр очиж хамт суухад зөөгч Бямбаням руу “чи миний мөнгийг авсан” гэж дайраад, зөөгчийн баруун гарнаас нь татаад тавихгүй болохоор нь би тэр залууг зөөгчөөсөө салгаад цамцны захаас нь баруун гараараа барьж байгаад өөрөөсөө холдуулаад түлхсэн...Гаднаас нэг залуу орж ирэхэд хохирогч Мөнхсайхан гэж залуу тэр залууг харчихаад өөрийнхөө өмднийхөө халаас руу баруун гараа хийгээд чамайг хутгална гэж дайрсан. Би хохирогч Мөнхсайханыг барьж аваад араас нь баруун гарын үеэрээ нугалж хоолойг бооход сүүлд орж ирсэн залуу намайг салгасан. Би гараа сулаад Мөнхсайханыг тавихад доошоогоо шалан дээр унах үед нь баруун хөлөөрөө толгой дээр нь нэг удаа дэвссэн. Тэр үед толгойгоороо шалтай хавсарч мөргөхөд духнаас нь цус гарч байсан. Удаагүй цагдаа ирсэн. Би эвээр асуудлыг шийдэх гэж зөндөө оролдсон. Мөнхсайхан миний үгийг авахгүй над руу дайраад байсан. Мөнхсайхан хутгална гээд халаасандаа гараа хийгээд дайрахаар нь би боож унагаагаад толгой дээр нь дэвссэн юм. Мөнхсайхан халааснаасаа хутга гаргаж ирээгүй. Намайг айлгах гэж худал хэлсэн юм байна лээ. Би Мөнхсайханы биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөнхсайхан надаас хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг нэхэмжилсэн. Би Мөнхсайханаас уучлал гуйгаад 500.000 төгрөг бэлнээр өгч хохиролгүй болгосон...гэжээ. /хх-36-38/, асап сангийн лавлагаа /хх-41-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Лхагвасүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудас үзэхэд шүүгдэгч Б.Л нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вест” бааранд 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн Ц.Мөнхсайханы духан тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
хохирогч Ц.М өгсөн “...Зөөгч залуу намайг яасан нойтон хамуу шиг нөхөр вэ гэж хэлээд намайг жийгээд унагасан...Би маргааш өглөө нь гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...Миний духны баруун талд гурван оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-13-16/,
Гэрч Б.Б өгсөн ”... Мөнхсайханыг яасан нойтон хамуушиг залуу вэ гэж хэлээд замцны захаас нь барьж заамдаад өөрөөсөө холдуулаад түлхэхэд Мөнхсайхан хойшоогоо хөл алдаад газар унасан. Мөнхсайхан унасан газраасаа босох гэж байхад нь баарны хамгаалагч туранхай өндөр залуу баруун хөлөөрөө Мөнхсайханы толгой дээрээс дэвсэхэд толгой нь газартай хавсрагдаад духны баруун талаас нь цус гоожоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21/,
Гэрч Б.Б-н өгсөн ”...манай хамгаалагч Л-н рүү дайраад ирэхээр нь Лхагваа нөгөө ахын цамцны захнаас нь барьж аваад боосон, боогоод газар унагаасан, унаад босоогүй байхад нь толгой дээр нь дэвсчихсэн байсан. Тэгээд нөгөө ахын толгойноос цус гараад эхэлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-23/,
шүүгдэгч Б.Л-н яллагдагчаар өгсөн “...Би хохирогч М-г барьж аваад араас нь баруун гарын үеээрээ нугалж хоолойг боохохд сүүлд орж ирсэн гэж залуу намайг салгасан. Би гараа суллаад Мөнхсайханыг тавихад доошоогоо шалан дээр унах үед нь баруун хөлөөрөө толгой дээр нь нэг удаа дэвссэн. Тэр үед толгойгоороо шалтай хавсарч мөргөхөд баруун дунхаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-36-38/,
“...Ц.М биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо...” гэх шинжээчийн №14320 дугаар дүгнэлт болон бусад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Хууль зүйн хувьд Б.Л хохирогч Ц.М-г унагаасны дараа дух руу нь өшиглөж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Ц.М өөрт учирсан гэм хорын хохиролд 500.000 төгрөг төлүүлж авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Лхагвасүрэнд дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Л хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.