Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0236/И/ |
Дугаар | 242 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 242
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух Балжаас овогт Гаваагийн Төмөрбаатарын /РД: ДЖ56090519/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Төмөрбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Балжаас овогтой Гаваагийн Төмөрбаатар нь 1956 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн. Тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр галд шатсан тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд 1972 оны 02-05 сар, 1977 оны 09-12 сар, 1979 оны 01 сараас 1980 оны 09 сарыг дуустал, 1981 оны 05-08 сар, 1983 оны 01-12 сар, 1991 оны 01 сараас 1992 оны 12 сарыг дуустал, 1993 оны 02 сард тус тус Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Төмөрбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Г.Төмөрбаатар нь 1972 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн оны 05 сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 08 сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Г.Төмөрбаатар нь 1972 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн оны 05 сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 08 сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1560 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд Г.Төмөрбаатарыг 1972 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн оны 05 сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 08 сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Балжаас овогт Гаваагийн Төмөрбаатарыг 1972 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн оны 05 сарын 31-ний өдрийг дуустал, 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 08 сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 02 сарын 01-ний өдрөөс мөн сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Төмөрбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ