Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 133/ШШ2016/00234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн хүү **********-н эцэг нь ************* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн хүү ********-г эх *********-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2014 оны 04 сарын 07-ны өдөр төрсөн хүү ***********-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг **********-р тэжээн тэтгүүлсүгэй. 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *********-д даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч ******** нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******** нь ********-г эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар ор 1 ширхэг, хоолны шүүгээ 1 ширхэг, гудас 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, орны бүтээлэг /хивс 1 ширхэг, орны аравч /хивсэн/ 1 ширхэг, оёдлын машин 1 ширхэг, халбага 20 ширхэг, аяга 10 ширхэг, шанага 1 ширхэг, дэвсгэр 1 ширхэг, данх 1 ширхэг, ган халбага 1 ширхэг, түмпэн 1 ширхэг, шилэн эдлэл 1 ком, нийт 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, эр ямаа 5, эм ямаа 5, хонь 2, хурга 2, төлөг 1, зусаг 4, борлон 5, нийт 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой малыг хариуцагч **********-с гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг, 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой мал, нийт 2.772.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөг болон, 817.500 төгрөгийн үнэлгээ бүхий эд хогшил, 1.955.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24 толгой малын үнэ нийт 2.772.500 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 59.310 төгрөгийг хариуцагч **********-с тус тус гаргуулан төрийн санд оруулсугай. 
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ