Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 133/ШШ2016/00232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: ******* банкны ********* салбарын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: ************ оршин суух ************, ********** нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8.057.149,5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.     


ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч ******** банкны ********салбар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч **********, хамтран үүрэг гүйцэтгэгч *********нар нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ****** банкны ********* салбартай байгуулсан ******** тоот Зээлийн гэрээний дагуу 6.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 27.6%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны ******** банкны ******** салбартай байгуулсан ********* тоот зээлийн гэрээний дагуу 5.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 27.6%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авч зориулалтын дагуу ашигласан. Зээлдэгч нь ******* болон ******* тоот зээлийн гэрээний 3.2, 3.4.1-д заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй, бизнесийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Банкны зүгээс зээлдэгч ******* болон хамтран зээлдэгч ********** нартай удаа дараа уулзаж, зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ******** болон ********* дугаар гэрээний дагуух зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 11 сарын 20-ноос хойш төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 165 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрсдийн өмчлөлийн 1.******** аймгийн ******* сумын ******** багийн ******* байрны ******* тоотод байрлалтай улсын бүртгэлийн Ү-********* дугаартай 50 м.кв орон сууц, 2. 2011 оны BSB 42 инчийн LCD зурагт болон зочны өрөөний ханын стенк зэргийг барьцаалсан болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1. 2016 оны 05 сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгчийн ********* тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.250.000 төгрөг, хүү 481.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.038 төгрөг, мөн ********* тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.749.973,5 төгрөг, хүү 583.763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.698 төгрөг, нийт 8.057.149,5 төгрөг байгаа ба Зээлийн гэрээг цуцалж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож, тэмдэгтийн хураамж 143.856 төгрөгийн хамт зээлдэгчээс гаргуулж өгнө үү. 2. Барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *********банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч ******* нарын зээл 165 хоногоор хугацаа хэтэрсэн. Банкны журамд хэсэгчлэн зээлийн эргэн төлөлтөө төлөх үүргээ 3 удаа дараалан буюу 90 хоног биелүүлээгүй тохилдолд шүүхэд шилжүүлдэг. Хариуцагч ********, ******** нар нь 165 хоногийн хугацаа өнгөрөхөд ярилцан тохиролцож хугацаа өгсөн. Хэд хэдэн удаа хугацаа өгч ажиллахад зээлийн эргэн төлөлтөө зээлийн данс руу хийгээгүй учраас шүүхэд шилжүүлсэн. Иймд  нэхэмжлэл гаргасан өдрийн үнийн дүнгээр гаргуулах хүсэлттэй байна. Шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд хүү тооцно гэдэг дээр ярилцаад зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн үнийн дүнгээр нэхэмжлэх, хүү тооцохгүй байхаар болсон гэв. 
Хариуцагч ******** нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед банкнаас зээл авахдаа сэтгэл маш өндөр авсан. Зээл авахдаа бага мөнгө авлаа гэж бодож байсан. Улс орны хямрал, мөн миний эрүүл мэндийн байдал, хууль бус наймаанаас болж банкны эргэн төлөлт зогссон. Миний бизнесийн үйл ажиллаагаа сайн явагдаж байхад 3-4 сая төгрөг олдог байсан. Одоогийн байдлаар 1 сая төгрөг олж байна. Олсон мөнгөө өөрийн эрүүл мэндийн байдалд эм тарианд зарцуулж байгаа. Дээрх банкнаас авсан 8 сая төгрөгийг ойрын хугацаанд төлж чадахгүй. Яагаад гэвэл мөнгө олж байх хугацаандаа төлж чадаагүй юм чинь төлж чадахгүй байх гэж бодож байна. Биеийн байдал маш хүнд, өвчин шаналалтай байна. Нарийн онош, шинжилгээ гарахгүй байна. Надад бага зэргийн хугацаа өгөөч, биеэ сайжрахаар мөнгөө төлнө. Хоол сайн идэж чадахгүй, бантангаас өөр хоол идэхгүй, уснаас өөр зүйл хэрэглэхгүй байгаа. Идэж уусан зүйлээ буцааж гаргаад байгаа. Маш хурдан хугацаагаар турсан. Банкнаас авсан зээлийг төлнө. Төлөх хугацаа хэрэгтэй. Манай хүүхэд Хятад улсад сурдаг 9 дүгээр сард 6-7 сая төгрөг шаардлагатай болдог. Хүнээс 12-13 сая төгрөгийн авлагатай, мөн чулуу Хятад улс руу зарах гээд авчихсан мөнгө нь орж ирэхгүй байна. Хэрвээ ороод ирчих юм бол банкны зээлийг шууд дарна. Банкны зээлийн барьцаанд тавьсан байрандаа 20 гаруй жил амьдарсан, манай ээж 70 нас хүрэх гэж байгаа. Банкны зээлээ төлнө, хугацаа шаардлагатай байна гэв.


ҮНДЭСЛЭХ нь:


Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 
********* банкны *********салбар нь **********, ********** нарт холбогдуулан ******** тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.250.000 төгрөг, хүү 481.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.038 төгрөг, мөн ******** тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.749.973,5 төгрөг, хүү 583.763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.698 төгрөг, нийт 8.057.149,5 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хүү тооцож гаргуулах, барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
*********, ********** нар нь ********* банкны *********** салбараас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 6.000.000 сая төгрөгийг 24 сарын хугацаатай авсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаартай Зээлийн гэрээ,
Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан болох нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ********** дугаартай Зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч ********** банкны ******** салбар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн  гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу зээлийн гэрээг цуцалж барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад орлогоос зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** дугаартай Зээлийн гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ****** дугаартай Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээ цуцлах нөхцөлийг зохицуулсан байх бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, 5.1.4-д зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг зээлдэгчээс шаардахаар заажээ.
Зээлдэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ноос хойш зээл, хүүгийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хариуцагч ******** нарын зээл 165 хоногоор хугацаа хэтэрсэн. Хариуцагч *******, ******* нар нь 165 хоногийн хугацаа өнгөрөхөд ярилцан тохиролцож хугацаа өгсөн. Хэд хэдэн удаа хугацаа өгч ажиллахад зээлийн эргэн төлөлтөө зээлийн данс руу хийгээгүй учраас шүүхэд шилжүүлсэн...” гэх тайлбар, зээл буцаан төлөх хуваариар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Биеийн байдал маш хүнд, өвчин шаналалтай байна. Надад бага зэргийн хугацаа өгөөч, биеэ сайжрахаар мөнгөө төлнө. Банкны зээлээ төлнө, хугацаа шаардлагатай байна...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
Хариуцагч нь зээл төлөхөд хугацаа шаардлагатай гэж тайлбарлаж байх байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 сарын хугацаанд зээлээ бүрэн төлөх боломжийг олгосон боловч хариуцагч дээрх хугацаанд зээлийг төлөх боломжгүй байгаа талаар тайлбарлаж байна. 
Иймд хариуцагч *********, ********** нараас ********* тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.250.000 төгрөг, хүү 481.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.038 төгрөг, мөн ********* тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.749.973,5 төгрөг, хүү 583.763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.698 төгрөг, нийт 8.057.149,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********банкны ******* салбарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Хариуцагч ********* нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.865 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *********, *********нараас 8.057.149,5 төгрөгийн тэмдэгтийн хураамж 143.865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** банкны ********* салбарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ******* тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.250.000 төгрөг, хүү 481.677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.038 төгрөг, мөн *********тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл 3.749.973,5 төгрөг, хүү 583.763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.698 төгрөг, нийт 8.057.149,5 төгрөгийг хариуцагч ********, ******** нараас гаргуулж ********* банкны ******** салбарт олгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.865 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ***********, ******** нараас 8.057.149,5 төгрөгийн тэмдэгтийн хураамж 143.865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********* банкны * салбарт о********лгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ