Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0246/И/ |
Дугаар | 243 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 243
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутайн 6-7 тоотод оршин суух Уран дархан овогт Дамчийсүрэнгийн Цэрэнхүүгийн /РД: ДЖ61062709/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Цэрэнхүү, нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэрэнхүү нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Дамчийсүрэн овогтой Цэрэнхүү нь 1961 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн. 1978 оны 06 сард илгээлтээр гарч 10 сар хүртэл ногоо тарьсан. Тэгээд 10 сараас хойш ногоо тарихгүй учраас мал дээр гарч 1981 оны 12 сарыг дуустал Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар, 1982 оны 05 сараас 1992 оны 09 сарыг дуустал нэгдлийн Захиргаа аж ахуйд тогоочоор ажилласан. Дунд нь давхар ногоочноор ажилладаг байсан. Архивын лавлагаан дээр малчнаар ажиллаж байсан болохоор ногоочин гэж бичигдээгүй байна. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1978 оны 06 сараас 1981 оны 12 сарыг дуустал Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар, 1982 оны 05 сараас 1992 оны 09 сарыг дуустал нэгдлийн Захиргаа аж ахуйд тогооч, малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Цэрэнхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Цэрэнхүү нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар, 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Захиргаа аж ахуйд тогооч, малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Д.Цэрэнхүү нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар, 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Захиргаа аж ахуйд тогооч, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд Д.Цэрэнхүүг 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар, 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Захиргаа аж ахуйд тогооч, малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Уран дархан овогт Дамчийсүрэнгийн Цэрэнхүүг 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар, 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Захиргаа аж ахуйд тогооч, малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Цэрэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ