Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0255/И/ |
Дугаар | 246 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 246
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт оршин суух Норовтойн овгийн Цэдэнгийн Баяндоогийн /РД: ДЕ62041412/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Баяндоо нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Цэдэнгийн Баяндоо миний бие нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд 1962 оны 04 сарын 14-нд төрсөн. 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дэлгэр сумын Баян-Өндөр бригадад мал маллаж байсан. Одоо хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхэд ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баян-Өндөр бригадад мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Баяндоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Баяндоо нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баян-Өндөр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Ц.Баяндоо нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баян-Өндөр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаартай лавлагаа,
Гэрч Н.Дунгаамаагийн “...Би 1990 оны 06 сар хүртэл Дэлгэр сумын Баян-Өндөр багт малчин байсан. Тэгээд аймгийн төвд шилжиж ирсэн. Ц.Баяндоо хөдөө мал дээр байдаг байсан. Аав нь Цэдэн, ээж нь Долгор гэж хүн байдаг. Нэгдэлд аав ээжийнхээ хамт мал малладаг байсан. Намайг 1985 онд ТМС төгсөөд очиж байхад л мал дээр байсан. Намайг шилжихэд Нэгдэлд байсан. Одоо хүртэл Дэлгэр сумдаа мал маллаж байгаа...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Ц.Баяндоог 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баян-Өндөр бригадад малчнаар байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Норовтойн овгийн Цэдэнгийн Баяндоог 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баян-Өндөр бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Баяндоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ