| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0208/И/ |
| Дугаар | 133/ШШ2016/00235 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 133/ШШ2016/00235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ************ оршин суух **********-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *********, гэрч *********, нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *********** нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ********** нь 1961 оны 05 сарын 28-нд ********** аймгийн ******** сумд төрсөн. 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал ********** нэгдэлд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 19-ний өдрийг дуустал ********хоршоололд саальчнаар ажиллаж байсан. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл ******** хоршооллын баримт материал архивт байхгүй учир тэтгэврээ тогтоолгох боломжгүй болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ********** нэгдэлд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд *******аймгийн ********* хоршоололд саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
*********-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч *********нь 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд******** аймгийн ******** нэгдэлд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд******* аймгийн ******** хоршоололд саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
********* нь 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн *********нэгдэлд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ******* хоршоололд саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь ********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 792 дугаартай лавлагаа, мөн тасгийн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаартай лавлагаа, 1977 оны Талархлын хуудас, 1979 оны 02 сарын 20-ны өдрийн Аваргын диплом, 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Сайшаалы үнэмлэх, 1981 оны 02 сарын 05-ны өдрийн Баярын бичиг, **********хоршооллын 81 онд саасан сүүний тооцоо,******* хоршооллын 1983 оны 11 дүгээр сарын ******* хэсгийн үхэрчид, хоньчдын цалингийн тооцооны хүснэгт, 1986 оны 03 сарын 07-ны өдрийн Баярын бичиг”, 1996 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Баярын бичиг, фото зургууд,
Гэрч ********-н “...Би 1983 оны 07 сараас 1989 сар хүртэл 6 жил ******** хоршооллын даргаар ажилласан. ********намайг ***** хоршоололд даргаар ирэхэд ажиллаж байсан. ********** сумын дунд ******* хоршоолол байгуулагдаж байхад л тэнд ээжтэйгээ саальчин үхэрчнээр ажиллаж байсан. Намайг ажлаас гарах үед ажиллаад үлдсэн. Татан буугдах хүртэл ажилласан. Хэдэн онд татан буугдсаныг мэдэхгүй байна. Миний дараа ******** гэж хүн дарга болсон...” гэх мэдүүлэг,
Гэрч **********-н “...Би 1984-1997 он хүртэл*********хоршоололд нярав, жолоочоор ажиллаж байсан. ******* хөдөө саальчин байсан. Хоршоо байж байгаад тарахаас 1 жилийн өмнө 1996 оны үед ****** компани болсон...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд **********-г 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********нэгдэлд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ****** аймгийн ******** хоршоололд саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********-г 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *********аймгийн ********* нэгдэлд малчнаар, 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд********** аймгийн ********** хоршоололд саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ