| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0101/Э |
| Дугаар | 250 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.А |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Н.М,
Хохирогч Н.Ганболор, түүний өмгөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрхий мэргэн овогт Н-н Мд холбогдох эрүүгийн 1809045801191 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 34-458 тоотод оршин суух,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УХ97052133 / Эрхий мэргэн овогт Н-н М нь:
2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” дээд сургуулийн гадна Н.Ганболорын нүүр рүү нь гараараа цохиж биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.Ганболор мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Гэтэл 14 цагийн орчим манай сургуулийн багш Дэлгэрцэцэг нь зааланд согтуу хүмүүс ороод ирлээ гэж хэлэхээр нь хартал заалан дотор 18-20 орчим насны 4-5 залуучууд хүмүүстэй хэрэлдээд суугаад байсан. Тэгэхээр нь би “ Та нар гарцгаа “ гээд гаргасан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа сургуулийн үүдэнд манай оюутнуудыг дээрэлхээд байхаар “ Та нар одоо больцгоо “ гээд манай ганц хоёр оюутан тэд нарын заримтай нь барьцалдаж аваад байхаар нь би тарцгаа гэтэл нэг нь эргэж хараад миний баруун нүд рүү нэг удаа цохиход би газар унасан. Манай оюутнууд Мөнхбаяр гэдэг цагдаад хэлээд тэр гарч ирээд түүнийг барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Нүдний ухархайн цөмрөлтийн нөхөх хагалгаа хийлгэсэн. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн, тархины зураг авахуулсан. Ачтан эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал 2.699.000 төгрөг болсон. Үүнээс 1 сая төгрөгийг Мөнх-Эрдэнэ гаргаж өгсөн гэжээ. / хх 6-7 /
Гэрч Н.Билгүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 06 ны өдөр найз Мөнх-Эрдэнийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сити дээд сургуулийн ард 2 савтай пиво хувааж уусан. Тэгээд пиво уучихаад бид хоёр Сити дээд сургууль орсон. Тэнд Цогбаяр, Цэлмүүн гэдэг хоёр найзтайгаа уулзсан. Цогбаяр, Цэлмүүн 2 эрүүл байсан. Бид спорт зааланд орж тэмцээн үзэх гэсэн чинь багш нь гар гээд хөөгөөд байсан. Тэгээд бид 4 гадагшаа гарсан. Гэтэл Мөнх-Эрдэнэтэй нэг бүдүүн банди муудалцсан. Би очоод салгасан чинь тэр бүдүүн бандийн ах нь Ланд автомашин унасан залуу Мөнх-Эрдэнийг цохьсон. ... Мөнх-Эрдэнэ хүн цохихыг хараагүй. Гэхдээ нэг ах цохиулчихсан гомдолтой шүү гэж хэлж байсан. Баруун нүдний орчим цус болсон харагдаж байсан гэжээ. / хх 9 /
Гэрч Х.Ууганбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сургуулиас гарахаар явж байх үед гаднаас орж ирсэн хоёр залуугийн нэг нь намайг мөрлөсөн. Би эргэж хараад “Чи яаж яваад байгаа юм бэ? Замаа хараач” гэсэн чинь “Юу гэнээ. Чи яах юм “ гээд цамцнаас зуураад заамдсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Би “Аль ангийн оюутан бэ” гэсэн чинь “Чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Энэ үед тэнд байсан зарим оюутнууд ирж салгасан гэжээ. / хх 11 /
Гэрч Э.Цогбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэмцээнээ үзээд сууж байгаад гарах гээд шатаар бууж байтал Мөнх-Эрдэнэ нэг ахтай мөрөөрөө шүргэлцсэн. Тэр ах Мөнх-Эрдэнийг “Чи муухай хараад байна уу?” гэсэн. Мөнх-Эрдэнэ өөдөөс нь “Муухай харсан хүнийг яадаг юм” гэж хэлсэн. Би “Бид нар найзыгаа аваад явчихья “ гэж хэлээд Мөнх-Эрдэнийг аваад гарсан чинь нөгөө ах араас гарч ирээд маргалдсан. Гэтэл өөр нэг залуу ирээд Мөнх-Эрдэнийг зодож өшиглөсөн. Би салгаад тэндээс холдуулсан. Гэтэл тэр сургуулийн багш бололтой нэг ах гүйж ирээд Мөнх-Эрдэнийн гараас татсан чинь Мөнх-Эрдэнэ эргэж хараад савчихсан. Тэр ах нүдээ дараад доошоо суусан гэжээ. / хх 12 /
Гэрч Н.Цэлмүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэмцээн үзээд сууж байх үед Мөнх-Эрдэнэ, Билгүүн хоёр пиво уухаар гарсан. Хэсэг хугацааны дараа тэр 2 халамцуу орж ирсэн. ...Тэмцээний зааланд нэг залуу Мөнх-Эрдэнэтэй маргасан. Гэтэл сургуулийн багш нар Мөнх-Эрдэнийг хөөж гаргасан. Бид нар бүгдээрээ сургуулиас гарсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ дахиад хүнтэй маргасан. ... Бид нар салгаад байж байх үед сургуулийн багш бололтой нэг ах ирсэн. Гэтэл нэг мэдсэн чинь тэр ах нүүрээ дараад тонгойсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд Билгүүн, Мөнх-Эрдэнэ нарыг авч явсан гэжээ. / хх 13 /
Яллагдагч Н.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найз Билгүүнээ, Цогтбаяр, Цэлмүүн нарын хамт сагсны тэмцээн үзэхээр Сити дээд сургууль дээр очсон. Тэмцээн үзэхийн өмнө нь Билгүүнээ бид 2, хоёр том савтай пиво уусан. Цогбаяр, Цэлмүүн хоёр огт уугаагүй. Бид хоёроос салаад спорт заал руу орчихсон. Билгүүнээ бараг уугаагүй, хоёр пивоноос хоёр, хоёр аяга л уусан байх. Бусдыг нь би ганцаараа уусан. Пиво ууж дуусаад Билгүүнээ бид хоёр спорт заал руу орж тэмцээн үзсэн. Сургуулиас гарах үед коридор дотор нэг залуутай мөрөөрөө шүргэлцсэн. Тэр залуу над руу “Яасан. Муухай хараад байна уу?” гэсэн. Тэгэхээр нь би “Чам руу муухай харсан хүнийг чи яах юм” гэсэн. Тэгээд гадагшаа гарсан. Гэтэл тэр залуутай маргалдаж байх үед тэр залууг өмөөрч өөр нэг ах намайг өшиглөж унагаасан. Би босоод түүнийг зөрүүлээд цохих гэж байгаад салгаж байсан Ганболорыг цохьчихсон гэжээ. / хх 22 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12105 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.Ганболорын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 15 /
Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 21-22 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар / хх 2, 28-30 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Билгүүнтэй пиво хувааж уугаад сагсны тэмцээн үзэхээр зааланд орсон. Гэтэл багш нар нь хөөгөөд байсан. Тэгээд гарч яваад коидорт нэг залуутай муудалцтал ах нь намайг 2 машины дунд оруулаад өшиглөөд унагаасан. Би түүнийг цохих гэтэл багшийг цохьчихсон. Түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн. Үлдэх хохирол болон цаашдын эмчилгээний зардлыг төлнө гэв.
Хохирогч Н.Ганболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр манай сургууль дээр сагсны тэмцээн болж байсан юм. Гэтэл гаднаас согтуу залуучууд орж ирээд маргаан үүсгээд байхаар нь би очоод эвээр гаргасан. Гэтэл гадаа зодоон болоод байна гэхээр нь очоод болиулах гэтэл энэ хүүхэд намайг цохьсон. Миний нүд гэмтэж хагалгаа хийлгэсэн. Эмчилгээний зардал 2.888.234 төгрөг нэхэмжилнэ. Н.Мэс 1.000.000 төгрөг авсан. Цаашдаа 2 жил нүдэндээ эм тусаах шаардлагатай болсон ба хараа муудаж шил зүүдэг болсон. Гэхдээ энэ хүүгийн нас нь бага манай сурагчидтай адилхан учир хүнд шийтгэл битгий өгөөсэй гэж хүсэж байна. Дахин хагалгаа хийлгэх шаардлагатай учир цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” дээд сургуулийн гадна Н.Ганболорын нүүр рүү нь гараараа цохиж биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...согтуу залуучуудтай манай ганц хоёр оюутан барьцалдаж аваад байхаар нь би тарцгаа гэтэл нэг нь эргэж хараад миний баруун нүд рүү нэг удаа цохиход би газар унасан. Нүдний ухархайн цөмрөлтийн нөхөх хагалгаа хийлгэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Ганболорын мэдүүлэг / хх 6-7 /, ... Н.М хүн цохихыг хараагүй, гэхдээ нэг ах цохиулчихсан гомдолтой шүү гэж хэлж байсан. Баруун нүдний орчим цус болсон харагдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Билгүүний мэдүүлэг / хх 9 /, ... тэр сургуулийн багш бололтой нэг ах гүйж ирээд Мөнх-Эрдэнийн гараас татсан чинь Мөнх-Эрдэнэ эргэж хараад савчихсан. Тэр ах нүдээ дараад доошоо суусан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Цогбаярынм мэдүүлэг, / хх 12 /, ... Бид нар салгаад байж байх үед сургуулийн багш бололтой нэг ах ирсэн. Гэтэл нэг мэдсэн чинь тэр ах нүүрээ дараад тонгойсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Цэлмүүний мэдүүлэг / хх 13 /, ... Сургуулиас гарах үед коридор дотор нэг залуутай мөрөөрөө шүргэлцсэн. Тэр залуу над руу “Яасан муухай хараад байна уу?” гэсэн. Тэгэхээр нь би “Чам руу муухай харсан хүнийг чи яах юм” гэсэн. Тэгээд гадагшаа гарсан. Гэтэл тэр залуутай маргалдаж байх үед тэр залууг өмөөрч өөр нэг ах намайг өшиглөж унагаасан. Би босоод түүнийг зөрүүлээд цохих гэж байгаад салгаж байсан Ганболорыг цохьчихсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Мөнх-Эрдэийн мэдүүлэг / хх 22 /, ...Н.Ганболорын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12105 дугаартай дүгнэлт / хх 15 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Батбилэг нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хохирол болон цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.М нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Ганболор нь эмчилгээний зардалд 2.888.234 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Н.М нь 1.000.000 төгрөг нөхөн төлсөн тул үлдэх 1.888.234 төгрөгийг түүнээс гаргуулж, цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрхий мэргэн овогт Н-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Мэс 1.888.234 төгрөг гаргуулан хохирогч Н.Ганболорт олгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ