Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 236

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ганц модны ам 1-1 тоотод оршин суух Цахиурт Базаррагчаагийн Дамидын /РД: УС56091938/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Б.Дамид нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1956 онд төрсөн. 60 настай. Одоо тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр зарим зүйл засвартай учир шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. 1974 оны 06 сард цэргийн албанд татагдаж 1977 оны 06 сард халагдаж ирсэн. Ингээд 1977 оны 09 сарын 05-ны өдрөөс 1978 оны 03 сарын 16 хүртэл Гуулингийн услалтын системд жолоочоор, 1978 оны 03 сарын 18-ны өдрөөс 1982 оны 07 сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1982 оны 07 сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 сарын 01 хүртэл Гуулингийн амралтад жолоочоор, 1984 оны 05 сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 сарын 21 хүртэл Гуулингийн амралтад туслах аж ахуйн малчнаар, 1985 оны 12 сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 сарын 15 хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто грашийн жолоочоор, 1988 оны 09 сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 сарын 01 хүртэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд адуучнаар, 1990 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 сарын 25 хүртэл Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Б.Дамидын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Дамид нь 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Усны аж ахуйн яамны Гуулингийн услалтын системд жолоочоор, 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймаг дахь “Гуулин” амралтад жолоочоор, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Гуулингийн амралтад туслах аж ахуйн малчнаар, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрт авто грашийн жолоочоор, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд адуучнаар, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Гуулин тал” хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан байсан болох нь: 
Усны аж ахуйн яамны Гуулингийн услалтын системийн конторын даргын 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Жолоочоор авч ажиллуулах тухай” 131 дүгээр тушаал, мөн конторын даргын 1978 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” 37 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1978 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” 26 дугаар тушаал, мөн газрын даргын 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 74 дүгээр тушаал, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөл Говь-Алтай аймаг дахь “Гуулин” амралтын даргын 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Б.Дамидыг ажилд томилох тухай” 23 дугаар тушаал, “Гуулин” амралт, Пионерийн “Нөхөрлөл” лагерийн захирлын 1984 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” 10 дугаартай тушаалын хуулбар, мөн захирлын 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 61 дугаартай тушаалын хуулбар, Говь-Алтай аймгийн ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” 88 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 83 дугаартай тушаал, Говь-Алтай аймаг Гуулингийн тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зарим хүмүүсийг ажилд авах тухай” 28б дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Гуулин тал” хувьцаат компаний ерөнхий захирлын 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 7 дугаар тушаал, уг тушаалын хавсралтуудаар тус тус тогтоогдож байна. 
Иймд Б.Дамидыг 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Усны аж ахуйн яамны Гуулингийн услалтын системд жолоочоор, 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймаг дахь “Гуулин” амралтад жолоочоор, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Гуулингийн амралтад туслах аж ахуйн малчнаар, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрт авто грашийн жолоочоор, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд адуучнаар, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Гуулин тал” хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цахиурт Базаррагчаагийн Дамидыг 1977 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1978 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд Усны аж ахуйн яамны Гуулингийн услалтын системд жолоочоор, 1978 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1982 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймаг дахь “Гуулин” амралтад жолоочоор, 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд Гуулингийн амралтад туслах аж ахуйн малчнаар, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ХАА-н Нэгдэл дундын үйлдвэрт авто грашийн жолоочоор, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэлд адуучнаар, 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Гуулин тал” хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Дамидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ