Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 353

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичиг Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Мөнхзул,

Шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808053050242 дугаартай 1  хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г З, Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, “Мон-Лаа” ХХК-д эксковаторын оператор ажилтай, ам бүл-5, эцэг эх, ах дүү нарын хамт  амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 6 дугаар гудамж 27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч Г.З нь 2018  оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖМЖ” зочид буудалд хохирогч С.Энхсайханы Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн тал дээр маргаангүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад 01:00 цагийн үед манай найз Зоригоо гэх залуу над руу залгаад найзыгаа хорооллоос ирээд авчихаач гээд байхаар нь би гэрээсээ гараад такси бариад хороолол орж найзыгаа авсан. Тэгээд бид хоёр Гандангийн ойролцоо нэг буудалд орж хоноод, өглөө нь босоод 0,75 литрийн Хараа архи авч уугаад 11 цаг өнгөрч байхад гараад Баянхошуунд Жи Эм Жи нэртэй буудалд ирээд нэг өрөө аваад орж унтсан. Тэгээд орой босоод ирсэн чинь Зоригоо найз маань байхгүй болчихсон байсан ба миний Самсунг галакси Жи-7 маркын гар утас алга болсон байсан. Тэгээд Зоригоо гэх найз маань миний гар утсыг авсан юм байх гэж бодоод, утас авч ирээд өгөх юм байх гэсэн чинь утсаа авахгүй, холбогдохгүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би хамгийн сүүлд Жи Эм Жи буудалд орохдоо rap утсаа биедээ авч байсан. Би гомдолтой байна...Тухайн зочид буудлын камерын бичлэг дээр Г.З миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг тод харагдаж байсан юм...Г.Зыг сайн танихгүй, найзаараа дамжуулж танилцаж байсан юм. Тухайн зочид буудалд Г.З бид хоёроос өөр хүн байгаагүй...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... ”гэжээ. /хх-10-17/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн түрээслэж ажиллуулдаг  ЖМЖ нэртэй төвд байрлах зочид буудалд ажлаа хийгээд байж байтал гаднаас 28-35 орчим насны халамцуу, эрэгтэй хоёр залуу өдөр орж ирээд манай 305 ноймерын өрөөг хоногоор авсан юм...Би өрөөнүүддээ цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд байж байтал нөгөө хоёр залуу өрөөндөө ороод нилээн байж байтал арай намхан махлагдуу залуу нь өрөөнөөсөө гарч ирж байгаа харагдахаар нь би тэкныхээ ард очоод зогстол нөгөө намхан махлагдуу залуу гартаа улаан өнгийн гэртэй гар утас барьчихсан над дээр хүрч ирээд бэлэн гоймон хэд вэ гэж хэлэхээр нь би 3000 төгрөг гэж хэлсэн чинь ямар үнэтэй юм бэ гэж хэлчихээд буцаад өрөөндөө ороод, хэсэг байж байгаад 10-20 минутын дараа буцаж өрөөнөөсөө гарч ирээд намайг “ахаа та хаалгаа онгойлгоод өгчих” гэж хэлэхээр нь би бэлэн гоймонд гарч байгаа юм байлгүй дээ гэж бодоод хаалгаа онгойлгож өгтөл нөгөө махлаг намхандуу нуруутай залуу өмднийхөө зүүн талын хармаанд гадуураа улаан өнгийн гэртэй гар утсыг хийчихсэн манай зочид буудлаас гарч яваад дахин эргэж ирээгүй юм. Тэгээд нөгөө махлаг намхан залууг гараад явсаны дараа өрөөнд нь үлдсэн залуу 2-3 цагийн дараа гарч ирээд “ахаа надтай хамт явж байсан найз маань хэзээ гараад явчихсан юм. Хаашаа явчихав” гэж асуухаар нь би “мэдэхгүй ээ, надаас бэлэн гоймон асууж байгаад гараад явсан” гэж хэлтэл миний гар утас байхгүй болчихсон байна гэж хэлэхээр нь би “танай нөгөө хамт орж ирсэн найз чинь хармаандаа хийчихсэн аваад гарч байсан” гэж хэлсэн чинь “та миний дугаар луу залгаад өгөөч” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгөөд “чи өөрөө залгаад үз” гэтэл нөгөө залуу миний гар утсаар өөрийнх нь дугаар луу залгаж үзсэнээ холбогдох боломжгүй байна гэж хэлээд өөрийнхөн утас руу нь залгаад үзье гэж хэлээд нөгөө махлаг намхан нуруутай залуугийн дугаар луу залгаж үзтэл дуудаад гар утсаа ерөөсөө авахгүй байсан юм. Тэгээд нөгөө залуу манай найз буцаад хүрээд ирэх байх гэж хэлээд буцаж өрөөндөө ороод унтаж амарсан юм. Маргааш өглөө нь нөгөө залуу унтаж сэрээд өрөөнөөсөө гарч ирээд за за ахаа дүү нь явлаа манай найз ирэхгүй юм шиг байна гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд тэр өдрийн маргааш өдөр нь манай 305 тоот өрөөнд ганцаараа хонсон залуу хүрч ирээд манай зочид буудлын камерыг шүүж үзээд хамт ирсэн найзынхаа гар утсыг нь аваад гарч байгаа бичлэгийг гар утас дээр бичиж аваад явсан юм...Тухайн өдөр тэр хоёр залуу хоёулахнаа орж ирсэн өөр хүн байгаагүй. Тухайн гар утсаа алдсан залуу өөрийнхөө бичиг баримтаар орсон юм. Нэрийг нь Энхсайхан гэж байсан санагдаж байна...Би Галцогийн Зоригтын зургийг харлаа, энэ залуу Энхсайхан гэх залуугийн гар утсыг манай зочид буудлаас хармаандаа хийгээд авч гарч байсан залуу мөн байна. Тэгээд дахин эргэж ирээгүй явсан юм... гэжээ. /1хх-25/,

Шүүгдэгч Г.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 09-ны шөнө 01 цаг өнгөрч байхад би гандан дээр Энхсайхан гэх найзыгаа дуудаад бид хоёр 02 цаг болж байхад уулзсан...Жанцан дээр байрлах GMG гэх буудалд орсон. Ороод пивоо уугаад байж байтал Энхсайхан намайг Уянгаа гэх найз хүүхэнээ дуудчих, найз нь уулзмаар байна гээд утсаа өгөөд залгуулаад байсан. Уянгаа өнөөдөр уулзмаар байна гээд гуйгаад байсан. Тэгээд би утсаар ярьчаад ирэхгүй байхаар нь Энхсайхантай пиво, архиа уусан. Тэгээд Энхсайхан тасраад унахлаар нь Уянгааг дуудах гээд буудлаас гараад найз Улаанааг дуудсан. Тэгээд би буудлаас гарсан, хэдэн цагт гарсанаа сайн санахгүй байна...гэжээ. /хх-18-19, 90-91/,

“Мастер үнэлгээ” ХХК-н эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-29-30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/  гэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Зод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.З нь 2018  оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЖМЖ” зочид буудалд хохирогч С.Энхсайханы Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Э өгсөн “...Баянхошуунд Жи Эм Жи нэртэй буудалд ирээд нэг өрөө аваад орж унтсан. Тэгээд орой босоод ирсэн чинь Зоригоо найз маань байхгүй болчихсон байсан ба миний Самсунг галакси Жи-7 маркын гар утас алга болсон байсан...Тухайн зочид буудлын камерын бичлэг дээр Г.З миний гар утсыг аваад гарч байгаа бичлэг тод харагдаж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-12-15/,  

Гэрч Б.Н өгсөн “...махлаг намхандуу нуруутай залуу өмднийхөө зүүн талын хармаанд гадуураа улаан өнгийн гэртэй гар утсыг хийчихсэн манай зочид буудлаас гарч яваад дахин эргэж ирээгүй юм...манай зочид буудлын камерыг шүүж үзээд хамт ирсэн найзынхаа гар утсыг нь аваад гарч байгаа бичлэгийг гар утас дээр бичиж аваад явсан юм...гэх мэдүүлэг /хх-25/,

Шүүгдэгч Г.Зын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Samsung маркын гар утастай байсан...Тухайн үед Энхсайхан намайг Уянгаа гэх хүүхнийг дуудаад өг гээд утсаа надад өгсөн...Тэгсэн би хаячихсан, хаана хаясанаа сайн санахгүй байна, их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19, 90-91/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Г.З нь хохирогч С.Энхсайханы хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Г.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө хулгайлагдаж хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Б.Энхсайханы гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан шууд хохирол бүрэн төлөгдөж гэм хор арилсан байх тул шүүгдэгч Г.Зоос энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Зод дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.З цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй болно.