Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/57

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн 1936000000048 дугаартай, 1*******8/019/0055/Э/ индекстэй хэргийг 019 оны 03 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гедро техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-4 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч М.******* нь 019 оны 0 дугаар сарын 1*******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын айлын орон сууцны тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.тай  маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.

Хохирогч овогт гийн /ПЮ6*******09*******6******* регистрийн дугаартай, 5 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, зах дээр мах машиндах цех ажиллуулдаг / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 019 оны 0 дугаар сарын 1*******-ны өдөр би хүргэн ах Нарантуяагийнд очоод байж байтал гаднаас хадам ах М.******* согтуу орж ирсэн.Тэгээд “намайг чи хүндэлсэнгүй “ гэхээр нь би “ согтуу хүнтэй юм ярихгүй  “ гэхэд хажууд нь байсан зээ хүү Дөлгөөнхангайг цохихоор нь би “ та яагаад согтуу орж ирчихээд хүүхэд цохиж байгаа юм бэ, гарч зайл” гэсэн. Тэгсэн чинь над руу янз бүрээр дайрч доромжилж байснаа миний зүүн талын шанаанд атгасан гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд хүүхдийн жижиг модон сандлаар зүүн хөлөнд нь нэг удаа цохисон. ... гэх мэдүүлэг /хэргийн *******-15-р хуудас/

Гэрч Г.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...019 оны 0 дугаар сарын 1*******-ны өдрийн цагийн үед гэртээ ээж Н., -6 насны 3 хүүхдийнхээ хамт байж байтал М.******* ах гаднаас согтуу орж ирээд архи нэхэхээр нь архи гаргаж өгсөн. Тэгээд ээжийг наашаа суу архи ууя гэхэд нь ээж Н. “эрүүл согтуу хоёр хүн юу ярихав, цаашаа суу “ гэхэд М.******* “ хадам ах нь орж ирж байхад хүндэлсэнгүй” гээд босоод диван дээр суухдаа хүү Дөлгөөнхангайгийн хөлийг гишгэхэд хүү уйлахад “ юун сүртэй юм бэ” гээд толгой руу нь цохиод авсан. Тэгэхээр нь ээж “ согтуу орж ирчихээд яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ“ гэхэд ээжийн зүүн шанаанд гараараа хүчтэй цохисон. Тэгэхээр нь би салгаад ээжийг орон дээр суулгасан ... гэх мэдүүлэг /хэргийн -1*******-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 019 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн 69 дугаартай шинжээчийн...Н.гийн биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хэргийн -35-р хуудас/

Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 019 оны 0 дугаар сарын 1*******-ны өдөр халамцуу явж байгаад авга дүү Г.Энхзаяагийнд ороход ээж Н. болон Г.Энхзаяа 3 хүүхдийнхээ хамт байсан. Намайг хүүхдийн хөл дээр суулаа гэснээс болж Н.тай маргалдаж Н.гийн нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон.Миний баруун гарын дунд хуруунд бөгж байсан учир хүчтэй цохигдсон юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хэргийн 33-34-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 1,4, 1*******.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч М.******* нь 019 оны 0 дугаар сарын 1*******-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамаатны айлд очиж, Н.тай маргалдан түүний зүүн шанаанд цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь  хохирогч Н.гийн мэдүүлэг, тухайн зодоон болох үед хажууд нь байсан гэрч Н.Энхзаяагийн мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 019 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн  69 дугаартай “...Н.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан..” гэх дүгнэлт, шүүгдэгч М.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зүй бус авч явснаас үүдэн Н.тай “ хүүхдийн хөл дээр гишгэлээ “ гэх шалтгаанаар маргаж, улмаар түүний зүүн шанаанд   цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-40/-аар, хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй боловч хохирогч Н. нь шүүгдэгч М.*******аас хохирогчид учирсан хохирлын 45000 төгрөг нэхэмжилсний шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн нь шүүгдэгч М.*******ын мэдүүлэг, хохирогчийн хүсэлт /хх-6/ зэргээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Одсүрэнгийн өгсөн...М.******* нь багаасаа амьдралын хатуу хөтүүг үзсэн, даруухан, хүний үг хүлээн авах чадвар сайн, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг, үг дуу цөөнтэй, хүмүүстэй нийтэч харьцдаг.Эхнэртэйгээ хоёулаа тэтгэвэрт байдаг ....  гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/

Гэрч Ц.Алтантогосын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.******* бид хоёр 6 жил найзалж байна.М.******* нь үг дуу цөөтэй, муу зуршилгүй, аливаа зүйлд хүлээцтэй, удирдах аижл хийж байсан, даруухан хүн.Эхнэр нь нүдний хагалгаанд ороод гэртээ байдаг.Архи уусан үедээ тэр болгон хүмүүстэй маргаж зодолдоод байдаггүй.... гэх мэдүүлэг /хэргийн 1-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг миний амьдралын боломж хувийн байдлыг харгалзан боломжит  хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү.Миний бие нь тэтгэврийн зээл авчихсан сард 93000 төгрөг авдаг, мөн хохирогчийн нэхэмжилсэн хохирлын 45000 төгрөгийг 4 сарын хугацааанд хувааж төлнө ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, тэтгэврийн зээлтэй, өөр орлогогүй  болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******т тайлбарлаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирлын 45.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Rowsen маркийн хөлдөөгч битүүмжилсэн 019 оны 03 дугаар сарын -ны өдрийн 5/3******* дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4,1*******.5 дугаар зүйлийн 1,  36., 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгохыг ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******т тайлбарласугай.

5.Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид 45.000 төгрөг төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Rowsen маркийн хөлдөөгч битүүмжилсэн 019 оны 03 дугаар сарын -ны өдрийн 5/3******* дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-45******* дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

*******.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form