| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0499/э |
| Дугаар | 0498 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 0498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ
улсын яллагч: Б.Эрдэнэбаатар
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт М Ө холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906012830674 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Ө, 20 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Эрдэнэтолгойн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, РД:
Холбогдсон хэргийн талаар:
М.Ө нь 2019 оны 2 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоотод буюу гэртээ Н.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдрийн 23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн тоот буюу манай гэрт Б Э, С, бид нар пиво уусан. С, бид хоёр буйдан дээр сагсан бөмбөгийн талаар ярилцаж байхад С намайг “пизда” гэж хараасан. Би тэр үед “би пизда биш” гэж хэлээд С хацар луу нь нэг удаа гараараа цохиход С газарт унасан. Босоод ирэхэд нь хамар луу нь нэг удаа мөргөсөн. Тэр үед Б, Э нар С бид хоёрыг салгасан. Сг уурлаад явлаа гэхэд Б, Э нар бас явлаа гээд манай гурван найз хамт манай гэрээс явсан. Би тэр үед унтлаа гэж хэлээд гэртээ ганцараа үлдсэн гэв.
Шүүгдэгч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 2 дугаар сарын 7-ны орой манай хэдэн найзууд манай гэрт ирсэн. Манай гэрт хүн байхгүй болохоор манай гэрт пиво ууя гээд тохироод сууж байтал С бид хоёр маргалдсан. Тэгээд би нэг цохиод мөргөсөн. Удалгүй манай найзууд бүгд явцгааж би гэртээ ганцаараа үлдсэн гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 23.00 цаг болох гэж байхад найз Ө гэрт очиход Э, Б, Ө нар пиво уугаад сууж байсан. Би гэрт нь ороод цус пиво уусан. Пиво ууж дуусаад Ө бид хоёр буйдан дээр зэрэгцээд сууж байтал Ө гараараа миний баруун нүдний зовхи хэсэг рүү цохисон. Би яаж байнаа гээд босоод иртэл миний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөж, нэг удаа нүүр лүү цохисон. Бид хоёрыг манай найз нар салгасан. Би Ө цохиогүй. Ө нилээн согтолттой байсан. Би сүүлд ирээд бага уусан болохоор согтолт бага байсан. Миний хамар далийгаад уруул, нүд хавдсан. Би хамрын хагалгаанд орсон ба зардлыг нь Ө гаргасан гэжээ. / хх-н 13-15/
Гэрч Ц.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр би найз Ө, Б, С нарын хамт Ө 3 том савтай пиво уусан. Бид нар пивоо ууж дуусгачихаад би зурагт үзээд, Б утсаар яриад, Ө, С нар буйдан дээр сууж байтал тэр хоёр маргалдаад унасан. Ө С нэг цохиод босоод ирэхэд нь нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь Б бид хоёр тэд хоёрыг салгасан. Бид нар тухайн үед бүгдээрээ согтуу байсан. Яг юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. С Ө цохиж зодоогүй гэжээ. / хх-н 17-18/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 19/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2205 тоот шинжилгээ Дүгнэлт :
1.Н.С биед баруун шанаа, баруун дээд зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21-22/
М.Ө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29-30/
М.Ө иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31-32/, тодорхойлолт: тус сургуульд эрх зүйн мэргэжлээр сурдаг нь үнэн болно гэсэн байна. /хх-н 34/
М.Ө Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 23/, прокурорын тогтоол /хх-н 24-25/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/ зэрэг болно.
М.Ө нь 2019 оны 2 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоотод буюу гэртээ Н.С хамт сагсны тэмцээн зурагтаар үзээд сууж байхдаа хоорондоо маргалдаж улмаар Н.С нүүр лүү нь нэг алгадаж босоод ирэхэд нь өөдөөс нь мөргөсөнөөс эрүүл мэндэд нь баруун шанаа, баруун дээд зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Н.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Өсөхбаяр бид хоёр буйдан дээр зэрэгцээд сууж байтал Ө гараараа миний баруун нүдний зовхи хэсэг рүү цохисон. Би яаж байнаа гээд босоод иртэл миний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөж, нэг удаа нүүр лүү цохисон. Миний хамар далийгаад уруул, нүд хавдсан. Би хамрын хагалгаанд орсон ба зардлыг нь Ө гаргасан гэсэн мэдүүлэг /хх-н 13-15/, гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ө, С нар буйдан дээр сууж байтал тэр хоёр маргалдаад унасан. Ө С нэг цохиод босоод ирэхэд нь нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь Б бид хоёр тэд хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, шүүгдэгч М.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Са бид хоёр маргалдсан. Тэгээд би нэг цохиод мөргөсөн. Эмчтлгээний зардад 1.750.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
М.Ө дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт М Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ө 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Ө нь торгох ялыг сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар М.Ө нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. М.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН