Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 8

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

                                                                            Д.Буянжаргал

Оролцогчид:

           Ялтны өмгөөлөгч                  Д.Даваахүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан нар болон тэдгээрийн өмгөөлөгч Д.Даваахүү нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 181 дүгээр 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээс овогт Бадарчийн Арцмөнх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тарга овогт Хашхүүгийн Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн 20161801026 дугаартай, 150/2017/0001/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, 4-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 289 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сар хорих ял оногдуулсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 718 дугаартай магадлалаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхээр 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бээс овогт Бадарчийн Арцмөнх /РД:МК-89062317/,

Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж дүү нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Тарга овогт Хашхүүгийн Баатарсүрэн /РД:МК-96061910/.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Арцмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Х.Баатарсүрэнтэй бүлэглэн иргэн Б.Чойжилсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг Есүсийн сүмийн байранд иргэн Б.Алтанзулыг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутагт С.Гүндэгмаад хүч хэрэглэн хүчиндэж, хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн,

Шүүгдэгч Х.Баатарсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Б.Арцмөнхтэй бүлэглэн иргэн Б.Чойжилсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Арцмөнх, Х.Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 01 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Бээс Бадарчийн Арцмөнхийг хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тарга Хашхүүгийн Баатарсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж бүлэглэн үйлдсэн гэмт  буруутайд тус тус тооцож,

-Шүүдэгч Б.Арцмөнхийг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 хэсэгт зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Арцмөнхөд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 06 жил 06 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 03 жил 06 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг багтааж, нийт эдлэх ялыг 06 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Арцмөнхөд оногдуулсан 06 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг чанга  дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид, Эрүүгийн хуулийн 52  дугаар  зүйлийн 52.5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баатарсүрэнд оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Арцмөнхийн цагдан хоригдсон 155 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж,

-Шүүгдэгч Б.Арцмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Х.Баатарсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Арцмөнхөөс 45 000 төгрөг гаргуулан хохирогч С.Гүндэгмаад олгож,

-Хохирогч Б.Алтанзулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийн, хохирогч С.Гүндэгмаагийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хохирогч Б.Чойжилсүрэн, Б.Алтанзул нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Арцмөнх, Х.Баатарсүрэн нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Арцмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би өөрийн буруугаа ойлгож, их гэмшиж байна. Би архи ууснаас болж ийм муухай хэргийг давтан хийсэн. Хэрвээ архи уугаагүй бол ийм хэрэг үйлдэхгүй байсан. Архи ууссан нь миний буруу. Би цаашид архи уухгүй байж чадна, архи уухгүй тохиолдолд биеэ зөв авч явж чадна.

Би хохирогч нараас уучлалт дахин гуйж байна, тэдэнд учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулна.

Шүүхээс надад оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасныг хөнгөлж дэглэмийг бууруулж жирийн дэглэмд болгон өөрчилж өгнө үү.

Би давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох саналтай байгааг хүлээн авна уу...” гэжээ.

Ялтан Х.Баатарсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би өөрийн хийсэн буруугаа ухамсарлан ойлгож, гэмшиж байна. Би өөрийн хөнгөмсөг, бодлогогүй, онгироо зангаасаа болж гэмт хэрэгт холбогдсон. Хорих ял аваад хоригдох хүртлээ би юу ч бодохгүй явсандаа харамсаж байна.

 Би гэмт хэрэгт холбогдсон талаараа ар гэрийхэндээ огт хэлээгүй нууж байсан тул хохирлоо төлж чадаагүй юм. Миний ээж тархиндаа цус харвасан, нэг тал нь мэдээгүй болчихсон болохоор би дахин харвачих байх гээд бүгдээс нь нуучихсан юм. Ямар ч байсан шүүх хурлаас өмнө 200.000 төгрөг олоод өгнө, алтанд явна гэж бодож байсан боловч Хөтөл рүү ойр ойрхон дуудагдаж байсан, мөн ар гэрээсээ нуусан болохоор мөнгө олох ажил хайж байгаагүй. Ээжийн бие бас тааруу байсан болохоор олон хоногоор явж чадахгүй байсан. Хохирогчид өгнө гэсэн мөнгөө өгөөгүй болохоор уулзаж чадаагүй буруугаа ойлгож байна.

Би өвчтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ хоёуланг нь хардаг. Ах маань өөр аймагт ажиллаж амьдарч биднийг тэжээдэг юм. Одоо ээж дүү нар маань харж хандах хүнгүй хэцүү байгаа. Миний найз нар тусалж байна гэсэн болохоор би тэдэнд найдаж байна. Би энэ хоногуудад маш их зүйлийг ойлголоо. Одоо дахин архи ууж, хэрэг зөрчил гаргахгүй байж чадна. Миний ар гэрийн амьдралыг харж үзэн оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Би ээж, ахдаа, найз нар болон өмгөөлөгчөөрөө дамжуулж хэлүүлээд хохирогчдоо 200.000 төгрөг төлсөн, хохирогч намайг уучилна гэсэн, гомдолгүй гэсэн байна. Би уучлалт гуйсан...” гэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүхээс Х.Баатарсүрэнг танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцон оногдуулсан 03 жил 06 сарын хорих ял нь хүндэдсэн гэж үзэж байна. Зодооны буюу танхайрах үйлдлийг шүүгдэгч Арцмөнх эхлүүлсэн бөгөөд Х.Баатарсүрэн нь Батдэлгэр гэгчтэй зууралдсан байдалтай байсан нь хавтаст хэргийн 142 дугаар талд байгаа гэрч Отгонтөгсийн Б.Чойжилсүрэн нь Арцмөнхтэй зууралдаж зодолдсон, Батдэлгэр Баатарсүрэнтэй зууралдаад байсан. Би очиж Баатарсүрэнг болиулсан гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 143 дугаар талд байгаа Б.Амгаланбаатарын Арцмөнх Баатарсүрэнг өмөөрч Чойжилсүрэнг зодоод, х.Баатарсүрэн дампуу Дэлгэртэй зодолдох гээд зууралдаад авахаар нь би салгасан. Баатарсүрэн Чойлжилсүрэнг 1-2 удаа нүүр рүү нь цохисон, Арцмөнх гараараа 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг зэрэг шүүгдэгч Баатарсүрэнгийн Арцаа ахыг салгаад Чойжилсүрэнг би бас цохисон гэх мэдүүлгээр Баатарсүрэн нь хохирогч Чойжилсүрэнгийн нүүрэн тус газар нь 1-2 удаа цохисон нь нотлогдож байна.

Харин гэрч Б.Батдэлгэрийн Чойжилсүрэнг Баатарсүрэн чих рүү нь алгадаад хавсарч унагаагаад нэг удаа өшиглөсөн гэх байдал нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тул түүний мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг гэдэгт эргэлзээ төрөхөөр байна. ЭБШХ-ийн 45 дугаар зүйлд хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж заасан байдаг. Гэрч Батдэлгэрийн хувьд энэ хэрэгт хамааралгүй хүн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Баатарсүрэнгийн хувьд өмнө нь ял шийтгэл хүлээсэн боловч энэ нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ял шийтгэлгүй болсон тул хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Чойжилсүрэн нь эмчилгээний болон бусад зардалтай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байсан. Гэтэл шүүх хурал дээр орж ирээд ямар ч баримт баримт нотолгоогүйгээр хэргийн холбогдогч нараас 500.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Баатарсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд Х.Чойжилсүрэнгийн ээжийн нэхсэний дагуу 200.000 төгрөгийг барагдуулахаар очиход Чойжилсүрэн байгаагүй, дахиад очиж чадаагүй гэж мэдүүлдэг.

Хэргийг анхан шатны шүүх хурлаар хэлэлцэх үед шүүгдэгч Баатарсүрэн нь хохирогчид гэм хорын хохирол буюу эмчилгээний зардлыг төлж барагдуулаагүй байсан. Энэ талаар нь дараа нь тодруулж асуухад бусдын хадлан дээр ажиллахаар урьдчилгаа 200.000 төгрөг аваад өгөхөөр очоод уулзаж чадаагүй. Хадлан дээр цөөн хоног ажиллаж байгаад байцаагч дуудсан учир Хөтөлд ирээд дахиж ажиллаж чадаагүй, хүн нь мөнгөө нэхээд байхаар нь буцааж өгсөн дахиж мөнгө олж чадаагүй, ээж ах нартаа хэрэгт холбогдсон талаараа огт хэлээгүй, ээжийгээ дахиад харвачихна байх гэж айсан юм. Би өөрөө ажилгүй болохоор мөнгө олдохгүй байсан гэж ярьж байсан бөгөөд хорих ял авсны дараа ар гэрийхэн нь мэдэж хохирлыг нь барагдуулсан байгаа.

Хохирогч Чойжилсүрэн нь хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Баатарсүрэнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Х.Баатарсүрэн нь өөрийн гэм бурууг ойлгон ухамсарлаж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна, өвчтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ асардаг байдлыг харгалзан үзэж ялыг тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг мөн өөрөө гаргасан байгаа.

Иймд түүний гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан, хохирогч нь гомдолгүй болж ял шийтгэлийг нь тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан зэргийг харгалзан Х.Баатарсүрэнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Гэрч н.Отгонтөгс, ялтан Х.Баатарсүрэн нарын мэдүүлгээр хохирогчийн нүүрэн тус газар ялтан Х.Баатарсүрэн цохисон нь тогтоогдсон. Үүн дээр ямар нэг байдлаар маргахгүй. Харин хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан, түүний гомдол саналгүй гэх байдал, ялтан Х.Баатарсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй дүү, цус харвасан ээжийгээ харж ханддаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.

Ялтан Х.Баатарсүрэнгийн урьд гэмт хэрэг үйлдсэн байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал нь арилсан.

Ялтан Б.Арцмөнхийн хувьд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул түүний эдлэх ялын дэглэмийг нь бууруулж өгнө үү...” гэв.

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:

“...Ялтан Б.Арцмөнхийн хувьд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хүнд гэмт хэрэг учир эдлэх ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин ялтан Х.Баатарсүрэнгийн хувьд анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирогчид учирсан хохирогл төлбөрийг төлөөгүй байсан учраас түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэв.

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Арцмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Х.Баатарсүрэнтэй бүлэглэн иргэн Б.Чойжилсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг Есүсийн сүмийн байранд иргэн Б.Алтанзулыг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутагт С.Гүндэгмаад хүч хэрэглэн хүчиндэж, хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Х.Баатарсүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Б.Арцмөнхтэй бүлэглэн иргэн Б.Чойжилсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Арцмөнх, Х.Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 01 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Бээс Бадарчийн Арцмөнхийг хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тарга Хашхүүгийн Баатарсүрэнг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж бүлэглэн үйлдсэн гэмт  буруутайд тус тус тооцож, шүүдэгч Б.Арцмөнхийг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 хэсэгт зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Арцмөнхөд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 06 жил 06 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 03 жил 06 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг багтааж, нийт эдлэх ялыг 06 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Арцмөнхөд оногдуулсан 06 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг чанга  дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид, Эрүүгийн хуулийн 52  дугаар  зүйлийн 52.5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баатарсүрэнд оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Арцмөнхийн цагдан хоригдсон 155 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, шүүгдэгч Б.Арцмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Х.Баатарсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Арцмөнхөөс 45.000 төгрөг гаргуулан хохирогч С.Гүндэгмаад олгож, хохирогч Б.Алтанзулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн, хохирогч С.Гүндэгмаагийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хохирогч Б.Чойжилсүрэн, Б.Алтанзул нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Арцмөнх, Х.Баатарсүрэн нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан  байна.

Б.Арцмөнхийн гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Б.Арцмөнх нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутаг Есүсийн сүмийн байранд иргэн Б.Алтанзулыг хүч хэрэглэн хүчиндсэн, мөн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутагт С.Гүндэгмаад хүч хэрэглэн хүчиндэж, хүчиндэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Б.Алтанзул /1-р хх-ийн 94-95, 2-р хх-ийн 74-86-р ху/, хохирогч С.Гүндэгмаа/1-р хх-ийн 26-28,2-р хх-ийн 74-86-р ху/ нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.Борхүү /1-р хх-ийн 98-р ху/,А.Батсайхан /1-р хх-ийн 30-р ху/,Т.Ням-Од /1-р хх-ийн 32-р ху/, Х.Отгондалай /1-р хх-ийн 37-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 560 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 112-р ху/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгийн жижүүр эмчийн 2016 оны 05 дугаар сарын 12 ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 90-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20 ны өдрийн 5504 дугаартай Шинжээчийн дүгнэлт  /1-р хх-ийн 116-р ху/,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 999 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 55-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1000 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

Б.Арцмөнх, Х.Баатарсүрэн нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт   бүлэглэн иргэн Б.Чойжилсүрэнг үл ялих зүйлээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 141,2-р хх-ийн 20,74-86-р ху/, гэрч Ө.Отгончимэг /1-р хх-ийн 142-р ху/,Б.Батдэлгэр /1-р хх-ийн 145-р ху/,Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмчийн үзлэгийн тодорхойлолт /1-р хх-ийн 135-р ху/, Шүүх эмнэлгийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 557 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 150-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байх тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Х.Баатарсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн төлбөрийн баримт, хохирогч Б.Чойжилсүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч Б.Алтанзулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөг, хохирогч С.Гүндэгмаагийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй боловч энэ талаар холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байх тул Монгол улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “…Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө…” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 8 дугаар заалтыг өөрчлөн найруулж, шинээр 81 гэсэн заалт нэмж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4,324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 8 дугаар заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулж, шинээр 81 гэсэн заалт нэмсүгэй. Үүнд: 8 дугаар заалтыг: “8.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Алтанзулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн, хохирогч С.Гүндэгмаагийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хохирогч Б.Чойжилсүрэн, Б.Алтанзул нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Арцмөнх, Х.Баатарсүрэн нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай...” гэж өөрчлөн найруулж, Шинээр: “81.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Баатарсүрэнд оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай...” гэсэн заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Х.Баатарсүрэн нь хохирогч Б.Чойжилсүрэнд 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

3. Х.Баатарсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагшаа явахгүй байх баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                        Б.БАТЗОРИГ

                                                   ШҮҮГЧИД                                      Я.ТУУЛ                                                       

                                                                   Д.БУЯНЖАРГАЛ