| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0046/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/58 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар / 0771 дугаартай/
Шүүгдэгч Ч. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ч.т холбогдох эрүүгийн 1936000360044 дугаартай, 178/2019/0046/Э/ индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Хилийн цэргийн ******* дугаар ангид ******* боомтын орлогч дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч. нь Ховд аймгийн Манхан сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ - ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын багийн нутаг дэвсгэр Майнт үзүүр гэх нэртэй газар болсон байв.- ХОҮ улсын дугаартай Toyota Succead маркийн автомашин, - ХОҮ улсын дугаартай автомашинууд засмал зам дээр мөргөлдсөн байв.- ХОҮ улсын дугаартай автомашин Ховд аймгийн чиглэлд, - ХОҮ улсын дугаартай автомашин Ховд аймгийн ******* сумын чиглэлд явж байсан мэт байлаа. .... гэх, гэрэл зургийн үзүүлэлт , /хэргийн 2-12-р хуудас/
Согтолт шалгасан тэмдэглэлд... Ч.ын согтолт 1.43 % ..гэх /хэргийн 16-р хуудас/
Гэрч Х.Алтанболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ч. бид хоёр нэг газар ажиллагдаг юм. Би Ховд аймаг руу Аудитын газарт санхүүгийн шалгалтын материал өгөхөөр явж байсан. Бид хоёр Алтай сумаас гарахдаа 1 шил архи хувааж уугаад гарсан. Ч. машинаа бариад би хойт талын суудал дээр унтаад явсан. Тэгээд мөргөлдөөн болж би сэрсэн... гэх мэдүүлэг / хэргийн 19-р хуудас/
Гэрч Б.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 01 дүгээр сарын -ний өдөр хүргэн ах Д., эгч Б.Даваасүрэн нарын хамт Ховд аймгаас 20 цагийн үед Алтай сум руу гарсан.Манхан сум өнгөрөөд явж байтал урдаас нэг хурц гэрэлтэй машин зам голлоод ирсэн.Тэр үед ах “ энэ яаж байгаа юм бол” гээд хурдаа хасаад тормос гишгэтэл тас гээд явчихсан. Нэг мэдэхэд машин унасан байсан.Эхлээд эгч бид хоёр гараад дараа нь ахыг гаргаж авсан.Удалгүй эмнэлгийн машин ирээд бид нарыг авч явсан... гэх мэдүүлэг / хэргийн 26--р хуудас/
Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 01 дүгээр сарын -ний өдөр нөхөр дүү хоёрын хамт Ховд аймгаас 20 цагийн үед Алтай сум руу гарсан.Манхан сум өнгөрөөд явж байтал урдаас нэг машин ирээд мөргөсөн. Осол болох үед миний ухаан санаа орж гараад зарим зүйлийг санахгүй байсан.Удалгүй эмнэлгийн машин ирээд нөхөр бид хоёрыг аваад явсан ... гэх мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 88-93-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2230 дугаартай шинжээчийн ...Д.ийн биед зүүн дунд чөмөгт ясны том хэлтэрхий бүхий хоёрлосон далд хугарал, зүүн тагаал, зүүн шуу ясны далд хугарал, зүүн богтос ясны мултрал гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой.Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 76-р хуудас/
Хохирогч овогт гийн ийн / регистрийн дугаартай, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй,ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 01 дүгээр сарын -ний орой 19 цагийн үед Ховд аймгаас Алтай сумын чиглэлд гарсан. Эхнэр Б.Даваасүрэн, хадам дүү Б.Дашдаваа нарын хамт явж байсан.Бид нар Манхан сум өнгөрөөд явж байтал урдаас нэг машин гарч ирээд чигээрээ урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Би осол болсноос хойш ухаангүй байж байгаад эмнэлгийн машинтай аймагт орж ирэх үед ухаан орсон... гэх мэдүүлэг /хэргийн 125-126-р хуудас/
Шүүгдэгч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн...Х.Алтанболд бид хоёр ******* сумаас орой 18 цагийн үед гараад Алтай сумаас 1 шил архи авснаа замдаа ууж явсаар улаан даваа хүрэх үед архи дууссан. Тэгээд Манхан сумын ы хавцал гараад жаахан явж байтал удаас нэлээд хэдэн машин зөрөөд явтал нэг машин гэрлээ шилжүүлэхгүй яваад байсан.Би тухайн үед баруун гар талдаа шахах гэтэл замаас гарах гээд байх шиг болохооор замын голын цагаан зураасаар баримжаалаад явж байтал гэнэт мөргөлдсөн.Тэгээд нэг ухаан ортол миний хамар хацар хэсгээс цус гарсан суудал дээрээ сууж байсан.Удалгүй цагдаа ирээд үзлэг хийгээд аваад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 20-22-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Ч. нь 2019 оны 01 дүгээр сарын -ний шөнө Ховд аймгийн Манхан сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ - ХОҮ улсын дугаартай Toyota Succead маркийн автомашин жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас - ХОҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Д.ийн мэдүүлэг, гэрч Х.Алтанболд, Б.Дашдаваа, Б.Даваасүрэн нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2230 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.ыг тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,ашиглалтын журам зөрчсөнөөс хохирогч Д.ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан, мансуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-109/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.ийн “ хохирлын мөнгийг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.ын хувийн байдлын талаар гэрч Л.Одбаярын өгсөн...Ч. бид хоёр 2015 оноос хойш нэг байгууллагад хамт ажиллаж байгаа.Одоо шалган нэвтрүүлэх боомт дээр эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.Архи дарс их уугаад байдаггүй... гэх мэдүүлэг / хэргийн 47-48-р хуудас/
Гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ч. бид нар багын найзууд.Ч. нь найрсаг яриа хөөрөөтэй, архи дарс их уугаад байдаггүй.Одоо Ховд аймгийн ******* сумын боомтын орлогч даргаар ажилладаг... гэх мэдүүлэг / хэргийн *******-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 03 сарын хугацаагаар хасч, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ч. нь хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа.Хохирогч Д.ид нийт 17.144.300 төгрөгний хохирол төлж барагдуулсан.Үүнд эмчилгээний зардал болон онгоцны зардал, автомашины төлбөр гэх зэрэг багтаж байгаа. Ч. нь ******* сум дахь хилийн цэргийн ******* дугаар ангийн боомтын орлогч даргаар ажилладаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйл,6.7 дугаар зүйлүүдийг журамлан ялаас чөлөөлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Ч.ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тул дээрх зүйл, заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.ын №870977 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу согтуурсан, мансуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 03 сарын хугацаагаар хасч, ялаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Ч. нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 17.144.300 төгрөгний хохирол төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.ын №870977 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form