Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн Б овогт Б-ийн Г, Б овогт Д-ийн Ц нарт холбогдох эрүүгийн 1802004620284 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Мөнгөнсүх, шүүгдэгч Б.Г, Д.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ж.Уранчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Т.Д.Ц шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зохиомж дээд сургуулийн жүжигчний 2 дугаар курсийн оюутан гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба 7 дугаар гудамж, 19 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ийн Г /РД:/,

2. Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Вонь Глобал” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-5 дугаар гудамж, 247 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хороолол 53-12 дугаар байрны 133 тоотод оршин сууж байгаа гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Ц /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  

1. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,

 

2. Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн суддав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Өмнө нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг огт хэрэглэж байгаагүй. Оюутан болоод уг бодисын талаар мэддэг болсон. Удалгүй Аглагын хийд яваад буцах замдаа тэр өвсийг түүгээд хар цүнхэндээ хийсэн байсан ба тэр цүнхээ хэрэглэдэггүй байсан юм. Хэрэг болох өдөр ороолт, малгайгаа хийгээд аваад гарсан. Би түлхүүрийн оосорт наасан зүйлийнхээ талаар мэдэж байсан, харин цүнхэндээ хийсэн байсан өвсийг мартсан байсан. Тэгээд цагдаа нарт баригдаж сандрахдаа цүнхэнд байсан өвс гол зүйл шиг санагдаж, “цүнхэнд өвс байгаа” гэж хэлсэн. Харин тээврийн хэрэгслийн урд талын хайрцаганд байсан сэтгэцэд нөлөөт бодисыг би хийсэн. Би урд талын хайрцаганд хийсэн талаар Цэрэнлхагва ах мэдээгүй байх, тухайн үед машин бариад явж байсан. Бид хоёр Хатанбаатарын эмнэлгээс хойшоо яваад 12 дугаар байрны хажууд машинаа зогсоож, хамт сонирхоод татаж үзсэн юм. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Д.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчим Д.Цтэй уулзаад манай ахын гэрт малгайг нь хүргэж өгөхөөр явж байхад Д.Ц “надад ийм өвс байгаа” гэж хэлэхээр нь би нэг удаа сорж үзсэн. Тэгээд Гурвалжингийн гүүр даваад явж байхдаа цагдаа нарт баригдсан байгаа. Д.Ц манай байрны дүүгийн найз. Урьд 2018 оны зун сагс, биллъярд тоглож байгаад анх уулзаж танилцаад, найзалдаг болсон. Би хэрэг болохоос 7 хоногийн өмнө биллъярданд дахин тааралдахдаа Ган-Эрдэнийн утасны дугаарыг авсан байсан. Миний хувьд урьд өмнө нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй бөгөөд тухайн өдөр Д.Ц “надад ийм зүйл байна” гэж үзүүлэхэд ямар зүйл байдаг юм бол гэж сонирхоод хэрэглэсэн. Ер нь интернет, дууны видео клипээс л энэ төрлийн бодисын мэдээлэл авч, өвсний талаар мэдлэгтэй байсан, гэхдээ Д.Цд байгаа талаар огт мэдээгүй байсан.

97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Машины урд хайрцагнаас гарсан зүйлийн талаар би мэдэхгүй, цагдаа нарт баригдсаны дараа мэдсэн. Сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Ц урд талын хайрцаганд хийсэн байж магадгүй, би энэ талаар огт мэдээгүй. Харин маск бол миний машинд байсан.

Би тухайн үед болсон асуудлыг ойлгож мэдэж байсан, одоо санаж байгаа. Хуулийн төлөөлөгч нарын зүгээс ямар нэгэн дарамт шахалт ирээгүй. Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө Д.Цд байсан өвсийг хэрэглэсэн болохоор Д.Цд мөнгө төгрөг өгөөгүй гэж хэлсэн юм, өөрөөр хэлбэл хэрэглэсэн үйлдлээ авсан гэж ойлгож байсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би дүү, 2 хүүхэддээ буруу үлгэр дуурайлал болж байгаадаа харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18020 0462 0284 дугаартай хэргээс:

 

1. Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-14х/,

 

2. Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-18х/,

 

3. 97-32 УБЧ улсын дугаартай, Д-ы Ц-ийн эзэмшилд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн №01904662 дугаартай гэрчилгээ бүхий тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, үзлэгээр “...машины зүүн урд суудал дээрээс хар өнгийн үүргэвч дотроос Ган-Эрдэнийн гаргаж өгсөн өвс мэт зүйл, жин хэмжүүрт тавьж үзэхэд 58,95 граммтай, ...машины зүүн урд хайрцагнаас “Маск” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн цаасан хайрцаг дахь ууттай максуудыг гаргаж үзэхэд гялгар уутанд ороосон бор өнгөтэй, шавар мэт зүйл илэрснийг хураан авсан...”  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-21х/,

 

4. Орон байранд /Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамбын 07-19 тоот/ нэгжлэг хийж, “...5 л цэвэр усны саван дотор гуравны нэг хэмжээнд, 0.5 л ундааны саваар дүүргэсэн өвс мэт зүйл илэрснийг тус тус хураан авсан тухай ...” тухай тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-24х/,

 

5. Шүүгдэгч Б.Г-ийн 2018 оны 11 сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 25-27х/,

 

6. Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 32-35х/,

 

7. Эрүүгийн 1802 0046 20284 дугаартай хэрэгт:

7.1. Шинжилгээнд хүргүүлсэн бор өнгийн түлхүүрийн оосрын дотор талд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл 0,5 х 0.5 см хэмжээтэй,

7.2. Мөн бор өнгийн түлхүүрийн оосорт хийгдсэн байсан JN3255227 сери дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг,

7.3. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн Б.Г гэж засварласан, хар үүргэвчнээс илэрсэн гялгар ууттай өвс мэт зүйл 58.7 грамм жинтэй,  

7.4. 97-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн 2018.11.19 гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн гялгар уутанд наасан бор өнгийн шавар мэт зүйл, гялгар ууттай жинлэхэд 1.3 грамм, уутнаас гаргаж жинлэхэд 0.2 грамм жинтэй, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн,

7.5. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, №11 гэж дугаарлагдсан цэнхэр өнгийн Байгаль гэх нэртэй хуванцар саванд хийсэн 232.7 грамм жинтэй өвс мэт зүйл,

7.6. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн /хорогдол үүссэн/ №9 дугаартай шаргал өнгийн “Fuze tea” гэх хуванцар саванд хийгдсэн 102.2 грамм жинтэй өвс мэт зүйл,

7.7.Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №7 дугаартай, “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн 74.4 грамм жинтэй өвс мэт зүйл,

7.8. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №0 дугаартай гялгар ууттай 2.8 грамм жинтэй өвс мэт зүйл,

7.9. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №10 гэж дугаарлагдсан хар өнгийн дөрвөлжин хайрцаганд хийгдсэн 10 хэсэг базсан тугалган цаас,

7.10. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №3 гэж дугаарласан AV7260096 сери дугаартай хуйлсан 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон 2018 оны 12 сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хэргийн 36-37х/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 12666 тоот:

1. Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Ц РЮ98020611” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-45х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 12472 тоот:

1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 100 төгрөгийн /JN3255227 серийн дугаар бүхий/ мөнгөн дэвсгэрт, “Б.Гантулгын биеэс илэрсэн 2018.11.19” гэж хаягласан бор өнгийн түлхүүрийн гэрний дотор талд наалдсан шавар мэт зүйл, мөн гялгар уутанд наалдсан шавар мэт зүйл, гялгар ууттай ногоон өнгийн ургамал тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Спутник гэсэн бичиглэлтэй хайрцаганд 4 ширхэг претикээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 47-50х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 12473 тоот:

“1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “№11 гэж дугаарласан “Байгал” гэх бичигтэй 5 дитрийн усны хуванцар савтай цайвар ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, №9 дугаартай “Fuze tea” гэх хуванцар савтай цайвар ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн жинтэй ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, AV7260096 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, базсан мөнгөлөг цааснууд 10 хэсэг, “0” гэж дугаарласан гялгар ууттай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Улаан, цагаан өнгийн “DHG Pharma” гэх бичиглэлтэй хоосон капсул мэт зүйл 1 ширхэг, “Metallica” гэх бичиглэлтэй улаан өнгийн гялгар тууз мэт зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 55-60х/,

 

11. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 99 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Б.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.Г нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Б.Г нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 63-64/,

 

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 98 тоот:

1. Д.Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Д.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.Ц нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Д.Ц нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Д.Ц нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 65-66/,

 

13. Шүүгдэгч Д.Цэрэнлхагвын 98113424 дугаарын утасны билл /хэргийн 130-139, 140-156х/,

14. Мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-134 дугаартай магадлагаа /хэргийн 190-195х/,

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Цэрэнлхагвын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1-р хорооллын РС тоглоомын газарт тоглож байгаад орой 20 цагийн үед Ган-Эрдэнийн 95116782 дугаарын утас руу өөрийн 98113424 дугаарын утсаар залгаж “хаана байгаа юм бэ” гэж асуухад Д.Ц нь “1 дүгээр хороололд байна, уулзвал уулзъя” гэхээр нь бид хоёр 20 цаг 20 минутын үед 1 дүгээр хорооллын Хар хорин захын хойд талд байрлах 26 дугаар байрны дэргэд уулзсан. Тухайн үед Д.Ц ганцаараа ирсэн. Би хамаатны ахынхаа гэрт малгай хүргэж өгөх гэж байсан учир Д.Цтэй хамт Гурвалжингийн гүүр даваад ах Эрдэнэбаярын гэр рүү явсан.

Д.Ц бид хоёр 97-32 УБЧ улсын дугаартай “Тоёота Алпард” загварын саарал өнгийн машинтай явж байхад Д.Ц үүрч явсан хар өнгийн цүнхэн дотроосоо цагаан ууттай өвс, бага хэмжээний шавар зэргийг гаргаж ирээд “Ах надад ийм юм байгаа” гэхээр нь би мөнгө төлөлгүй өвс, шавар зэргийг нь авсан. Тухайн үед өвс, шавар зэргийг сонирхож авсан ба Д.Цд мөнгөн болон бусад байдлаар төлбөр төлөөгүй. Тэгээд цааш явж байгаад цагдаа нарт баригдсан. Би Д.Цтэй хоёр долоо хоногийн өмнө 1 дүгээр хороололд байрлах биллъяардын газарт тоглож байгаад танилцаж байсан.

Би одоогоос сарын өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын дундуур Ган-Эрдэнийн хамт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн. Тухайн үед бид хоёр өвс хэрэглэсэн. Харин хамгийн сүүлд өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Ц бид хоёр мөн өвс хэрэглэсэн ба уг өвсийг Д.Ц авч ирсэн.

Миний өөрийн унаж явсан 97-32 УБЧ улсын дугаартай “Тоёота алпард” загварын автомашины жолоочийн эсрэг талын урд суудлын онгойдог саванд байсан маскны хайрцаганд байсан шаврыг би өнөөдөөр Д.Цэс авсан. ...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Би 98113424 дугаарыг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ашиглаж байгаа бөгөөд миний нэр дээр байдаг юм. 95117682 нь Ган-Эрдэнийн утасны дугаар байна. Би Д.Цтэй 2018 оны 10 дугаар сараас холбогдож ярьсан.

...”Цэг” гэж шавар гэх мансууруулах бодисыг хэлдэг юм. Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Ц рүү утасдаж “шавар байна уу” гэж асуухад “байхгүй” гэсэн учир бид хоёр уулзаагүй. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тоглоод Д.Цд тийм зүйл байгаа эсэхийг мэдэх гэж “надад 80.000 төгрөг байна” гэж хэлэхэд зүгээр инээгээд байсан бөгөөд бид хоёр тухайн өдөр уулзаагүй. Би Чука ах гэж зохиож хэлэхэд Д.Ц ойлгохгүй байсан юм. Д.Ц бид хоёр “Өвс, цэг гэх зүйл байдаг. Хоёулаа хэрэглэж үзэх үү” гэж ярьж байсан боловч тухайн үедээ олж чадаагүй. Дараа нь буюу цагдаа нарт баригддаг өдөр Д.Цд байсан бодисыг хэрэглэж үзсэн бөгөөд Д.Ц зарж борлуулдаг эсэхийг би мэдэхгүй. Харин тэр гялгар уутанд боосон шавар гэх зүйлээс тасдаад үлдсэн хэсгийг нь миний машины урд талын хайрцаганд хийсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 84-85, 91-95х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний цагийн үед 26 дугаар байрны хажуу талын РС тоглоомын газарт тоглоом тоглож байтал манай Булгаа гэдэг найзын байрны Лха ах над руу утасдаад “хаана байна дүү” гэхээр нь “РС тоглоом дээр байна” гэхэд “манай ахын гэр Гурвалжин даваад шинэ байранд орсон, хоёулаа тийшээ яваад ирэх үү” гэхээр нь би хийх юмгүй, завтай байсан болохоор “хамт явъя” гээд намайг Хатанбаатар гэдэг эмнэлгийн тэндээс ирж авсан. Тэгээд бид хоёр Гурвалжингийн гүүр даваад явж байгаад зам дээр цагдаа нарт баригдсан.

   Би Лха ахтай уулзаад машиных нь зүүн урд суудал дээр нь суусан ба тухайн үед хар өнгийн үүргэвч үүрч явсан юм. Би тэр хар цүнхэнд хийсэн байсан гялгар ууттай өвс гэх зүйлийг 2018 оны 09 дүгээр сарын 03, 04-ний үед Төв аймгийн Борнуур сумаас түүж авч ирсэн. Би Урьхинд байдаг хамаатны эгч Оюунчимэгийн гэрт очоод Улаанбаатар хот руу явах замд Борнуурын гүүрний тэр хавиас 10 төгрөгний уутны талаар түүж авсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд хар өнгийн үүргэвчиндээ хийж, гэртээ хадгалж байгаад 4-5 хоногийн дараа орон доороос нөгөө өвсөө гаргаад интернетээс Каннабис ургамлын бичлэгийг харахад газаар шахаж, сав цоолж хийгээд байсан ба тос шиг зүйл гаргаад байхаар нь “хийж үзье” гэж бодоод жижиг ундааны хоёр саванд хийгээд газаар шахаад, шахагдсан өвсөө 5 литрийн том саванд хийсэн. Шахсан өвснөөс гарсан ус шиг зүйлийг тавганд хийгээд халуун буцалсан усан дээр тавихад ууршсаар байгаад хар хатсан зүйл болсон.

Тэрийг нь претикээр хусаж аваад биедээ авч явдаг бор өнгийн түлхүүр хийдэг цахилгаантай гэрэнд наагаад хийсэн байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед гэрээсээ гарахдаа үүргэвчиндээ хийж авч гарсан. Би Лха ахад өвсийг  мөнгөөр өгөөгүй ба бид хоёр хэрэглээгүй, би түүнд урьд өмнө нь өвс зарж байгаагүй.

Тухайн үед би Лха ахын машинд надад байсан 100 төгрөгийг хуйлаад, түлхүүрийн оосорт байсан бор зүйлээс талыг нь хумсалж аваад мөнгөлөг өнгийн тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь сорсон. Тэгэхэд Цэрэнлхагва ах “алив би ч гэсэн үзье” гээд сорж үзэхээр нь хуйлсан мөнгөө буцаагаад түлхүүрийн оосортоо хийгээд мөнгөлөг цаасыг нь цонхоор гаргаж хаясан. Би бор зүйлээс үлдсэн хэсгийг машинд байсан жижигхэн гялгар уутанд ороогоод Цэрэнлхагва ахын машины зүүн урд талын хайрцаганд хийгээд юм яриад хөдлөөд явж байгаад ороолтоо авах гээд цүнхээ ухахад цүнхэндээ цагаан өнгийн жижиг гялгар ууттай өвс хийсэн байснаа мартсан байсан.

Тэгээд Цэрэнлхагва ахад харуулаад “урьд нь гарахдаа цүнхэндээ хийсэн байснаа мартсан байна” гэхэд “өө тийм үү” гэж хэлээд байж байхад машинтай хүмүүс урдуур шахаад цагдаа нар бууж ирээд бид хоёрыг баривчилсан. Тэр үед би айж сандраад өвсөө цүнх рүүгээ хийгээд, зүүн урд суудлын шалавч руу цүнхтэй нь хамт шидчихсэн юм. Баригдсан өдөр миний биеэс гарсан зүйл болон цүнхэнд байсан өвсийг би өөрөө цагдаа нарт хүлээлгэн өгсөн.  

Би 95117682 дугаарыг худалдаж аваад 2 жил болж байгаа бөгөөд 2 жил орчим ашиглаж байна. Би энэ дугаараас өөр дугаар давхар ашигладаггүй. 98113424 нь Лха ахын дугаар байна. Чука гэдэг хүнийг би огт танихгүй. Тухайн өдөр Лха ах учир нь олдохгүй, маазарсан байдалтай юм яриад байсан. Надад өвс гэх зүйл байсан тухай би огт хэлээгүй болохоор мэдэхгүй байсан. Би мөнгө төгрөгөөр өвс, шавар гэх зүйл өгч зарсан асуудал байхгүй. Урьд нь өвс гэдэг зүйл байдаг талаар Лха ахтай ярьж байсан болохоос хамт түүж хэрэглэж байгаагүй.

Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад сонсгосон ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 86-87, 92-96х/ болон нэр бүхий шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болох урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 106х/, Б.Г жүжигчин мэргэжлээр “Зохиомж” дээд сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг тухай тус сургуулийн тодорхойлолт /хэргийн 115х/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа баримтууд /хэргийн 116-117, 124х, 212х/, Д.Ц нь “Вонь глобал” ХХК-д менежерийн албан тушаалд ажилладаг талаарх ажлын газрын тодорхойлолт баримт  /хэргийн 125х/, шүүгдэгч Д. Д.Цэрэнлхагвын хүүхдүүд гэх 2013 оны 02 сарын 15-нд төрсөн Саранжингийн Мөнх-Үжин, Саранжингийн Энх-Үжин нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /шүүх хуралдаанд гаргасан/, гэрч З.Бат-Эрдэнэ /хэргийн 40-41х/, Д.Оюунцэцэг /хэргийн 38-39х/, Д.Цээсүрэн /хэргийн 42х/ нарын мэдүүлэг, Кристина Ноблийн хүүхдийн сангийн тодорхойлолт /шүүх хуралдаанд гаргасан/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд зохих журмын дагуу шалгасан, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж, Б.Г, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

   Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба  “Сэтгэцэд  нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх энэ төрлийн бодис, аливаа бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж айдас түгшүүрт автах, булчин шөрмөс хөших, биеийн халуун нэмэгдэх, ам хатах зэргээр олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.  

 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж, улмаар дээрх хориглосон хүн амын эрүүл мэндэд хөр хөнөөл бүхий  мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг “борлуулсан”  гэж тус тус үзэх юм.  

 

Тухайн хэргийн нөхцөлд:

 

1. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламжтай өвс 58,7 граммыг өөрийн биедээ авч явсан үүргэвч цүнхэнд,

- 0.5 х 0.5 хэмжээтэй бор өнгийн түлхүүрийн гэрний дотор талд наасан   тетрогидроканнабинолын агууламж бүхий шавар мэт сэтгэцэт нөлөөт бодисыг шүүгдэгч Д.Цэрэнлхагвын жолоодон явсан 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэргсэлд,

- тетрогидроканнабинолын агууламжтай 232.7 грамм, 102.7 грамм, 74.4 грамм, 2.8 грамм, нийт өвс мэт 412.6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 19-ныг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7 дугаар гудамжны 19 тоот дахь хашаанд тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

2. Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 11 сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаарын  хорооны нутаг дэвсгэрт 0.2 грамм жинтэй, НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн:

- Хүний биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-14х/,

- Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-18х/,

- 97-32 УБЧ улсын дугаартай, Дамдины Цээсүрэнгийн эзэмшилд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн №01904662 дугаартай гэрчилгээ бүхий тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, үзлэгээр “...машины зүүн урд суудал дээрээс хар өнгийн үүргэвч дотроос Гэн-Эрдэнийн гаргаж өгсөн өвс мэт зүйл, жин хэмжүүрт тавьж үзэхэд 58,95 граммтай, ...машины зүүн урд хайрцагнаас “Маск” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн цаасан хайрцаг дахь ууттай максуудыг гаргаж үзэхэд гялгар уутанд ороосон бор өнгөтэй, шавар мэт зүйл илэрснийг хураан авсан...”  тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-21х/,

- Орон байранд /Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Хамбын 07-19 тоот/ нэгжлэг хийж, “...5 л цэвэр усны саван дотор гуравны нэг хэмжээнд, 0.5 л ундааны саваар дүүргэсэн өвс мэт зүйл илэрснийг тус тус хураан авсан тухай ...” тухай тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-24х/,

- шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн 2018 оны 11 сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 25-27х/,

- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 32-35х/,

- Эрүүгийн 1802 0046 20284 дугаартай хэрэгт:  

1. Шинжилгээнд хүргүүлсэн бор өнгийн түлхүүрийн оосрын дотор талд наалдсан бор өнгийн шавар мэт зүйл 0,5 х 0.5 см хэмжээтэй,

2. Мөн бор өнгийн түлхүүрийн оосорт хийгдсэн байсан JN3255227 сери дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг,

3. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн Б.Г гэж засварласан, хар үүргэвчнээс илэрсэн гялгар ууттай өвс мэт зүйл 58.7 грамм жинтэй, 

4. 97-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн 2018.11.19 гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн гялгар уутанд наасан бор өнгийн шавар мэт зүйл, гялгар ууттай жинлэхэд 1.3 грамм, уутнаас гаргаж жинлэхэд 0.2 грамм жинтэй, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн,

5. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, №11 гэж дугаарлагдсан цэнхэр өнгийн Байгаль гэх нэртэй хуванцар саванд хийсэн 232.7 грамм жинтэй өвс мэт зүйл,

6. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн /хорогдол үүссэн/ №9 дугаартай шаргал өнгийн “Fuze tea” гэх хуванцар саванд хийгдсэн 102.2 грамм жинтэй өвс мэт зүйл,

7.Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №7 дугаартай, “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн 74.4 грамм жинтэй өвс мэт зүйл,

8. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №0 дугаартай гялгар ууттай 2.8 грамм жинтэй өвс мэт зүйл,

9. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №10 гэж дугаарлагдсан хар өнгийн дөрвөлжин хайрцаганд хийгдсэн 10 хэсэг базсан тугалган цаас,

10. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №3 гэж дугаарласан AV7260096 сери дугаартай хуйлсан 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг тус тус эд мөрийн баримтаар тооцсон 2018 оны 12 сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хэргийн 36-37х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 12666 тоот:

1. Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Ц РЮ98020611” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-45х/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 12472 тоот:

1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 100 төгрөгийн /JN3255227 серийн дугаар бүхий/ мөнгөн дэвсгэрт, “Б.Гантулгын биеэс илэрсэн 2018.11.19” гэж хаягласан бор өнгийн түлхүүрийн гэрний дотор талд наалдсан шавар мэт зүйл, мөн гялгар уутанд наалдсан шавар мэт зүйл, гялгар ууттай ногоон өнгийн ургамал тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Спутник гэсэн бичиглэлтэй хайрцаганд 4 ширхэг претикээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 47-50х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 12473 тоот:

“1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “№11 гэж дугаарласан “Байгаль” гэх бичигтэй 5 дитрийн усны хуванцар савтай цайвар ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, №9 дугаартай “Fuze tea” гэх хуванцар савтай цайвар ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн жинтэй ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, AV7260096 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, базсан мөнгөлөг цааснууд 10 хэсэг, “0” гэж дугаарласан гялгар ууттай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

Улаан, цагаан өнгийн “DHG Pharma” гэх бичиглэлтэй хоосон капсул мэт зүйл 1 ширхэг, “Metallica” гэх бичиглэлтэй улаан өнгийн гялгар тууз мэт зүйл тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 55-60х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 99 тоот:

1. Б.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Б.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Б.Г нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Б.Г нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 63-64/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 98 тоот:

1. Д.Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Д.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Д.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Д.Ц нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Д.Ц нь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Д.Ц нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 65-66/,

- мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-134 дугаартай магадлагаа /хэргийн 190-195х/,

- шүүгдэгч Д.Цэрэнлхагвын 98113424 дугаартай утасны билл /хэргийн 130-139, 140-156х/,

- шүүгдэгч Д.Цэрэнлхагвын: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1-р хорооллын РС тоглоомын газарт тоглож байгаад орой 20 цагийн үед Ган-Эрдэнийн 95116782 дугаарын утас руу өөрийн 98113424 дугаарын утсаар залгаж “хаана байгаа юм бэ” гэж асуухад Д.Ц нь “1 дүгээр хороололд байна, уулзвал уулзъя” гэхээр нь бид хоёр 20 цаг 20 минутын үед 1 дүгээр хорооллын Хар хорин захын хойд талд байрлах 26 дугаар байрны дэргэд уулзсан. Тухайн үед Д.Ц ганцаараа ирсэн. Би хамаатны ахынхаа гэрт малгай хүргэж өгөх гэж байсан учир Д.Цтэй хамт Гурвалжингийн гүүр даваад ах Эрдэнэбаярын гэр рүү явсан.

Д.Ц бид хоёр 97-32 УБЧ улсын дугаартай “Тоёота Алпард” загварын саарал өнгийн машинтай явж байхад Д.Ц үүрч явсан хар өнгийн цүнхэн дотроосоо цагаан ууттай өвс, бага хэмжээний шавар зэргийг гаргаж ирээд “Ах надад ийм юм байгаа” гэхээр нь би мөнгө төлөлгүй өвс, шавар зэргийг нь авсан. Тухайн үед өвс, шавар зэргийг сонирхож авсан ба Д.Цд мөнгөн болон бусад байдлаар төлбөр төлөөгүй. Тэгээд цааш явж байгаад цагдаа нарт баригдсан. Би Д.Цтэй хоёр долоо хоногийн өмнө 1 дүгээр хороололд байрлах биллъярдын газарт тоглож байгаад танилцаж байсан.

Би одоогоос сарын өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын дундуур Ган-Эрдэнийн хамт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн. Тухайн үед бид хоёр өвс хэрэглэсэн. Харин хамгийн сүүлд өчигдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Ц бид хоёр мөн өвс хэрэглэсэн ба уг өвсийг Д.Ц авч ирсэн.

Миний өөрийн унаж явсан 97-32 УБЧ улсын дугаартай “Тоёота алпард” загварын автомашины жолоочийн эсрэг талын урд суудлын онгойдог саванд байсан маскны хайрцаганд байсан шаврыг би өнөөдөөр Д.Цэс авсан. ...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Би 98113424 дугаарыг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс ашиглаж байгаа бөгөөд миний нэр дээр байдаг юм. 95117682 нь Ган-Эрдэнийн утасны дугаар байна. Би Д.Цтэй 2018 оны 10 дугаар сараас холбогдож ярьсан.

...”Цэг” гэж шавар гэх мансууруулах бодисыг хэлдэг юм. Би 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Д.Ц рүү утасдаж “шавар байна уу” гэж асуухад “байхгүй” гэсэн учир бид хоёр уулзаагүй. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тоглоод Д.Цд тийм зүйл байгаа эсэхийг мэдэх гэж “надад 80.000 төгрөг байна” гэж хэлэхэд зүгээр инээгээд байсан бөгөөд бид хоёр тухайн өдөр уулзаагүй. Би Чука ах гэж зохиож хэлэхэд Д.Ц ойлгохгүй байсан юм. Д.Ц бид хоёр “Өвс, цэг гэх зүйл байдаг. Хоёулаа хэрэглэж үзэх үү” гэж ярьж байсан боловч тухайн үедээ олж чадаагүй. Дараа нь буюу цагдаа нарт баригддаг өдөр Д.Цд байсан бодисыг хэрэглэж үзсэн бөгөөд Д.Ц зарж борлуулдаг эсэхийг би мэдэхгүй. Харин тэр гялгар уутанд боосон шавар гэх зүйлээс тасдаад үлдсэн хэсгийг нь миний машины урд талын хайрцаганд хийсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 84-85, 91-95х/,

- шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний цагийн үед 26 дугаар байрны хажуу талын РС тоглоомын газарт тоглоом тоглож байтал манай Булгаа гэдэг найзын байрны Лха ах над руу утасдаад “хаана байна дүү” гэхээр нь “РС тоглоом дээр байна” гэхэд “манай ахын гэр Гурвалжин даваад шинэ байранд орсон, хоёулаа тийшээ яваад ирэх үү” гэхээр нь би хийх юмгүй, завтай байсан болохоор “хамт явъя” гээд намайг Хатанбаатар гэдэг эмнэлгийн тэндээс ирж авсан. Тэгээд бид хоёр Гурвалжингийн гүүр даваад явж байгаад зам дээр цагдаа нарт баригдсан.

   Би Лха ахтай уулзаад машиных нь зүүн урд суудал дээр нь суусан ба тухайн үед хар өнгийн үүргэвч үүрч явсан юм. Би тэр хар цүнхэнд хийсэн байсан гялгар ууттай өвс гэх зүйлийг 2018 оны 09 дүгээр сарын 03, 04-ний үед Төв аймгийн Борнуур сумаас түүж авч ирсэн. Би Урьхинд байдаг хамаатны эгч Оюунчимэгийн гэрт очоод Улаанбаатар хот руу явах замд Борнуурын гүүрний тэр хавиас 10 төгрөгний уутны талаар түүж авсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд хар өнгийн үүргэвчиндээ хийж, гэртээ хадгалж байгаад 4-5 хоногийн дараа орон доороос нөгөө өвсөө гаргаад интернетээс Каннабис ургамлын бичлэгийг харахад газаар шахаж, сав цоолж хийгээд байсан ба тос шиг зүйл гаргаад байхаар нь “хийж үзье” гэж бодоод жижиг ундааны хоёр саванд хийгээд газаар шахаад, шахагдсан өвсөө 5 литрийн том саванд хийсэн. Шахсан өвснөөс гарсан ус шиг зүйлийг тавганд хийгээд халуун буцалсан усан дээр тавихад ууршсаар байгаад хар хатсан зүйл болсон.

Тэрийг нь претикээр хусаж аваад биедээ авч явдаг бор өнгийн түлхүүр хийдэг цахилгаантай гэрэнд наагаад хийсэн байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед гэрээсээ гарахдаа үүргэвчиндээ хийж авч гарсан. Би Лха ахад өвсийг  мөнгөөр өгөөгүй ба бид хоёр хэрэглээгүй, би түүнд урьд өмнө нь өвс зарж байгаагүй.

Тухайн үед би Лха ахын машинд надад байсан 100 төгрөгийг хуйлаад, түлхүүрийн оосорт байсан бор зүйлээс талыг нь хумсалж аваад мөнгөлөг өнгийн тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь сорсон. Тэгэхэд Цэрэнлхагва ах “алив би ч гэсэн үзье” гээд сорж үзэхээр нь хуйлсан мөнгөө буцаагаад түлхүүрийн оосортоо хийгээд мөнгөлөг цаасыг нь цонхоор гаргаж хаясан. Би бор зүйлээс үлдсэн хэсгийг машинд байсан жижигхэн гялгар уутанд ороогоод Цэрэнлхагва ахын машины зүүн урд талын хайрцаганд хийгээд юм яриад хөдлөөд явж байгаад ороолтоо авах гээд цүнхээ ухахад цүнхэндээ цагаан өнгийн жижиг гялгар ууттай өвс хийсэн байснаа мартсан байсан.

Тэгээд Цэрэнлхагва ахад харуулаад “урьд нь гарахдаа цүнхэндээ хийсэн байснаа мартсан байна” гэхэд “өө тийм үү” гэж хэлээд байж байхад машинтай хүмүүс урдуур шахаад цагдаа нар бууж ирээд бид хоёрыг баривчилсан. Тэр үед би айж сандраад өвсөө цүнх рүүгээ хийгээд, зүүн урд суудлын шалавч руу цүнхтэй нь хамт шидчихсэн юм. Баригдсан өдөр миний биеэс гарсан зүйл болон цүнхэнд байсан өвсийг би өөрөө цагдаа нарт хүлээлгэн өгсөн.  

Би 95117682 дугаарыг худалдаж аваад 2 жил болж байгаа бөгөөд 2 жил орчим ашиглаж байна. Би энэ дугаараас өөр дугаар давхар ашигладаггүй. 98113424 нь Лха ахын дугаар байна. Чука гэдэг хүнийг би огт танихгүй. Тухайн өдөр Лха ах учир нь олдохгүй, маазарсан байдалтай юм яриад байсан. Надад өвс гэх зүйл байсан тухай би огт хэлээгүй болохоор мэдэхгүй байсан. Би мөнгө төгрөгөөр өвс, шавар гэх зүйл өгч зарсан асуудал байхгүй. Урьд нь өвс гэдэг зүйл байдаг талаар Лха ахтай ярьж байсан болохоос хамт түүж хэрэглэж байгаагүй. Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад сонсгосон ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 86-87, 92-96х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох”, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд хэргийн шүүгдэгч Б.Г нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хадгалсан болон худалдан борлуулах зорилгогүйгээр өөрөө хэрэглэсэн үйл баримтад маргаагүй, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгчөөс сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн байдалд маргаагүй, харин тээврийн хэрэгсэлд уг бодисыг хууль бусаар хадгалсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламжтай өвс 58,7 граммыг өөрийн биедээ авч явсан үүргэвч цүнхэнд, 0.5 х 0.5 хэмжээтэй бор өнгийн түлхүүрийн гэрний дотор талд наасан тетрогидроканнабинолын агууламж бүхий шавар мэт сэтгэцэт нөлөөт бодисыг шүүгдэгч Д.Цэрэнлхагвын жолоодон явсан 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд, тетрогидроканнабинолын агууламжтай 232.7 грамм, 102.7 грамм, 74.4 грамм, 2.8 грамм, нийт өвс мэт 412.6 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 7 дугаар гудамжны 19 тоот дахь өөрийн хашаанд тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан:,

- шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 11 сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаарын  хорооны нутаг дэвсгэрт 0.2 грамм жинтэй, НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий шавар мэт сэтгэцэд нөлөөт бодисыг 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь тус тус хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /ЭХТА-20.7 дугаар зүйл/ гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Д.Ц нар нь хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон тул  Б.Г, Д.Цэрэндлагва нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдэх, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах юм.

 

Нэр бүхий шүүгдэгч нар нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй хэдий ч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулвал зохих хорих ялын доод хэмжээ  нэг жил, дээд хэмжээ нь 5 жил хүртэл гэж заасан ба энэ нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох, мөн шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөр байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, шүүгдэгч Ц.Цэрэнлхагва нь бага насны ихэр хүүхэдтэй, Б.Ган-Эрдэнийн тухайд гэмт хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрсэн хэдий ч одоо 21 насанд хүрээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан өсвөр насны хүнд тооцогдох юм гэсэн үндэслэл зааж, дээрх нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан  хэрэглэнэ үү” хэмээх санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх доорхи үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн,

- мөн зүйл, хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэрэглэж болно” гэсэн,

- мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн ....гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно”  гэсэн,

- мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа гэмт хэрэгт үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэсэн хэм хэмжээ нь тус тус шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Б.Г нь 18 насанд хүрсэн 21 нас хүрээгүй хэдий боловч бие бялдар, сэтгэхүй, оюун ухааны хөгжил нь үе тэнгийн бусад хүмүүстэй харьцуулахад харьцангуй дорой, хоцрогдолтой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэх үндэслэл нотлогдохүй байна.    

 

Шүүгдэгч Б.Г, Д.Ц нар нь 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс сэжигтнээр хойшлуулшгүйгээр тус тус баривчлагдан 48 /дөчин найм/ цаг хоригдож, 2018 оны 11 сарын 21-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, 2018 оны 11 сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /хэргийн 69-70х, 71-72х, 75-76х/ байх тул Б.Г, Д.Ц нарын хойшлуулшгүйгээр сэжигтнээр тус тус баривчлагдсан 48 /дөчин найм/ цагийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

2018 оны 12 сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 36-37х/ эрүүгийн 1802 0046 20284 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураагдсан:    

1. Шинжилгээнд хүргүүлсэн бор өнгийн түлхүүрийн оосрын дотор талд наалдсан 0,5 х 0.5 см хэмжээтэй, бор өнгийн шавар мэт зүйл,

2. Мөн бор өнгийн түлхүүрийн оосорт хийгдсэн байсан JN3255227 сери дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг,

3. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн Б.Г гэж засварласан, хар үүргэвчнээс илэрсэн гялгар ууттай өвс мэт зүйл 58.7 грамм жинтэй, 

4. 97-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн 2018.11.19 гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн гялгар уутанд наасан бор өнгийн шавар мэт зүйл, гялгар ууттай жинлэхэд 1.3 грамм, уутнаас гаргаж жинлэхэд 0.2 грамм жинтэй, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн,

5. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, №11 гэж дугаарлагдсан цэнхэр өнгийн Байгаль гэх нэртэй хуванцар саванд хийсэн 232.7 грамм жинтэй өвс мэт зүйл,

6. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн /хорогдол үүссэн/ №9 дугаартай шаргал өнгийн “Fuze tea” гэх хуванцар саванд хийгдсэн 102.2 грамм жинтэй өвс мэт зүйл,

7.Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №7 дугаартай, “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн 74.4 грамм жинтэй өвс мэт зүйл,

8. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №0 дугаартай гялгар ууттай 2.8 грамм жинтэй өвс мэт зүйл,

9. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №10 гэж дугаарлагдсан хар өнгийн дөрвөлжин хайрцаганд хийгдсэн 10 хэсэг базсан тугалган цаас,

10. Шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №3 гэж дугаарласан AV7260096 сери дугаартай хуйлсан 50 төгрөгний мөнгөн дэвсгэрт зэрэг нийт 10 төрлийн эд зүйлс нь хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад  тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар тус тус хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2018 оны 12 сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 36-37х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан JN3255227 сери дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, AV7260096 сери дугаартай хуйлсан 50 төгрөгний мөнгөн дэвсгэртийг тус тус Монгол банкинд шилжүүлж, шинжилгээнд хүргүүлсэн бор өнгийн түлхүүрийн оосрын дотор талд наалдсан бор өнгийн, 0,5 х 0.5 см хэмжээтэй шавар мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн Б.Г гэж засварласан, хар үүргэвчнээс илэрсэн гялгар ууттай, 58.7 грамм жинтэй өвс мэт зүйл,  97-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн 2018.11.19 гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн, гялгар уутанд наасан, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, гялгар ууттай жинлэхэд 1.3 грамм, уутнаас гаргаж жинлэхэд 0.2 грамм жинтэй бор өнгийн шавар мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, №11 гэж дугаарлагдсан цэнхэр өнгийн Байгаль гэх нэртэй хуванцар саванд хийсэн 232.7 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн /хорогдол үүссэн/ №9 дугаартай шаргал өнгийн “Fuze tea” гэх хуванцар саванд хийгдсэн 102.2 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №7 дугаартай, “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн 74.4 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №0 дугаартай гялгар ууттай 2.8 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №10 гэж дугаарлагдсан хар өнгийн дөрвөлжин хайрцаганд хийгдсэн 10 хэсэг базсан тугалган цаас зэрэг эд зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэж, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ц, Б.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд тэвдэглэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

                                                     

                                                           ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ийн Д.Ц, Б овогт Д-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Д.Ц нарыг тус бүрийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г, Д.Ц нарт тус бүрд оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Д.Ц нарын хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 48 /дөчин найм/ цагийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2018 оны 12 сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хэргийн 36-37х/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан JN3255227 сери дугаартай хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, AV7260096 сери дугаартай хуйлсан 50 төгрөгний мөнгөн дэвсгэртийг тус тус Монгол банкинд шилжүүлж, шинжилгээнд хүргүүлсэн бор өнгийн түлхүүрийн оосрын дотор талд наалдсан бор өнгийн, 0,5 х 0.5 см хэмжээтэй шавар мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн Б.Г гэж засварласан, хар үүргэвчнээс илэрсэн гялгар ууттай, 58.7 грамм жинтэй өвс мэт зүйл,  97-52 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн 2018.11.19 гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн, гялгар уутанд наасан, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, гялгар ууттай жинлэхэд 1.3 грамм, уутнаас гаргаж жинлэхэд 0.2 грамм жинтэй бор өнгийн шавар мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, №11 гэж дугаарлагдсан цэнхэр өнгийн Байгаль гэх нэртэй хуванцар саванд хийсэн 232.7 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн /хорогдол үүссэн/ №9 дугаартай шаргал өнгийн “Fuze tea” гэх хуванцар саванд хийгдсэн 102.2 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №7 дугаартай, “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн 74.4 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №0 дугаартай гялгар ууттай 2.8 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №10 гэж дугаарлагдсан хар өнгийн дөрвөлжин хайрцаганд хийгдсэн 10 хэсэг базсан тугалган цаас зэрэг эд зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн, устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Ц, Б.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Г, Д.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г, Д.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД