| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0172/И/ |
| Дугаар | 133/ШШ2016/00233 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 133/ШШ2016/00233
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: ************ оршин суух **********-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************ оршин суух *************-д холбогдох нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ********** нь 2016 оны 04 сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд миний нэр, алдарт маш хүнд хэрцгийгээр хандаж миний нөхөр ********** болон надад “Чи муу эхнэр авсан, чиний эхнэрийг би гудамжинд босоогоор нь шааж байсан, тийм бэлэн зэлэн садар самуун эмэгтэй гэх мэтээр 4-5 хүний дэргэд доромжилж миний гэр бүл, хань ижил, гэр бүлийн нэр төрд ноцтой халдсан байна. Энэ хүнд хийсэн гэм, өш хонзон байхгүй. Гэтэл миний хань ********* болон манай гэр бүл сэтгэл санааны маш их дарамт шахалтанд орж жижиг суманд амьдрах боломжгүй нөхцөл байдалд хүрч байна. Мөн улмаар гэр бүл энэ цагаас эхлэн үргэлж хэрүүл маргаантай бөгөөд цаашид гэр бүл салах цуцлах дээрээ тулж, хүнд байдалд байна. Мөн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж зүрх өвдөж, даралт ихсэн эмчийн хяналтанд байна. Иймд ********* сумын *********-р миний нэр төрийг хуулийн дагуу сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие *********** нь *********-д холбогдуулан нэр төр, алдар хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. ********* нь өөрөө буруугаа хүлээж уучлалт гуйсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ******** нь надаас болон миний гэр бүлийн хүнээс уучлалт гуйсан нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
***********-н нэхэмжлэлтэй, хариуцагч *********-д холбогдох нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь “…Миний бие *********** нь *********-д холбогдуулан нэр төр, алдар хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. ********* нь өөрөө буруугаа хүлээж уучлалт гуйсан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ********** нь надаас болон миний гэр бүлийн хүнээс уучлалт гуйсан нь үнэн болно…” гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 05 сарын 09-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгчээс уучлалт гуйсан болох нь нэхэмжлэгч ********-н шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагч **********-с, 35.100 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч **********-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **************-н нэхэмжлэлтэй, *********-д холбогдох нэр төр, алдар хүнд сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70.200 төгрөгийн тал хувь 35.100 төгрөгийг хариуцагч **********-с, 35.100 төгрөгийг төрийн сангаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч **********-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ